Оросууд нийлүүлж буй эрчим хүчнийхээ үнийг нэмэгдүүлсээр байна

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Оросууд нийлүүлж буй эрчим хүчнийхээ үнийг нэмэгдүүлсээр байна

Манай улс сүүлийн 5-6 жилийн турш  ОХУ-аас жил тутам  130 орчим сая кВтц эрчим хүч импортолж байгаа ажээ. Энэ жилийн хувьд ОХУ гэрээгээр тохирсон томъёоны хүрээнд  нэг МВт эрчим хүчийг 256 мянган рублиэр өгөх санал тавьсан байна.  Энэ нь  1 кВтц цахилгааныг 145 төгрөгөөр авч байна гэсэн үг. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр бол 1 кВтц нь дунджаар 62 төгрөг цахилгааны үнээ ОХУ гэнэт өсгөсөн нь манай улсын хувьд хүндээр тусч байгаа ажээ. Монголын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаагийн зэрэгцээ төсөв, төлөвлөгөөнд дээрх үнийн өсөлтийг тусгаагүй тул энэ саналыг хүлээж авах боломжгүй гэдгийг Оросын талд удаа дараа ярьж, хэлэлцсэний дүнд энэ оны эхний улиралд эрчим хүчээ кВтц –ийг нь 90 орчим төгрөгөөр буюу 1 МВт-ыг нь 205000 рублиэр авсан байна.  Манай улс жилдээ дөрвөн тэрбум кВтц эрчим хүч үйлдвэрлэж, түүнээсээ гурав орчим кВтц-ийг нь хэрэглэгчдэд борлуулдаг ажээ. Харин нийт хэрэглээнийхээ тав орчим хувийг л импортолдог аж. Хойшид эрчим хүчнийхээ үнийг бууруулахгүй гэсэн хатуу байр суурийг оросууд баримталж байгаа ажээ.

Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж