Б.Бат-Эрдэнэ: Би ЖДҮХС-гаас зээл аваагүй

Хуучирсан мэдээ: 2024.05.20-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнэ: Би ЖДҮХС-гаас зээл аваагүй

Б.Бат-Эрдэнэ: Би ЖДҮХС-гаас зээл аваагүй

МАН-ын Бага хурлын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг хийлээ.


-Горилогчийн хувьд танай тойрогт анхаарах ауудал юу байна?

-Хөвсгөл, Булган, Орхон аймгийн хувьд аялал жуулчлал, хөдөө аж ахуй хүнд аж үйлдвэржилтийн бүс. Хөвсгөл аймгийн хувьд аялал жуулчлал хөгжих боломжтой бүс. 2003 оны Засгийн газрын тогтоолтой. Уг тогтоолоор аялал жуулчлалын бүс болгон зарласан боловч аялал жуулчлал цогц төвшинд хөгжиж чадаагүй. Булган, Хөвсгөл аймаг Монгол Улсын хамгийн их малтай аймаг. Газар тариалан маш сайн хөгжсөн аймаг. Хүнд аж үйлдвэрийн хувьд Орхон аймаг. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, томоохон хэмжээний үйлдвэрүүд байгуулагдаад явах боломжтой. Хивсний үйлдвэрээс эхлээд зэсийн баяжмалаа эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортлох шаардлагатай байгаа.

-Таны горилж байгаа тойрогт намаас тань хэчнээн хүн нэр дэвших хүсэлт өгсөн бэ?

-Манай намын хувьд 10 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн юм билээ.

-Таны хувьд Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-аас зээл авсан гэдэг мэдээлэл бий. Ёс зүйн хувьд асуудалтай биш үү?

-Мэдээллээ зөв авах ёстой. Намайг ЖДҮХС-гаас зээл авсан гэж нэг ч байгууллага тогтоогоогүй. Тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүс болоод бид Авлигатай тэмцэх газарт шалгуулаад 2019 оны арваннэгдүгээр сар гэхэд бүх асуудал эцэслэн тогтоогдоогүй учраас хавтаст хэрэг нээхээс татгалзсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж