Сүүлийн үед С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр МАН сонгуулийн шоу хийх болсон. Тиймээс МАН-ын Бага хурлын үеэр Ерөнхийлөгч асан Н.Багабандиас энэ талаар тодруулсан юм. Учир нь, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг 1998 онд гарсан бөгөөд тухайн үед Н.Багабанди Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн даргаар ажиллаж байсан юм.
Тэрбээр, "С.Зоригийн хэргийг биш сонгуулиа л ярья.
С.Зоригийн хэргийн талаар, энэ хэргийн холбогдогч нартай холбоотой нэвтрүүлгийг хэзээ хийх нь уран бүтээлчдийн эрх. Тэр эрхийнхээ хүрээнд нэвтрүүлэг хийж байгаа байх. Миний хувьд тухайн үеийн мэдээлэл одоо хуучирсан байх. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад С.Зоригийг Ерөнхий сайд болгох асуудлыг ярьж байсан. Би С.Зоригийн нэр орж ирвэл дэмжинэ гэдэг байр сууриа Тамгын газрын дарга С.Баяраар дамжуулж илэрхийлж байсан. Энэ хэрэг сонгуультай, сонгуульгүй илрэх ёстой.
Холбоотой мэдээ