Дели: "Нохой гаслам халуун" болж байна

Хуучирсан мэдээ: 2024.05.20-нд нийтлэгдсэн

Дели: "Нохой гаслам халуун" болж байна

Дели: "Нохой гаслам халуун" болж байна

Энэтхэгийн хойд хэсэг, нийслэл Дели хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд "нохой гаслам" халж 45 хэмийг давжээ. Хотын Нажафгарх дүүрэгт өнгөрсөн Ням гаригт 47.8 хэм хүртэл халсан ба энэ нь улирлын хамгийн халуун өдөр болж бүртгэгдэв. Энэ долоо хоногт мөн адил хэт халалт үргэлжлэх ба сонгууль дөхсөн үед сонгогчдын ирц багасаж байгааг цаг ууртай холбон тайлбарлаж байна.

Энэтхэгийн зуны улирал гуравдугаар сараас есдүгээр сар хүртэл үргэлжилдэг. Цаг уурын хувьд ихэвчлэн халуун, чийглэг байдаг аж. Энэтхэгийн цаг уурын алба (IMD) мэдээлснээр, энэ жил зуны улирал өмнөх онуудаас хамаагүй халуун болж байна. Дели болон хөрш зэргэлдээх Уттар Прадеш, Харьяна, Ражастан мужуудын зарим дүүргүүдийг хамарсан Үндэсний Нийслэл Бүсийн (NCR) 10 байршилд агаарын температур 45 хэмээс хэтэрсэн байна. Мөн Даваа, Мягмар гаригуудад температур 45-46 хэмийн хооронд хэлбэлзэнэ гэж тооцоо гарчээ.

Хэт халалтын улмаас Энэтхэгийн олон мужид санал хураалт удаашрах болов. Махараштра, Уттар Прадеш, Бихар мужуудад сая сая сонгогчид саналаа өгөх бол Дели хотод санал хураалт  тавдугаар сарын 25-нд эхэлнэ. Цаг уураас болж нас баралтын тоо бүртгэгдээгүй байгаа ч ахмад настай хүмүүс саналаа өгөх гэж гарахаас эмээж буйгаа тайлбарласан байна. Тиймээс сонгуулийн хороо санал хураах өдрүүдийг уртасгах шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж