Намдаа "гологдсон" түшээд

Намдаа "гологдсон" түшээд

Намдаа "гологдсон" түшээд

Улс төрийн тогоо шатах шахам халуусч буй энэ өдрүүдэд өнөөгийн парламентаас 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй болж, тахимаа өгч буй түшээдийн нэрс тодроод байна. Тэднийг "намдаа гологдсон улстөрчид" гэж нэг хэсэг нь тодорхойлж байхад зарим түшээд нь нүүрсний хэрэгт холбогдсоноос 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон нь ч бий.  Мөн их улс төрөөс завсарлага авч буй хууль тогтоогч ч байгаа юм. Тэд хэн болохыг тоймлон хүргэе.


Айдаггүйгээ авдрандаа хийсэн түшээ

Тойргоороо тулаа хийснээр Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд болох “виз“ авч айдаггүйгээ авдрандаа хийгээд байгаа түшээ бол УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд юм.

УИХ-ын 2000 оны сонгуулиас эхлэн парламентад зургаан удаа сонгогдож, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын дэд дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж ирсэн тэрбээр улс төрийн карьераа Элчин сайдаар өндөрлүүлэхээр шийдсэн бололтой.

Төв аймгаас зургаан удаа тасралтгүй УИХ-д сонгогдсон түүнд 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх сонирхол төрөөгүй нь нэгд нас өндөр болсон, хоёрт тойрог томссонтой холбоотой болов уу. Учир нь, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд нэг тойрог болж, томорсон нь нэлээн мөнгөтэй, хөрөнгөтэй хүний хүч үзэх талбар болж, хувирсан.  Иймээс тасралтгүй зургаан удаа сонгогдсон Төв аймгийнхаа “дош”-ыг Элчин сайдын суудал болгож улс төрийн карьераа үргэлжлүүлж буй түшээ гэж хэлж болно.

Гадаадыг зорино

УИХ-д сууж байх ёстой туршлагатай хууль тогтоогчийн нэг бол Ц.Мөнх-Оргил.  Гэвч энэ удаагийн УИХ-ын сонгуулиас завсарлага авч, гадаадыг зорих бэлтгэлээ хангаж эхэлжээ.

ОХУ-ын Москва хот дахь Олон улсын харилцааны дээд сургуулийг хуульч, АНУ-ын Харвардын их сургуулийг олон улсын хуульч мэргэжлээр суралцан, магистр хамгаалсан тэрбээр парламентад хийх ажил дууссан гэж үзсэн бололтой. Мэргэжлээрээ хилийн дээс даван ажиллана гэдэг мэдээлэл байгаа юм.

Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа горилогчид

УИХ-д сонгогдсон цагаасаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг “балбасаар” Монгол руу ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж ирсэн улстөрчдийн нэг бол Олимпизмын асуудал хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар юм.Намаас нь тэднийг энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх бодлого барьж буй ч хэн, хэн нь реакци үзүүлж буй чимээ дуулдах болсон. Иймээс өнөөдрийн МАН-ын Бага хурлаас тэднийг дахин нэр дэвшүүлэх эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг.

Хэрвээ МАН-ын Удирдах зөвлөлөөс эхний гаргасан зарчим дээрээ зогсч, нэр дэвшүүлэхгүй гэвэл Бага хурлаас дэмжлэг авахад бэрх. Учир нь, МАН-ын Бага хурал бол Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг сөрдөг нь тун цөөн.

Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Д.Өнөрболор нар карьераа өндөрлүүлнэ

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Б.Жаргалмаа нар УИХ-д эмэгтэйчүүдийн квотоор 2020 оны УИХ-ын сонгуульд тойрогт өрсөлдөн парламентын гишүүнээр сонгогдож байсан бол энэ удаад тойрог ч, намын жагсаалт ч олдоогүй гэх мэдээлэл бий.

2020 оны УИХ-ын сонгуулиар Б.Жаргалмаа Сонгинохайрхан дүүргээс сонгогдож байсан бол эл квот энэ удаагийн сонгуулиар олдохгүй болж, хэзээний эзэнтэй болжээ.

Д.Өнөрболор гишүүний хувьд М.Энхболдын хүн гэдгээр хавчигдах болсоор удаж буйн дээр зарим талаар PR нь цөмөрч, тойргийнхныхоо төдийгүй намынхныхаа дургүйцлийг төрүүлсэн гэж хэлж болно.

Харин Г.Мөнхцэцэгийн хувьд 2016, 2020 оны УИХ-ын сонгуулиудад тус бүр ялалт байгуулж, хоёр удаа парламентын гишүүнээр сонгогдсон ч энэ удаад мөн л “квот” олдохгүй болжээ.

Өмнө нь Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайханд намаас нь эмэгтэй нэр дэвшигчээ УИХ-д гаргаж ирэх даалгавар өгснөөр Г.Мөнхцэцэг гишүүн говийн бүсээс ялалт байгуулж байв. УИХ-аас баталсан хуулиар тойрог томсч Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймаг нэг болсон. Сул рейтингтэй гишүүн энэхүү дөрвөн аймаг нийлсэн тойм тойргоос суудал авч ирэх боломжгүй. Нөгөө талаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын дэмжлэгтэй шинэ нэр дэвшигч нарыг эл тойрогт сойх болсон зэрэг нь сар гаруйн дараа бүрэн эрхээ дуусгахаас аргагүйд хүргээд байна.

Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан нар шүүхээс уяатай

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт өнгөрсөн жил Хөгжлийн банкны хэргээр шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон ч бүрэн эрх нь түдгэлзээгүй тул хоригдоогүй жил гаруйн хугацаа өнгөрч буй.  УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар гэмт хэрэгт нэр холбогдож, шүүхээс  ял сонссон бол УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй. Иймээс Ё.Баатарбилэг гишүүн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан дээрх үндэслэлээр энэхүү сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон.

Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас 2021 онд нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон  улстөрчийн нэрсийг зарлахад УИХ дахь МАН-ын бүлгээс Ш. Раднаасэд, Ц.Сэргэлэн,Б.Баттөмөр нар багтсан. Хэргийг шалгах шатанд Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нарыг холбогдолгүй гэж үзсэн бол Ш.Раднаасэдийг шалгаж байгаа гэх мэдээллийг өгөөд АТГ нам болсон.

Гэхдээ Ш.Раднаасэд гишүүн эрүүл мэндийн шалтгаанаар 2024 оны УИХ-ын сонгуулийг өнжиж байгаа гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр нүүрсний жинхэнэ хулгайч нарыг илчилж тэмцэнэ гэж няцаалт хийж байсан ч “Мөнгө нь гэртээ багтахгүй болсон нүүрсний хулгайч нар алтан гулдмай болгон хадгалж байна” гэдэг үгийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлээд л нам болсон.

Ж.Сүхбаатар гишүүний хувьд “Тэнүүн огоо” компанийн худалдан авсан автобус “но”-той болох нь илчлэгдсэнээр Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, сул гишүүн болсон. Мөн АТГ-аас түүнийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан бөгөөд шүүх хурлыг нь товлох урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа болсон ч өмгөөлөгч нарынх нь хүсэлтээр хойшилсоор урьдчилсан хэлэлцүүлгийг дахин хийхээс аргагүйд хүрээд байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд “Би энэ хэрэгт холбогдолгүй. Надад автобус худалдан авах эрх мэдэл байхгүй. Мөнгийг нь л шийдэж өгсөн” гэж ярьдаг. Гэвч эл хэрэг шүүх рүү шилжээд байгаа юм. Ийнхүү нийтийн тээврийн парк шинэчлэлтийг далимдуулан мөнгө угаах гэсэн энэхүү хэрэгт тэрбээр нэр холбогдсоноор УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болсон.

Зам тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий компанид давуу эрх олгосон үндэслэлээр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан шүүхээр орж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ял сонссон. Тиймээс мөн л нэр дэвших боломжгүй болсон улстөрчийн нэг болоод байна.

Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар нэр дэвшихгүй

Нүүрсний хэрэгт холбогдуулан “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлснээр прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирсэн юм. Улмаар 2023 оны гуравдугаар сард УИХ-аас Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Гэвч өнөөг хүртэлх хугацаанд түүнтэй холбоотой хэрэг шүүхээр орж ирээгүй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгааг АТГ-аас мэдээлж, 2023 оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар парламентаас явсан. Хэдийгээр шүүх хурал нь товлогдоогүй ч дахин УИХ-д нэр дэвшихгүй болж, карьераа дуусгаад байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг энэ удаад намаас нь “тэтгэвэр”-тээ суух даалгавар өгсөн гэх нь бий.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

TammyPerkins 2024-05-20 45.90.196.57

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineHarris 2024-05-20 188.130.185.60

Харуулах боломжгүй.

Avatar

NicolePadron 2024-05-20 109.248.129.166

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieLetterman 2024-05-20 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBonner 2024-05-20 45.81.136.165

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaPeacock 2024-05-20 46.8.222.169

Харуулах боломжгүй.

Avatar

KimEspino 2024-05-20 45.81.136.219

Харуулах боломжгүй.

Avatar

MeganSmith 2024-05-20 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethCook 2024-05-20 109.248.14.70

Харуулах боломжгүй.

Avatar

AmyLove 2024-05-20 46.8.22.69

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBartlett 2024-05-20 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisJackson 2024-05-20 109.248.205.124

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBuckley 2024-05-20 188.130.142.167

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferGrant 2024-05-20 45.90.196.46

Харуулах боломжгүй.

Avatar

KimLee 2024-05-20 46.8.111.61

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyGonzalez 2024-05-20 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

BrandiBowen 2024-05-20 185.181.247.217

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaSmith 2024-05-20 109.248.205.148

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRomero 2024-05-20 45.86.1.66

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyTorres 2024-05-20 46.8.22.158

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyWilson 2024-05-20 188.130.136.88

Харуулах боломжгүй.

Avatar

JennaKing 2024-05-20 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilliams 2024-05-20 188.130.128.34

Харуулах боломжгүй.

Avatar

SusanJohnson 2024-05-20 109.248.138.187

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyBray 2024-05-20 188.130.137.161

Харуулах боломжгүй.

Avatar

JulieSabo 2024-05-20 46.8.23.86

Харуулах боломжгүй.

Avatar

MarquitaWilcox 2024-05-20 46.8.23.120

Харуулах боломжгүй.

Avatar

KeriLane 2024-05-20 46.8.23.202

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleSanchez 2024-05-20 188.130.136.87

Харуулах боломжгүй.

Avatar

TracyCampbell 2024-05-20 109.248.166.67

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaFuller 2024-05-20 188.130.211.164

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyCollins 2024-05-20 109.248.14.97

Харуулах боломжгүй.

Avatar

LauraSmith 2024-05-20 31.40.203.248

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieNguyen 2024-05-20 109.248.128.62

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaJones 2024-05-20 188.130.220.23

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieWilliams 2024-05-20 31.40.203.248

Харуулах боломжгүй.

Avatar

KarenSand 2024-05-20 46.8.107.87

Харуулах боломжгүй.

Avatar

KatyMorris 2024-05-20 46.8.223.213

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaJohnson 2024-05-20 109.248.15.132

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleFerguson 2024-05-20 95.182.127.146

Харуулах боломжгүй.

Avatar

LaniCaudel 2024-05-20 46.8.192.109

Харуулах боломжгүй.

Avatar

AubreyiaAviles 2024-05-20 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaLocke 2024-05-20 46.8.22.65

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyRojas 2024-05-20 109.248.139.155

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWatson 2024-05-20 109.248.13.176

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-20 46.8.23.218

Харуулах боломжгүй.

Avatar

LisaMiller 2024-05-20 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonHertler 2024-05-20 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMitchell 2024-05-20 109.248.49.164

Харуулах боломжгүй.

Avatar

LeahPrice 2024-05-20 188.130.136.200

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLopez 2024-05-20 5.183.130.242

Харуулах боломжгүй.

Avatar

SarahWright 2024-05-20 109.248.15.154

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMarie 2024-05-20 46.8.222.154

Харуулах боломжгүй.

Avatar

ElisHernandez 2024-05-20 194.34.248.2

Харуулах боломжгүй.

Avatar

NormaSanchez 2024-05-20 188.130.128.146

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-20 59.153.114.118

10% odoo bolix xeregteishdee

Avatar

Болд 2024-05-20 202.9.46.213

Батэрдэнэ ямар ичдэггүй өлөн бэ.

Avatar

Нэргүй 2024-05-20 202.9.40.152

Сарангэрэл………гээд одоогийн эмэгтэйчүүд хэрэггүй, Булгантуяа, Одонтуяа хоёр л ажил хийсэн дээ Бусад нь үзмэрүүд Сарангэрэл эмээ огт хэрэггүй шүү

Avatar

Нэргүй 2024-05-20 66.181.178.197

Булгантуяа бүүр хэрэггүй ард хэн бгаа гэж бодож түүнийг ил болгох хэрэгтэй

Avatar

TiffanyWebster 2024-05-20 188.130.189.167

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-05-20 103.57.95.31

Ямар сонин юм бэ.Энэ хэдийн олонх нь лав л АН-ын хэдээс илт дээгүүр рейтингтэй хүмүүс байх юм

Avatar

ЗОЧИН 2024-05-20 59.153.112.75

МАН ЦЭВЭРЛЭГЭЭГЭЭ САЙН ХИЙГЭЭЧЭЭ? МАШ ДУТУУ БАЙНА. АНУЖИН, СУМЪЯАБАЗАР, СҮ. БАТБОЛД, САРАНГЭРЭЛ, УНДРАМ, ДЭЛГЭРСАЙХАН ГЭЭД ХУЛГАЙЧУУД ЗӨНДӨӨ БАЙНА, ХУЛГАЙЧУУДЫН ЧИНЬ ДУУСАХГҮЙ УРТ ЖАГСААЛ ГАРЧ ИРНЭ ШҮҮ ДЭЭ,

Avatar

Нэргүй 2024-05-20 66.181.187.145

Анужин хүүхэн олон давхар татаастайг мэдэж аваад донгосоорой, Херо, Женко, Данх……. ил нь л энэ бна, цаана нь далд байгааг тоолоод барахгүй ээ, хө !
МАН маань бүхэлдээ Данхын гарт атгаастай хэвээрээ Женкогийн кармаанд жижигрээд багтаж бнаа !
МАН-ын намдаа үнэнч гишүүд нэг юм бодно байгаа !!!

Avatar

БУРУУ ТОГТОЛЦОО 2024-05-20 202.126.90.131

Монголд 2000 оноос хойш ЕӨК, ЗГ, УИХ нь Ажил ҮҮргээ Зөв ойлгохгүйгээс Биесийхээ ажилд хутгалдан, Бүх Хуулийг уландаа гишгэж, Юм бүхэнд оролцож, Буруу Шийдвэр гаргасаар ТӨР ЗАСГИЙН ТОГТОЛЦОО НЬ БУРУУТАЖ Улсаараа завхарчээ…Үе үеийн Засаглагчид энэ БУРУУ ТОГТОЛЦОО-ндоо живж ажилласаар , сонгууль болгоноор л гэнэт ухаан орсон мэт Шударга ёс ярьж, "Хулгайч, Луйварчидыг Барина, Хорино, Хураана, Хашраана, эх Нутгаа Хайрлана" гэж шүлэглэн донгодоцгооно..

Avatar

SarahMoon 2024-05-20 45.15.73.105

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-20 202.126.89.189

10% Davaasuren bna

Avatar

ЗОЧИН 2024-05-20 202.21.126.30

Ц.МӨНХ-ОРГИЛ УГ НЬ ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАН ЮМСАН

Avatar

Нэргүй 2024-05-20 66.181.188.242

5залууг буудсан?????

Avatar

Нэргүй 2024-05-20 66.181.187.145

Өөрөө ч арай буудаагүй л дээ, харин яг тэр мөчид ХЗДХ-ий н сайд байсан хүн тийм шийдвэр гаргахад нөлөөтэй байж хориглож чадаагүй Баяр дуракийг даган баяссаны шангаа хүртэх л ёсьой шүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж