НҮБ Газын зурваст тусламж үзүүлэхгүй байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2024.05.20-нд нийтлэгдсэн

НҮБ Газын зурваст тусламж үзүүлэхгүй байгаа юу?

НҮБ Газын зурваст тусламж үзүүлэхгүй байгаа юу?

НҮБ-ын Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийг (UNRWA) Газын зурваст тусламж үзүүлэхгүй байгаа ба нөхцөл байдал сайжирсан талаар  худал мэдээлэл тараасан гэж олон улсын шинжээчид үзэж байсан. Уг таамаглал газар авч НҮБ-д харьяалагддаг олон улсууд шалгалт хийх болсон. Тэгвэл "НҮБ худал мэдээлэл тараасан" гэх мэдээлэл угтаа худал болохыг олж тогтоосон гэж Йорданы Гадаад хэргийн сайд Айман Сафади Ням гаригт мэдэгдэв.

Тэрбээр агентлагийн ерөнхий комиссар Филипп Лаззаринитэй хамтран мэдэгдэл хийсэн бөгөөд Газын мөргөлдөөний нөхцөл байдлыг үл харгалзан НҮБ-ын Эрдэм шинжилгээний байгууллага Палестины анклав дахь үүргээ биелүүлж байна гэжээ. Йордан бие даан мөрдлөг явуулж, түлшний асуудлаас болж НҮБ-ын тусламж хангалттай хүрч чадахгүй байгаа нь үнэн боловч бүх ажилчид дор бүрнээ хичээж ажиллаж байгаа гэж Айман Сафади хэлжээ.

Комиссар Лаззарини мэдэгдэлдээ Йордан хамтран ажилласанд талархаж буйгаа илэрхийлж, Израиль тавдугаар сарын 6-ны өдөр Газын хамгийн өмнөд хэсэгт орших Рафах хот руу дахин довтолж, хүн амын тал хувь нь дүрвэхэд хүрсэн гэж онцолжээ. Өмнө зүгийн хоёр гол гарц болох Рафах боомт, Керем Шаломын гарам мөргөлдөөний бүс болж хувирсан бөгөөд одоогоор тусламжийг хилээр нэвтрүүлэх гарц байхгүй байгааг тайлбарласан байна. Лаззарини "UNRWA-ийн 198 ажилтан амь үрэгдэж, 160 газар бүрэн болон хэсэгчлэн устгагдсан. Израиль ажилчдыг баривчилж, эрүүдэн шүүж, хийгээгүй хэргийг нь хүчээр хүлээлгэсэн" гэжээ.

Эх сурвалж: Xinhua News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж