Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын сайд нарын уулзалт өнөөдөр, маргааш /2024.05.20, 21/ Казахстаны нийслэл Астана хотноо болно. Энэхүү уулзалтад оролцохоор ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Астанад иржээ.
Гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар долдугаар сарын 3, 4-нд болох тус байгууллагын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил, олон улсын тулгамдсан сэдвүүдийг хэлэлцэнэ. Мөн Газын зурвас, Ойрхи Дорнодын нөхцөл байдал, Афганистан, терроризм, хар тамхины аюул заналхийлэл зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Долдугаар сард болох уулзалтаар Беларусийг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх асуудлыг батлах төлөвтэй байна.
Хурлыг Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу даргалах юм. Уулзалтад ШХАБ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нараас гадна ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Терроризмтой тэмцэх бүс нутгийн бүтцийн Гүйцэтгэх хорооны захирал нар оролцоно.
Эх сурвалж: TASS