"Монголд жилд 100-120 хүүхэд хорт хавдартай гэж оношлогддог"

"Монголд жилд 100-120 хүүхэд хорт хавдартай гэж оношлогддог"

"Монголд жилд 100-120 хүүхэд хорт хавдартай гэж оношлогддог"

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэг хамтран “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” 2023-2027 төслийн хүрээнд нийлүүлж буй хүүхдийн хорт хавдрын эмийн эхний ээлжийг өнөөдөр /2024.05.20/ Монгол Улсад хүлээлгэн өглөө. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д болсон эм хүлээн авах үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар оролцов.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

-2023-2027 онд хэрэгжих “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-д эхний ээлжинд ДЭМБ-ын бүс тус бүрээс 1, нийт 6 орныг сонгон, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ажлыг эхлүүлсэн. ДЭМБ-аас 2021 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсын 120 мянга орчим хорт хавдраар шаналж буй хүүхдэд санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр нэн шаардлагатай эмийг хүртээмжтэй хангах төслийг хэрэгжүүлэх санаачлагыг гаргасан. Монгол улс энэхүү төсөлд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс сонгогдсонд бид баяртай байгаа бөгөөд өнөөдөр энэхүү төслийн хүрээнд нийлүүлэгдэх эхний ээлжийн эмийг хүлээж авч байна. Монгол Улсад жилд дунджаар 100-120 хүүхэд шинээр хорт хавдартай гэж оношлогддог. Тархины хорт хавдартай хүүхдүүдийн 46.7 хувь, цусны хорт хавдартай хүүхдүүдийн 70 хувь нь анх оношлогдсоноос хойш тав буюу түүнээс дээш жил амьдарч байгаа нь дэлхийн дунджаас бага байна. Мөн эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 30 орчим хувь нь эмийн гаж нөлөө болон бусад шалтгааны улмаас эмчилгээг бүрэн гүйцэд хийлгэхгүй хаяж байгаа нь нэлээд өндөр үзүүлэлт. Иймээс эмийн хатуу зохицуулалттай улсад үйлдвэрлэсэн энэхүү эм нь хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний хүртээмж, тэр дундаа эмийн чанар, хангамжийг сайжруулах ач холбогдолтой.

ДЭМБ-аас АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсад амьдарч буй хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачлагыг 2021 оны арванхоёрдугаар сард гаргасан. Тус санаачлагын хүрээнд эхний ээлжинд ДЭМБ-ын зургаан бүс бүрээс нэг, нийт зургаан улсыг сонгон авч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ба манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсэд харьяалагдах 37 улс орноос сонгогдсон байна.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте:

Дэлхий дахинд хорт хавдрын эмийг ихэвчлэн насанд хүрсэн өвчтөнд зориулдаг тул хүүхдийн эмийн хангамж, хүрэлцээ хомсдолтой байдаг. Монгол Улсыг энэхүү дэлхийн санаачилгад сонгосон шалтгаан нь ЭМЯ-ны манлайлал дор бэлтгэлээ маш сайн хангасантай холбоотой. Хүүхдийн хорт хавдрын эмийг нэвтрүүлэхийн тулд эмийн бүртгэл, албан ёсны хэрэглээний заавар гэх мэт олон зүйл шаардлагатайгаас гадна эмч нар хүүхдэд аль болох аюулгүй байдлаар эмчилгээг явуулах боломж бүрдүүлсэн нь сонголтод нөлөөлсөн гэв.

Дэлхийд жилд хүүхдийн хавдрын 3000 шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүнээс 71.6 хувь нь 0-14 нас, 28.4 хувь нь 15-19 насанд тохиолддог. Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 130 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд 2022 онд хүүхдийн хорт хавдрын 143 шинэ өвчлөл бүртгэгдсэний 53,1 хувь нь эрэгтэй, 46,9 хувь эмэгтэй хүүхэд байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ, оношилгооны чадавхийг сайжруулж, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд “Хүүхдийн хорт хавдрын эсрэг глобал санаачилга”-ыг ДЭМБ-аас 2018 онд санаачлан 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 ба түүнээс дээш хувьд хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар, хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

NicolePadron 2024-05-20 109.248.129.166

Харуулах боломжгүй.

Avatar

DebbieLetterman 2024-05-20 212.115.49.78

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferBonner 2024-05-20 45.81.136.165

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaPeacock 2024-05-20 46.8.222.169

Харуулах боломжгүй.

Avatar

KimEspino 2024-05-20 45.81.136.219

Харуулах боломжгүй.

Avatar

MeganSmith 2024-05-20 45.84.177.66

Харуулах боломжгүй.

Avatar

ElizabethCook 2024-05-20 109.248.14.70

Харуулах боломжгүй.

Avatar

AmyLove 2024-05-20 46.8.22.69

Харуулах боломжгүй.

Avatar

SarahBartlett 2024-05-20 109.248.143.111

Харуулах боломжгүй.

Avatar

AlexisJackson 2024-05-20 109.248.205.124

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineBuckley 2024-05-20 188.130.142.167

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferGrant 2024-05-20 45.90.196.46

Харуулах боломжгүй.

Avatar

KimLee 2024-05-20 46.8.111.61

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyGonzalez 2024-05-20 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

BrandiBowen 2024-05-20 185.181.247.217

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaSmith 2024-05-20 109.248.205.148

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRomero 2024-05-20 45.86.1.66

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyTorres 2024-05-20 46.8.22.158

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyWilson 2024-05-20 188.130.136.88

Харуулах боломжгүй.

Avatar

JennaKing 2024-05-20 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilliams 2024-05-20 188.130.128.34

Харуулах боломжгүй.

Avatar

SusanJohnson 2024-05-20 109.248.138.187

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyBray 2024-05-20 188.130.137.161

Харуулах боломжгүй.

Avatar

JulieSabo 2024-05-20 46.8.23.86

Харуулах боломжгүй.

Avatar

MarquitaWilcox 2024-05-20 46.8.23.120

Харуулах боломжгүй.

Avatar

KeriLane 2024-05-20 46.8.23.202

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleSanchez 2024-05-20 188.130.136.87

Харуулах боломжгүй.

Avatar

TracyCampbell 2024-05-20 109.248.166.67

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaFuller 2024-05-20 188.130.211.164

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyCollins 2024-05-20 109.248.14.97

Харуулах боломжгүй.

Avatar

LauraSmith 2024-05-20 31.40.203.248

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieNguyen 2024-05-20 109.248.128.62

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaJones 2024-05-20 188.130.220.23

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieWilliams 2024-05-20 31.40.203.248

Харуулах боломжгүй.

Avatar

KarenSand 2024-05-20 46.8.107.87

Харуулах боломжгүй.

Avatar

KatyMorris 2024-05-20 46.8.223.213

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaJohnson 2024-05-20 109.248.15.132

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleFerguson 2024-05-20 95.182.127.146

Харуулах боломжгүй.

Avatar

LaniCaudel 2024-05-20 46.8.192.109

Харуулах боломжгүй.

Avatar

AubreyiaAviles 2024-05-20 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaLocke 2024-05-20 46.8.22.65

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyRojas 2024-05-20 109.248.139.155

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWatson 2024-05-20 109.248.13.176

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-20 46.8.23.218

Харуулах боломжгүй.

Avatar

LisaMiller 2024-05-20 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonHertler 2024-05-20 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMitchell 2024-05-20 109.248.49.164

Харуулах боломжгүй.

Avatar

LeahPrice 2024-05-20 188.130.136.200

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLopez 2024-05-20 5.183.130.242

Харуулах боломжгүй.

Avatar

SarahWright 2024-05-20 109.248.15.154

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMarie 2024-05-20 46.8.222.154

Харуулах боломжгүй.

Avatar

ElisHernandez 2024-05-20 194.34.248.2

Харуулах боломжгүй.

Avatar

NormaSanchez 2024-05-20 188.130.128.146

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWebster 2024-05-20 188.130.189.167

Харуулах боломжгүй.

Avatar

SarahMoon 2024-05-20 45.15.73.105

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-20 202.126.90.152

Чинзориг ллараа айн гэж бай. зайл муу хулгайчаа

Avatar

өвчиндөө шаналж зовж байна 2024-05-20 66.181.180.229

Чинзориг оо зураг авахуулж попдох яахав вэ? Цаана чинь улсын 1,2-р эмнэлгүүдэд одоо болтол санхүүжилт өгөөгүйгээс үений болон бусад том хагалгаагаа хийж чадахгүй ,өвчинд шаналсаи иргэд чинь дараалалаа хүлээгээд зовж шанал байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж