Аль ч орны эцэг эх хүүхдүүдээ видео тоглоом удаан хугацаанд тоглуулах дургүй байдаг. Японд мөн адил видео тоглоомын тал дээр эцэг эхчүүд санал нэг байдаг ба тоглох хугацааг нь заасан хууль хүртэл байдаг аж. Гэхдээ зарим эцэг эхчүүдийн хувьд видео тоглоом нь ажлын байранд ороход бэлдэж буйтай адил гэнэ. Японы зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ видео тоглоомын томоохон компани болох "Nintendo"-д ажилд оруулахыг хүсдэг.
Токиогийн зээлийн менежментийн “Risk Monster” компани жил бүр явуулдаг “Би хүүхэд, ач зээ нараа ажиллуулахыг хүсдэг газрууд” судалгааны үр дүнг гаргажээ. Хүүтэй 200, охинтой 200, ач хүүтэй 200, ач охинтой 200 хүн буюу нийт 18-аас доош насны хүүхэдтэй 800 хүн санал хураалтад оролцов. Хүүхдүүдээ хамгийн их ажиллуулахыг хүсдэг газар нь төрийн алба байсан бол удаах нь "Toyota" компани байжээ. Тодруулбал:
- Үндэсний засгийн газарт 16 хувь
- Бүс нутгийн засгийн газарт 13.3 хувь
- "Toyota" компанид 10.8 хувь
- "Nintendo"-д 6.9 хувь
- "Panasonic"-д 5.4 хувь нь хүүхдүүдээ ажилд ороосой гэж боддог.
"Nintendo" санал асуулгад өндөр хувь эзэлж буй нь хоёр хүчин зүйлээс үүдэлтэй байж магадгүй. Нэгдүгээрт, гэр бүл, хүүхдийн хүмүүжилд эергээр нөлөөлдөг гэж япончууд үздэг. Үүний "Nintendo Switch" борлуулалтад гарснаасаа хойш зах зээлд өндөр амжилт үзүүлсэн. Судалгаанд оролцсон нэгэн эцэг эх "Миний хүүхдүүд энэ компанийн бүтээгдэхүүнд дуртай. Компани нь өөрөө бүтээлч, санхүүгийн хувьд сайн" гэж сэтгэгдлээ хэлжээ. "Nintendo" нь дэлхийн тоглоомын зах зээлд амжилт олсноор япончуудын бахархал болсон юм.
Шилдэг 10-т "Apple"- 5.3 хувь, "Mitsubishi Shoji" 4.8 хувь, "Itochu Shoji" 4.4 хувь, "Sony" 4.1 хувь, "Japan Airlines/JAL" 3.9 хувийн санал авсан. Түүнчлэн хүүхдүүдийнх нь ажиллахыг хүсдэг газар ямар байгаасай гэсэн асуултад:
- Тогтвортой ажлын байр 46.1 хувь
- Ажлын байр дахь дарамт, ачаалал бага байх 40.5 хувь
- Урамшуулал олгодог байх 39.5 хувь
- Сэтгэл ханамжтай ажиллах орчин 37.6 хувь
- Өндөр цалин олгодог 34.3 хувийн санал авчээ.
Эх сурвалж: Japan Today
Холбоотой мэдээ