Япон: Баавгайнаас сэрэмжлэхийг иргэдэд анхааруулав

Хуучирсан мэдээ: 2024.05.20-нд нийтлэгдсэн

Япон: Баавгайнаас сэрэмжлэхийг иргэдэд анхааруулав

Япон: Баавгайнаас сэрэмжлэхийг иргэдэд анхааруулав

Японд сүүлийн хэдэн өдөр баавгайн халдлагатай холбоотой хэргүүд гарах болжээ. Акита мужийн Казүно хотод сураггүй болсон эрэгтэйн цогцсыг Бямба гаригт олсон бөгөөд түүнийг баавгайн дайралтад өртсөн байж магадгүй гэж таамагласан. Цогцсыг олох үеэр цагдаагийн хоёр ажилтан мөн халдлагад өртсөн байна. Офицеруудын биеийн байдал хүнд байгаа ч амь насанд нь аюул учраагүй аж.

Зэрлэг ан амьтдын хохирлыг хариуцсан албаныхан Ням гаригт Фүкүшима мужаас нэг метр орчим өндөртэй баавгайг баривчилжээ. Баавгай орон сууцны хороолол дундуур тэнүүчилж явсан гэв. Акита муж зэрэг ойр орчмын хэд хэдэн газарт баавгай үзэгдсэн тул Японы зүүн хойд хэсэгт амьдардаг иргэдийг зэрлэг баавгайнаас болгоомжлохыг эрх баригчид анхаарууллаа.

Эрх баригчид баавгайнаас сэрэмжлэх үүднээс янз бүрийн арга хэмжээ авч байна. Тухайлбал, Казүногийн зарим ой модтой газрыг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Мөн баавгай ажиглагдсан уулархаг бүсээс хол байхыг анхааруулсан самбар наах, баавгайн байршлыг тогтоохоор эргүүлийн нисдэг тэрэг гаргах арга хэмжээ авсан.

Акита мужийн цагдаа нар хүмүүсийг баавгайтай тулгарсан тохиолдолд айлгах зорилгоор хонх болон дуу чимээ гаргадаг бусад хэрэгслийг авч явах, шөнийн цагаар гадуур явахгүй байхыг уриалав.

Япон даяар олон мянган зэрлэг баавгай байдаг. Баавгайн амьдрах орчин болон хүмүүсийн орон сууцны хоорондох хил хязгаар багассан тул халдлага ихсэх болжээ. Жимс жимсгэнэ гэх мэт хүнсний бүтээгдэхүүний хомсдол нь баавгай суурьшлын бүсэд орж ирэх шалтгаан болдог аж.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж