Оросын арми Харьков нуурын эрэг дагуу байрлах амралтын газар, суурин руу хүчтэй дайрч, улмаар 11 хүн нас барсан байна. Тухайн газар ямар ч Украины цэрэг байгаагүй зөвхөн энгийн иргэд байжээ. Нийт хоёр удаа 20 минутын зайтай пуужингийн цохилт өгснөөс болж 27 хүн хүн бэртэж, нэг хүн ор сураггүй алга болсон байна. Купянск дүүргийн хоёр тосгон мөн пуужингийн халдлагад өртөж, найман хүн алагдсан. Украины зүүн хойд мужуудад дайралт нэмэгдэж байгаа ба Киевийн эрх баригчид газар нутгаа нэмж алдахаас эмээж байна.
Түүнчлэн, Их Британи болон Финланд улс хамтран Оросын эсрэг стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав. Энэ талаар Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон хэлэхдээ, Орос улс нь Европ тивийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлэгч гэдэгтэй хоёр улс санал нэгтэй байна гэжээ. Их Британи, Финланд хамтран Оросын хуурамч мэдээлэл, хорлонтой кибер үйл ажиллагааны эсрэг ажиллаж, Украины сэргэн мандалт, сэргээн босголт, шинэчлэлийг дэмжинэ. "Бид Украинд дэмжлэг үзүүлэх, тэр дундаа цэргийн тусламж үзүүлэх, сургах замаар хамтдаа зогсож байгаа тул Оросын түрэмгийллийг тэвчихгүй" гэж Камерон хэлжээ.
Зеленский энэ долоо хоногт Харьков орчмын фронтоо нэмэлт тусламжтайгаар бэхжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Мөн дайнснуудыг амжилттай устгаж байгаа гэв. Украины арми өмнөд хэсгийн Белгород муж дахь Оросын байрыг Ням гаригт онилсон ба наад зах нь 13 хүн шархдаж, орон сууц эвдэрсэн гэж мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгдэв. Гладков Телеграм хуудсандаа Шебекино хотыг олон удаа пуужингаар харваж, 11 хүн шархадсан гэж бичжээ. Украин сүүлийн үед өөрийн бүс нутаг дахь Оросын байгууламж руу харуй дайралт хийж байгаа юм.
Эх сурвалж: Guardian