Үерийн улмаас 84 хүн нас барж, 10 гаруй хүн алга болжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.20-нд нийтлэгдсэн

Үерийн улмаас 84 хүн нас барж, 10 гаруй хүн алга болжээ

Үерийн улмаас 84 хүн нас барж, 10 гаруй хүн алга болжээ

Афганистаны Гор мужид тавдугаар сарын 17-нд орсон борооны улмаас 84 хүн нас барж, арав гаруй хүн ор сураггүй алга болсон байна. Афганистаны дүрвэгсдийн яамны мэдээлснээр өнгөрсөн Бямба гаригийн байдлаар мужийн хоёр мянган байшин бүрэн нурсан бол дөрвөн мянган байшин эвдэрч, гэмтсэн.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Можахид " Гор мужид болсон үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүл, төрөл төрлөгсдөд гүнээ эмгэнэл илэрхийлье" гэв. НҮБ-ын мэдээлснээр сүүлийн хэдэн долоо хоног үргэлжилсэн борооноос болж Афганистанд хэдэн зуун хүн амиа алдсан. Гор, Бадахшан, Баглан, Герат зэрэг мужуудад хүчтэй аадар бороо орсон хэвээр байгаа ба дөрөвдүгээр сарын байдлаар 100-аас олон хүн нас барж, 600 гаруй амьтан үхсэн байна. Түүнчлэн газар хөдлөлт эрчимтэй явагдаж, 6.3 магнитут хүрснээр мянга гаруй хүн амиа алджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж