Хятадын анхааруулгыг үл тоон Тайвань шинэ ерөнхийлөгчөө сонгов

Хуучирсан мэдээ: 2024.05.20-нд нийтлэгдсэн

Хятадын анхааруулгыг үл тоон Тайвань шинэ ерөнхийлөгчөө сонгов

Хятадын анхааруулгыг үл тоон Тайвань шинэ ерөнхийлөгчөө сонгов
Хятадын анхааруулгыг үл тоон ардчиллыг дэмжигч Тайванийн эрх баригч  Ардчилсан дэвшилтэт нам (DPP) –аас гуравдах удаагаа ерөнхийлөгч сонгогдов. Эмч асан Лаи Чин-тэ Даваа гаригт тангаргаа өргөсөн ба АНУ-д суугаа төлөөлөгчөөр ажиллаж байсан Шиао Би-хим дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Эдгээр удирдагчид болон тэдний нам Тайванийн бүрэн эрхт байдлыг дэмжиж, хамгаалахаа мэдэгдсэн нь Хятадын илт шүүмжлэлийг хүлээсэн. Эрх баригч Коммунист нам өөрөө өөрийгөө удирдаж буй Тайванийг хэзээ ч хяналтдаа байлгаагүй. Гэхдээ өөрсдийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үзэж, шаардлагатай бол арлыг хүчээр авахаа амласан байна.

Лаи засгийн эрхэнд найман жил ажилласан туршлагатай. Тэрбээр өмнөх Ерөнхийлөгч Цай Ин Вэнийн дэмжлэгтэйгээр удирдагчийн байр суурийг эзэлсэн ба түүний байгуулсан суурь дээр тулгуурлана гэдгээ онцлон тэмдэглэх төлөвтэй байна. Мөн Тайванийн хоолойгоор дамжин энх тайван, хөгжил цэцэглэлтийг эрэлхийлж, Хятадад эерэг шийдэл санал болгоно гэж төлөвлөжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон мэтгэлцээний үеэр Лаи эсрэг нам буюу Тайванийн ардын намын өрсөлдөгчөө иргэдийн амьжиргааны асуудал, нэг намын удирдлагатай Хятадтай хэрхэн харилцах талаар хэлэлцэж, ялалт байгуулсан. Бээжин Ардчилсан дэвшилтэт нам (DPP)-аас ерөнхийлөгч сонгохыг эрс эсэргүүцэж байсан ч сонгогчид Лаи болон түүний мөрийн хөтөлбөрийг илүүд үзсэн юм.

Ардчилсан дэвшилтэт нам (DPP)-ын хувьд Хятадаас ирэх эдийн засгийн дарамт, цэрэг зэвсгийн заналхийллийн эсрэг хамгаалалтаа бэхжүүлнэ гэж үздэг.Түүнчлэн тусгаар улсын хувьд Бээжинтэй харилцаагаа сайжруулна гэж зорьж буй. Лаи намын бодлогоо дагаж, " Тайвань бол тусгаар тогтносон улс. Заавал тусгаар тогтнолоо зарлаад байх шаардлагагүй" гэж мэдэгдсэн. Энэ нь бүрэн эрхт хугацаа нь дуусаж, дахин сонгогдох эрхгүй болсон Цай Ин Вений бодлого юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж