Улсын арслан Б.Орхонбаяр эргэн ирснээ зарлалаа

Хуучирсан мэдээ: 2024.05.20-нд нийтлэгдсэн

Улсын арслан Б.Орхонбаяр эргэн ирснээ зарлалаа

Улсын арслан Б.Орхонбаяр эргэн ирснээ зарлалаа
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын түүхт 30 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр/2024.05.19/ боллоо. Тус барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, улсын харцага Г.Бадрах үзүүрлэв.
Дөрөвт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга, Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Б.Төмөрбаатар нар шалгарлаа. Харин наймд улсын начин Ц.Сандагдорж, улсын начин О.Түмэн, аймгийн арслан Ш.Отгонтөгс, аймгийн арслан М.Эрхэмбаяр нар үлдэв.
Тус барилдааны үеэр нэг сая төгрөгийн таван азтан тодруулсан бөгөөд түрүү бөх долоон сая, үзүүр бөх таван сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр гурван сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр нэг сая төгрөгийн бай гардсан юм.
Өнөөдөр буюу тавдугаар сарын 20-нд Үндэсний Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаан эхэлж, 19:45 цагаас Архангай- Өвөрхангай аймгууд барилдах бол 21-ний 19:45 цагаас Ховд-Говьсүмбэр аймгууд өрсөлдөнө.
Мөн 23-нд 13:00 цагаас Архангай аймгийн Хайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, даян аварга Цэдэндоржийн Чимэд-Очирын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 24-нд 18:45 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын хүрэл медалийн төлөөх барилдаан,
  • 25-нд 18:00 цагаас МҮБХ-ны “Үндэсний алтан цом”-ын алтан медалийн төлөөх барилдаан,
  • 26-нд 13:00 цагаас Ховд аймгийн Дарви сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Дэлхийн аварга, олимпын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 30-нд 13:00 цагаас Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан улсын цолтнуудын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
  • 31-нд 11:00 цагаас Цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн баяр наадам”, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан тус тус болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж