Иран: Сэлбэгийн хомсдол болон цаг агаар ослын шалтгаан болсон

Хуучирсан мэдээ: 2024.05.20-нд нийтлэгдсэн

Иран: Сэлбэгийн хомсдол болон цаг агаар ослын шалтгаан болсон

Иран: Сэлбэгийн хомсдол болон цаг агаар ослын шалтгаан болсон

НЭМЭЛТ 12:06

Ираны ерөнхийлөгч Эбрахим Раисигийн зорчиж явсан онгоц нь 1960-аад оны сүүлчээр ашиглалтад орсон "Bell 212" нисдэг тэрэг байх магадлалтайг цэргийн шинжээч Седрик Лейтон мэдэгдэв. АНУ-ын Агаарын цэргийн хүчний тэтгэвэртээ гарсан хурандаа Лейтон хэлэхдээ "Нисдэг тэргийг анх АНУ-д, дараа нь Канадад үйлдвэрлэх болсон. 1976 онд Шахын засаглалын сүүлийн үед арилжааны хэлбэрээр Иранд орж ирсэн. Үүнээс өмнө АНУ-ын армид ашиглаж байсан. Хориг арга хэмжээнээс болоод сэлбэг хэрэгсэл нь хомс байдаг. Цаг агаарын таагүй нөхцөл байдал, сэлбэг хэрэгслийн хомсдол нийлээд ослын шалтгаан болсон байх магадлалтай" гэжээ.

Ослын газраас амьд хүн олдоогүй гэх мэдээлэл байгаа ч Ираны ерөнхийлөгчийг нас барсан гэж одоогоор албан ёсоор хэвлэлд мэдээлээгүй байна.


НЭМЭЛТ 11:25

Аврагчид ерөнхийлөгч Эбрахим Раисигийн сууж явсан нисдэг тэрэг осолдсон газарт хүрчээ. Ираны Улаан хавирган сар нийгэмлэгийн тэргүүн Пир-Хоссейн Коливандын мэдээлснээр, ослын бүсэд 73 аврах баг ажиллаж байна. Тэгвэл Эбрахим Раисигийн сууж явсан нисдэг тэрэгний ослын газраас "Амьд үлдсэн хүн олдоогүй" гэж Ираны төрийн мэдээллийн "IRINN" агентлаг мэдээллээ.


Ираны ерөнхийлөгч Эбрахим Раисигийн сууж явсан нисдэг тэрэг хойд бүс рүү явах замдаа осолдсоныг "IRNA" агентлаг Ням гаригт мэдээллээ. Уг нисдэг тэргэнд Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан мөн явжээ. Нийт гурван нисдэг цуваагаар нисч явсан бөгөөд үлдсэн хоёр нисдэг тэргэнд нь бусад сайд, албаны хүмүүс байсан.

Ерөнхийлөгч Эбрахим Раиси тэргүүтэй албаныхан Ираны Азербайжантай хиллэдэг далан нээх ёслолын ажиллагаанаас буцаж явахдаа Варзакан мужид Ози болон Пир Давуд тосгоны хоорондох Дизмар ойн бүсэд осолдсон байна.

Нисдэг тэрэг осолдсон газар руу аврах ажиллагааны 20 баг болон нисгэгчгүй онгоц илгээжээ. Гэвч тухайн бүс нутаг нь уулархаг, ой мод ихтэй, өтгөн манантай байсан тул эрэн хайх, аврах ажиллагаанд цаг хугацаа шаардагдах аж. Нисдэг тэрэг осолдсоноос хойш хоёр цагийн дотор ослын голомтод цаг агаар эрс хүйтэрч, аврагчдын ажиллагаанд хүндрэл учрах магадлалтай болжээ.

Иранчуудыг ерөнхийлөгч болон түүнийг дагалдан явсан хүмүүсийн төлөө залбирахыг Ираны төрийн телевиз, мөн ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудаснаа уриалжээ.

Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер тэргүүтэй албаны хүмүүс нисдэг тэрэг осолдсон газар руу хөдөлсөн байна.

Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев болон Раиси нар ослын өмнө Ням гаригт хил дээр далан барих төслийг эхлүүлсэн. Илхам Аливе эрэн хайх, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Путин ослын бүс рүү 50 аврагч илгээхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Эбрахим Раисигийн нисдэг тэргэнд нийт есөн хүн зорчиж явсан нь тодорхой болжээ. Тодруулбал, ерөнхийлөгч Эбрахим Раиси, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан, Зүүн Азербайжан мужийн захирагч Малек Рахмати, Тебризийн Баасан гаригийн залбиралын Имам Мохаммад Али Алехашем болон нислэгийн багийн гишүүд байсан.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж