Энэтхэгийн сонгуулийг үймүүлж буй “AI”

Энэтхэгийн сонгуулийг үймүүлж буй “AI”

Энэтхэгийн сонгуулийг үймүүлж буй “AI”

Хүн төрөлхтөний хамгийн том сонгууль буюу Энэтхэгийн парламентын сонгууль дөрөвдүгээр сарын 19-нд эхэлсэн.Нийт 969 сая орчим хүн зургадугаар сарын 1-ний өдрийг хүртэл саналаа өгнө. Сонгуулийн санал хураалт зургаан долоо хоногийн турш долоон үе шаттайгаар үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуулиар 18 дахь Лок Сабхагийн 543 гишүүнийг сонгох юм.

Дэлхийн эдийн засгийн форумаас 2023-2024 оны дэлхийн эрсдэлүүдийн жагсаалтыг гаргахад хоёрдугаар байранд хиймэл оюун ухаанаас үүдэлтэй ташаа мэдээлэл орсон. Энэ жил их сонгуулийн жил учраас дэлхий дахинд эрсдэл учруулах томоохон хүчин зүйлээр ташаа мэдээллийг нэрлэх нь зүйн хэрэг. Худал, ташаа мэдээлэл нь хүмүүсийн итгэл үнэмшлийг бууруулж, улс төрийн хуваагдлыг гүнзгийрүүлж, сонгуулийн үр дүнд нөлөөлөх магадлалтай.

Энэтхэгт ч ялгаагүй сонгуультай зэрэгцээд хиймэл оюун ухаан балаг тариад эхэлсэн байна.

Их Британид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон тамил хэл дээрх арга хэмжээний шууд дамжуулалтын үеэр нэгэн хачирхалтай зүйл анзаарагджээ. Тодруулбал, тамил дайчдын тэргүүн Велупилла Прабхакараны охин Дуварака тухайн бичлэг дээр дэлхийн өнцөг булан бүрт байгаа тамилчуудад хандаж, эрх чөлөөнийхөө төлөө улс төрийн тэмцлийг урагшлуулахыг уриалж байв. Асуудлын гол нь Дуварака охин аль 2009 онд Шри Ланкын иргэний дайны үеэр агаарын цохилтод өртөж нас барсан аж. Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Тамил Наду мужид оршин суудаг Чиннадурай гэх хүн уг бичлэгийг анхааралтай ажиглаж, судалсны эцэст хиймэл оюун ухаанаар бүтээсэн болохыг нь тогтоожээ. Тухайн үед 23 настай байсан эмэгтэйн цогцос хэзээ ч олдоогүй. Гэтэл Тамил дайчдын тэргүүний охин сонгуулийн өмнөхөн ийн гарч ирэх нь Тамил Наду мужийн иргэдийн хувьд сэтгэл хөдөлгөм агшин болох юм.

Сонгуулийн сурталчилгааны бичлэг, аудио зурвас, нэр дэвшигчийн дуу хоолойгоор сонгогчид руу автомат дуудлага хийх зэрэг хиймэл оюун ухаанаар бүтсэн бүтээлүүдээс энэтхэгчүүд зайлах аргагүй болж байна. Шахид Шейх зэрэг контент бүтээгчид хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглан Энэтхэгийн улс төрчдөөр хэдийнэ даажигнаад эхэлсэн. Энэтхэгийн улстөрчид хиймэл оюун ухааны ертөнцөд спортоор хичээллэж, хөгжим тоглож, бүжиглэж, дуулж байна.

Гэвч техник технологи улам боловсронгуй болохын хэрээр худал ташаа мэдээллийн үр дагавар санаа зовоож байна.

Сонгуулийн ахлах комиссар асан С.И.Куреши хэлэхдээ “Цуу яриа гэдэг зүйл үргэлж л сонгуулийн сурталчилгааны нэг хэсэг байсан. Гэхдээ нийгмийн сүлжээний эрин үед энэ нь түймэр мэт тархах аюултай. Улс орныг галдан шатааж ч мэдэхээр аюултай” гэжээ.

Хиймэл оюун ухааныг эерэгээр ашигласан тохиолдол ч бий. Тухайлбал, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди кампанит ажлынхаа үеэр сонгогчдод хандан хинди хэлээр үг хэлэхэд хиймэл оюун ухаан түүний яриаг тамил хэл рүү богино хугацаанд орчуулсан. Ингэхдээ Энэтхэгийн засгийн газрын зохион бүтээсэн “Бхашини” нэртэй хиймэл оюун ухааны технологи ашиглажээ.

Болливудын од Ранвир Сингх, Аамир Хан нар сөрөг хүчний Конгресс намын кампанит ажилд оролцож буйг харуулсан хоёр бичлэг өнгөрсөн сард цацагдсан. Энэ нь тэдний зөвшөөрөлгүй хийгдсэн хуурамч бичлэг байсан тул алдартнууд цагдаад гомдол гаргажээ.

Хуурамч бичлэгүүдтэй холбогдуулан хүмүүсийг баривчилсан боловч энэ нь хангалтгүй аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нэг удаагийн баривчилгаа бус иж бүрэн зохицуулалт хэрэгтэй. Албан ёсны зохицуулалт байхгүй бол контент бүтээгчид ямар төрлийн ажил хийх эсэхээ хувийн ёс зүй, үнэлэмжээрээ шийдэхээс өөр аргагүй болох юм.

Өрсөлдөгчийнхөө нэр хүндэд сэв суулгахын тулд зүй бус контент захиалах явдал улстөрчдийн дунд багагүй байдгийг “BBC” мэдэгджээ. Оргүй хоосноос хуурамч контент үүсгэхээр энэ нь хязгаарлагдахгүй. Аливаа контентын эх хувийг нь хуурамч юм шиг харагдуулж, хүмүүсийн дунд нэр хүндийг нь унагаах арга ч бас байгаа аж. Мөн контент бүтээгчдийн бүтээсэн улстөрчдийн “AI” зургуудыг бусад улстөрч болон нийгмийн сүлжээнд дэх цахим хуудсууд зөвшөөрөлгүйгээр ашигладаг.

Технологийн хөгжлийг дагаад заавал мэргэжлийн хүн гэлтгүй хэн ч иймэрхүү зүйл хийх боломжтой болжээ. Контент бүтээгч Жадуны хэлэхдээ “Өмнө нь бид долоо, найман өдөр зарцуулдаг байсан. Одоо бол гурван минутын дотор л хийх боломжтой болжээ. Танд компьютер л байхад хангалттай” гэжээ.

Энэтхэгийн эрх баригчид эхэндээ хиймэл оюун ухааны тухай хууль батлахаас зайлсхийж байжээ. Гэсэн хэдий ч энэ оны гуравдугаар сард “Google”-ийн “Gemini” чатбот "Моди фашист мөн үү?" гэсэн асуултад шуугиан тарьсан хариулт өгснөөр хууль хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, “Зарим шинжээчийн тодорхойлсноор фашист гэх бодлогуудыг Моди хэрэгжүүлж байсан” гэж “Gemini” чатбот хариулсан юм.

Түүнээс хойш Энэтхэгийн засгийн газар найдваргүй эсвэл бүрэн туршаагүй хиймэл оюун ухаант загвар, хэрэгслийг олон нийтэд танилцуулахаас өмнө тодорхой зөвшөөрөл авахыг технологийн компаниудаас хүссэн байна.

Сонгуулийн хороо хиймэл оюун ухааны талаар тодорхой мэдэгдэл хийгээгүйд зарим ажиглагч шүүмжлэлтэй хандаж буй. Тэд бодит зохицуулалт гаргахын оронд технологийн салбарынхныг өөрсдөө зохицуулахыг хүсч байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ChristineBuckley 2024-05-20 188.130.142.167

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferGrant 2024-05-20 45.90.196.46

Харуулах боломжгүй.

Avatar

KimLee 2024-05-20 46.8.111.61

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyGonzalez 2024-05-20 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

BrandiBowen 2024-05-20 185.181.247.217

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaSmith 2024-05-20 109.248.205.148

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRomero 2024-05-20 45.86.1.66

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyTorres 2024-05-20 46.8.22.158

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyWilson 2024-05-20 188.130.136.88

Харуулах боломжгүй.

Avatar

JennaKing 2024-05-20 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilliams 2024-05-20 188.130.128.34

Харуулах боломжгүй.

Avatar

SusanJohnson 2024-05-20 109.248.138.187

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyBray 2024-05-20 188.130.137.161

Харуулах боломжгүй.

Avatar

JulieSabo 2024-05-20 46.8.23.86

Харуулах боломжгүй.

Avatar

MarquitaWilcox 2024-05-20 46.8.23.120

Харуулах боломжгүй.

Avatar

KeriLane 2024-05-20 46.8.23.202

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleSanchez 2024-05-20 188.130.136.87

Харуулах боломжгүй.

Avatar

TracyCampbell 2024-05-20 109.248.166.67

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaFuller 2024-05-20 188.130.211.164

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyCollins 2024-05-20 109.248.14.97

Харуулах боломжгүй.

Avatar

LauraSmith 2024-05-20 31.40.203.248

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieNguyen 2024-05-20 109.248.128.62

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaJones 2024-05-20 188.130.220.23

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieWilliams 2024-05-20 31.40.203.248

Харуулах боломжгүй.

Avatar

KarenSand 2024-05-20 46.8.107.87

Харуулах боломжгүй.

Avatar

KatyMorris 2024-05-20 46.8.223.213

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaJohnson 2024-05-20 109.248.15.132

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleFerguson 2024-05-20 95.182.127.146

Харуулах боломжгүй.

Avatar

LaniCaudel 2024-05-20 46.8.192.109

Харуулах боломжгүй.

Avatar

NicoleStrongheart 2024-05-20 188.130.128.121

Харуулах боломжгүй.

Avatar

AubreyiaAviles 2024-05-20 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaLocke 2024-05-20 46.8.22.65

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyRojas 2024-05-20 109.248.139.155

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWatson 2024-05-20 109.248.13.176

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-20 46.8.23.218

Харуулах боломжгүй.

Avatar

LisaMiller 2024-05-20 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonHertler 2024-05-20 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMitchell 2024-05-20 109.248.49.164

Харуулах боломжгүй.

Avatar

LeahPrice 2024-05-20 188.130.136.200

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLopez 2024-05-20 5.183.130.242

Харуулах боломжгүй.

Avatar

SarahWright 2024-05-20 109.248.15.154

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMarie 2024-05-20 46.8.222.154

Харуулах боломжгүй.

Avatar

ElisHernandez 2024-05-20 194.34.248.2

Харуулах боломжгүй.

Avatar

NormaSanchez 2024-05-20 188.130.128.146

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWebster 2024-05-20 188.130.189.167

Харуулах боломжгүй.

Avatar

SarahMoon 2024-05-20 45.15.73.105

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenAllen 2024-05-20 5.183.130.121

Харуулах боломжгүй.

Avatar

JanMariana 2024-05-20 213.226.101.56

Харуулах боломжгүй.

Avatar

GinaRivas 2024-05-20 46.8.213.113

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж