Навальныйгийн холбоотон тэмцлээ хэзээ ч зогсоохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2024.05.19-нд нийтлэгдсэн

Навальныйгийн холбоотон тэмцлээ хэзээ ч зогсоохгүй гэв

Навальныйгийн холбоотон тэмцлээ хэзээ ч зогсоохгүй гэв

Алексей Навальныйгийн ойрын холбоотон Леонид Волков  Путины эсрэг тэмцэлдээ "хэзээ ч бууж өгөхгүй" гэдгээ амласан. Учир нь Оросын сөрөг хүчний удирдагчийн "эцсийн золиослол" дэмий хоосон биш байх болно гэж тэрбээр мэдэгджээ. Волков гуравдугаар сард Литва дахь гэрийнхээ гадаа халдлагад өртсөн ба халдагчид түүнийг сүрдүүлсэн үг хэллэг ашигласан. Үүний дараа Волков "BBC"-д ярилцлага өгч " Тэд миний хаана, хэнтэй байгааг мэддэг. Ална гэж сүрдүүлсэн. Би цагдаад мэдэгдсэнээр тэднийг барьж чадсан" гэжээ.  Тэрбээр халдагчдыг Путины тушаалаар халдсан гэж үзэж байгаа ба Юлия Навальная сөрөг хүчний шинэ "харизматик" удирдагч гэж боддог гэв.

Волков найзынхаа үхлийг "зүрхэнд ил үлдсэн шарх" гэж тодорхойлж, "Бид ямар ч улаан шугамыг хүлээн зөвшөөрдөггүй галзуу, фашист дарангуйлагчтай тэмцэж байгаагаа үргэлж мэддэг байсан. Гэхдээ бид хэзээ ч тамцэлээ зогсоохгүй" гэжээ. Тэрбээр  Оросын дэглэмийг түлхэн унагах "ямар ч ид шид" байхгүй гэж анхааруулж, барууны холбоотнуудаас Украинд илүү их зэвсэг илгээхийг уриалсан.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж