Зеленский энхийн хэлэлцээнд Хятадыг оролцуулахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2024.05.19-нд нийтлэгдсэн

Зеленский энхийн хэлэлцээнд Хятадыг оролцуулахыг хүсч байна

Зеленский энхийн хэлэлцээнд Хятадыг оролцуулахыг хүсч байна

Ерөнхийлөгч Зеленский ОХУ-д нөлөөлөхөд Хятад зэрэг улс орнуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Москвагийн давшилт дахин давтагдах тул Бээжинг ирэх сард болох энхийн хэлэлцээнд оролцохыг уриалав. Тэрбээр Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй утсаар ярьсан гэж мэдэгдсэн байна. Мөн Украины бүрэн бүтэн байдлыг хадгалахад Бээжин туслана гэж Ши Жиньпин Зеленскийд хэлсэн гэв. Бээжин Оросын түрэмгийллийг өмнө нь буруутгаагүй бөгөөд мөргөлдөөнд төвийг сахисан байр суурь илэрхийлсэн. Тиймээс, ирэх сард Швейцарьт болох энхийн хэлэлцээний өмнө Ши Жиньпин хоёр талын байр суурийг харгалзан хэлэлцээ хийхийг Зеленский уриалав.
Хятад гэх мэт дэлхийн томоохон гүрнүүдийг татан оролцуулах нь маш чухал юм. Учир нь тэд Орост нөлөөлөх чадвараараа илүү байна гэж Зеленский үзсэн. Швейцарьт суугаа элчин сайд Ван Шихтин өнгөрсөн гуравдугаар сард Бээжин оролцохоор төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн ч Хятад улс уг арга хэмжээнд оролцох үүрэг хүлээгээгүй байна. Өнөөг хүртэл хаалттай болсон олон улсын энхийн хэлэлцээний дөрвөн удаагийн алинд нь ч Орос оролцоогүй. Харин Хятад улс стратегийн түнш Саудын Арабын зохион байгуулсан нэг арга хэмжээнд оролцсон юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж