Словакийн ерөнхий сайд мэс засалд орсны дараа биеийн байдал нь сайжрахад ойртож байна гэж тус улсын дэд удирдагч хэлэв. Роберт Фико Хандлова хэмээх жижиг хотод буудуулж хүнд шархаджээ.
Одоогоор түүний биеийн байдал хүнд байгаа ч тогтвортой байна. Албаны хүмүүс түүнийг ойрын хэдэн хоногт Братислав руу буцаан шилжүүлэх боломжгүй гэж үзжээ. Гэмт этгээд хоригдож байгаа ба түүний гэм буруугийн шүүх хурал болжээ.
Халдлага үйлдсэн этгээдийн нэрийг албан ёсоор зарлаагүй ч сэтгүүлчдийн мэдээлснээр түүнийг Левиц хотын иргэн, 71 настай Юраж Цинтула гэв. “Правда” сонинд Цинтулаг яруу найрагч хэмээн тодорхойлсон бол “Сме” сонинд түүнийг янз бүрийн үзэл сурталтай, улс төрд суурилсан олон янзын байгууллагад гишүүн байсан гэж бичжээ. Энэ халдлага Словакийн улс төрд хурцадмал байдал үүсгэжээ. Шадар сайд Роберт Калинак улс орны иргэдийг хүлцэнгүй байхыг уриалж, сөрөг хүчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үзэн ядалт өдөөж байна гэж буруутгав. Фико өнгөрсөн есдүгээр сард болсон сонгуулийн дараа Словак улсад популист-үндсэрхэг эвслийг толгойлж, засгийн эрхэнд эргэн ирсэн юм.
Эх сурвалж: BBC