Монголын шигшээ баг Японы багийг хожиж хэсгээ тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2024.05.19-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ баг Японы багийг хожиж хэсгээ тэргүүллээ

Монголын шигшээ баг Японы багийг хожиж хэсгээ тэргүүллээ

Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Унгар улсад зохион байгуулагдаж буй "Парис-2024" Олимпийн эрх олгох тэмцээний D хэсгийг тэргүүлж, хасагдах шатанд шалгарлаа.  Уг тэмцээнд оролцож байгаа  Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Э.Дөлгөөн, А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар  нар багтсан. Монголын эрэгтэй шигшээ баг Польш, Бельги, Японы багуудтай нэг хэсэгт багтаад байсан юм.  

Тэгвэл хоёр хоногийн өмнө Польш, Бельгийн багуудтай хийсэн тоглолтоо ялалтаар өндөрлүүлээд байсан Монголын эрэгтэй шигшээ баг өнөөдөр Япон улсын шигшээ багийг хожсоноор ийнхүү хэсгээ тэргүүлж байна.

Монгол-Япон улсын шигшээ багийн тоглолт үзэгчидийг суудлаас нь өндөлзүүлсэн тоглолт болж өндөрлөсөн юм. Цаг дуусах дөхсөн үед багуудын онооны харьцаа 18:18 болж тэнцээд байсан юм. Тэгвэл сүүлийн мөчид Монгол Улсын шигшээ багийн тамирчин А.Ананд хоёр оноо авч чадсан нь хожлын оноо байлаа. Япон улстай хийсэн тоглолтын үеэр тамирчдын авсан оноо болон довтолгооны үзүүлэлтийг харуулвал

А.Ананд – 5 оноо, 1 самбар, хожлын шидэлт
Э.Дөлгөөн – 7 оноо, 3 самбар, 5/10 довтолгоо
О.Энхбаатар – 3 оноо, 1 самбар, 3/4 довтолгоо
Д.Дэлгэрням – 5 оноо, 5 самбар, 5/6 довтолгоо хийсэн байна.

Ийнхүү Унгар улсад зохион байгуулагдаж буй “Парис-2024” Олимпийн эрх олгох тэмцээний хэсгийн тоглолтуудад Монгол Улсын эрэгтэй шигшээ баг нийт авсан оноогоороо тэргүүллээ.

Монгол – 62 оноо

Франц – 60 оноо

Япон – 59 оноо
Тэгвэл хасагдах шатанд Изралийн шигшээ багтай оноолт таарсан. Тус тоглох тоглолт өнөөдөр 22:15 цагаас болох юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж