ОХУ-ын арми Украины зүүн хойд муж руу дайралтаа нэмэгдүүлж магадгүй гэж Зеленский хэлэв. Украины цэргүүд хүнд байдалд орсон бүс нутгийг хамгаалахын хичээж буй энэ үед Орос давшилтаа нэмэгдүүлэх магадлалтай байна. Зеленский хэлснээр, Украины арми цэргийн тоогоор Оросыг гүйцэхгүй болжээ. Мөн олон улсаас агаарын нэмэлт хүчин хүсч байна. Үүний талаар Зеленский “Өнөөдөр бидэнд Украиныг хамгаалахад шаардлагатай бүх зүйлийн 25 орчим хувь нь бий. Орос улсыг дийлэхийн тулд манай флот 120-130 орчим орчин үеийн нисэх онгоцтой байх ёстой" гэв. АНУ саяхан Украинд 61 тэрбум ам.долларын (48 тэрбум фунт стерлинг) тусламжийн хууль баталсан ч хангалттай бус бололтой. Орос саяхан довтолгоогоо эрчимжүүлж, Украины зүүн хойд хил дэх хоёр дахь том хот болох Харьковын ойролцоох хэд хэдэн тосгоныг эзлэн авчээ. Харьков мужийн захирагч Олег Сынагубов өнгөрсөн бямба гарагт хэлэхдээ, долоо хоногийн дотор бараг 10 мянган хүн дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Үүнээс гадна, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск Украиньд 2,3 тэрбум евро (1,9 тэрбум фунт) зарцуулна гэж мэдэгдэв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ