"Сонгуулиар өндөр үр дүн гаргахын төлөө хичээж ажиллана"

Хуучирсан мэдээ: 2024.05.18-нд нийтлэгдсэн

"Сонгуулиар өндөр үр дүн гаргахын төлөө хичээж ажиллана"

"Сонгуулиар өндөр үр дүн гаргахын төлөө хичээж ажиллана"

Нийслэлийн Монгол Ардын намын хорооны хоёрдугаар ээлжит хуралдаан өнөөдөр /2024.05.18/ болж Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын даргаар сонгогдлоо. 

Тэрбээр, хоёрдугаар ээлжит их хуралдаанаар нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг авч хэлэлцээд, нийслэлийн МАН-ын даргаар миний бие сая сонгогдлоо. 40 хоногийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Сонгууль болох босгон дээр намын хорооны даргаар сонгогдож байгаа нь маш хариуцлагатай үүрэгт алба гэдгийг миний бие гүнээ ухамсарлаж байгаа.

Намын журмын нөхдөдөө мөн илэрхийлсэн. 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хийж, хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилт, биелэлт, 2024 онд дэвшүүлэх мөрийн хөтөлбөр, түүнтэй холбоотой олон зүйлүүд дээр бид сонгуулийн өмнө бэлтгэл хангах шаардлагууд байгаа.

Нийслэлийн МАН-ын хороо бол албан ёсны 74 мянган гишүүнчлэлтэй МАН-ын хамгийн том хороо. Есөн дүүрэг тус бүр намын хороодтой. Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон хүний хувьд намын эв нэгдэл, сонгуулийн штабуудыг богино хугацаанд зохион байгуулах, цаашлаад сонгуулиар илүү үр дүн гаргахын төлөө хичээж ажиллана.

Ирэх Даваа гаригт МАН-ын бага хурал болно. Удирдах зөвлөлөөс миний нэрийг дэвшүүлсэн явдал бол Улаанбаатар хотын захирагч өөрөө намын хороогоо удирдах нь зүйтэй гэдэг агуулгаар дэвшүүлж байгаа.

Тавдугаар сарын 20-ны өдөр Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу мөн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу намууд нэр дэвшигчдээ тодруулах сүүлийн өдөр. Тэгэхээр бага хурлаар ээлжит сонгуульд нэр дэвших 78 мандатын 24 мандат нь нийслэлд ногдож байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж