Сурвалжлага: Заримдаа талх таллаад зээлмээр ч үе байна

Сурвалжлага: Заримдаа талх таллаад зээлмээр ч үе байна

Сурвалжлага: Заримдаа талх таллаад зээлмээр ч үе байна

Хөлд эвтэйхнийг нь бодож гэрээсээ гарахдаа зүлгэж зүлгэж гарсан хөх өнгийн пүүз замын тоосонд дарагдаж хар саарал болжээ.  Гартаа барьсан жижиг цүнхэндээ нөхрийнхөө эмнэлгийн картыг нямбайлан хийчихээд хорооныхоо эмчийн үүдийг үд болтол сахисан ч хүссэн хариултаа авч чадаагүй учраас гэрийнхээ зүг алхаж яваа энэ эмэгтэй бол БЗД-ийн дугаар хороонд оршин суугч Т юм. Тэрбээр ам бүл зургуулаа. Хэдхэн сарын өмнө нөхрийн хамт барилгын цахилгаанчин хийж хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдралаа болгоод  явдаг байж. Тэд 11-17 насны дөрвөн хүүхэдтэй 40 дөхөж яваа залуу гэр бүлийн төлөөлөл. Таван ханатай гэрээ байшин, чадвал байр болгохын төлөө хичээж, хүүхдүүдээ эрдэм боловсролтой, зөв хүн болгохын төлөө хүсэл мөрөөдөл дүүрэн явж. Гэтэл таван сарын өмнө нөхөр нь ажлаасаа ирээд хоолоо идчихээд хэвтэхдээ бие нь эвгүйрхэж эмнэлгийн байгууллагад хандаж, тал цус харавсан гэсэн онош тавигджээ. Тэр өдрөөс хойш эмнэлэгийн хаалга татаж, эмчийн үүд сахидаг, ажилгүй орлоггүй гэр бүлийн эгнээнд шилжжээ.

"ХҮНИЙ АМЬДРАЛ АЛГА УРВУУЛАХЫН ТӨДИЙ Л ӨӨРЧЛӨГДЧИХДӨГ ЮМ БАЙНА"

Нөхөр нь заавал хүний тусламжтай бие засах, босох, суух, хоол цайгаа иддэг болсон учраас эхнэр нь нөхрөө асрах ар амьдралаа авч явахаас өөр аргагүйд хүрчээ. Өнгөрөгч нэгдүгээр сараас хойш тухайн өрхийн сарын орлого хүүхдийн 100 мянган төгрөг буюу дөрвөн хүүхдийн 400 мянган төгрөг болжээ.  Сарын 400 мянган төгрөгөөр нөхрийнхөө эм тариа, өсвөр насны дөрвөн хүүхдийн автобус унааны зардал, хоол хүнсэндээ хүргэнэ гэдэг боломжгүй. “Би арай ч ийм нөхцөл байдалд орчихно гэж бодоогүй. Амьдрал бас чанга л байна даа” гэж шүд зуун хэлэх бүсгүйн хоолой нь зангирч, уруул нь өмөлзөж байснаа удалгүй нүдээс нь нулимс урсав.  “Хүний амьдрал алга урвуулахын төдийд өөрчлөгдчихдөг юм байна. Эрүүл байхад бусад нь болно гэдэг ямар үнэн үг вэ. Миний хань архи уудаггүй, амьдралынхаа төлөө зүтгэсээр ирсэн. Харвалт өгсөн шалтгааныг нь ядаргаатай холбоотой гэж эмч хэлсэн. Бид хоёр ажлаа хийж байхдаа амьдарлаа болгоод л байдаг байсан. Харин одоо аав, ээж, ах дүү, найз нөхдийнхөө буянаар хоногийн хоолтой залгуулж байна. Арга ядахдаа нэг, хоёр, гурав гуйна. Ахиад гуйх хэцүү шүү дээ. Гэсэн ч ичихгүй дахиад гуйхаас өөр аргагүйд хүрч байна. Олонтой явсан тулдаа л өнөөдөр хоосон хоночихгүй, нөхрийнхөө эм, тариаг тасалдуулчихгүй гэж хичээж явна.  Өдөрт 7-8 төрлийн эм ууна. Азаар эрүүл мэндийн даатгал төлж байсан учраас зарим эмээ хөнгөлттэй үнээр авдаг. Гэсэн хэдий ч тархи толгойны эмнүүдэд ямар ч хөнгөлөлт үйлчилдэггүй.  Тав хоногийн хэрэглээний эмийн зардалд 100 орчим мянган төгрөг зарцуулдаг. Хоёр хоногийн өмнө III дугаар эмнэлэгт үзүүлэхэд заавал томографик хийлгэх шаардлагатай гэсэн. Гэтэл даатгалаас хөнгөлүүлсэн ч зөрүү 100 гаруй мянган төгрөг төлөх шаардлагатай болсон учраас хийлгэж чадаагүй л байна.  Найз нөхөд, хамаатан саднаасаа 5,10 мянгаар нь боловч гуйж бүрдүүлэх гээд л хичээж байна.

Надад мөнгө зээлсэн ч хэзээ эргүүлж өгөх нь тодорхойгүй хүний тоонд орсон шүү дээ. Нэг ёсондоо найдваргүй зээлдэгч болсон гэх юм уу даа. Өдий болтол тусалж, дэмжиж ирсэн сайхан сэтгэлт хүмүүст талархаж баярлалаа гэдгээс өөр зүйл хийж чадахгүй л байна ”гэж гунигтайхан санаа алдав.

АМЬЖИРГААНЫ БАТАЛГААЖИХ ТҮВШНЭЭС ДООГУУР ОРЛОГОТОЙ АЙЛ ӨРХИЙН ОРЛОГЫН 94 ХУВИЙГ ЭМИЙН ЗАРДАЛ ЭЗЭЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн асуудлаас үүдэн өрхийн орлого нь хүндэрсэн тус айлын жишээнээс харахад хэд хэдэн асуудал тулгарч байгааг харж болно. Нэгдүгээрт, эмийн чанар, үнэ хүртээмжийн асуудлыг хөндөж болохоор байна. Тус өрхийн сарын орлогыг, эм эмнэлгийн хэрэгслийн зардалтай харьцуулан үзвэл сард 400 мянган төгрөгийн орлоготой, нөхрийнхөө эмчилгээнд  хамгийн багадаа 600 гаруй мянган төгрөг зарцуулдаг байна. Зөвхөн эм, эмнэлгийн хэрэгслийн хэрэглээнээс үүдэн сар бүр тус өрх 200-300 мянган төгрөгийн өр хуримтлуулж байгааг тооцоолж болж байна.

Эмийн үнийн хөнгөлөлтөд улсын төсвөөс 2019 онд 33 тэрбум төгрөг, 2020 онд 35 тэрбум төгрөг, 2021 68.9 тэрбум төгрөг, 2022 онд 80 тэрбум төгрөгийг зарцуулж байсан бол 2024 онд 140 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн.

Хөнгөлттэй эмийн хөнгөлөлтөд хамруулах үнийн дүнг хэд дахин нэмэгдүүлсэн ч  иргэд өнөөдөр эмийн чанар болоод хүртээмжинд сэтгэл хангалуун бус байгаа гэдгийн бас нэгэн бодит жишээ болж байна. Түүнчлэн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байдаг 500 гаруй эмээс улсын бүртгэлд ороогүй 150 гаруй эм байгаа гэдгийг УИХ дээр зохион байгуулсан Эмийн түр хорооны сонсголоор хөндөж байсан юм. Тиймээс иргэдийн дунд зохилон тохиолдож байгаа өвчлөлийн судалгааг нарийвчлан гаргаж эмийн хөнгөлөлт олгох жагсаалтыг шинэчлэх нэн шаардлагатай байна. Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 20/А/95 дугаар тушаалаар Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар хамтран ажлын хэсэг байгуулж, Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ бүрдэлт, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн. Хяналт шалгалт, үнэлгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эм олгож буй 223 эмийн сан, 109 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 19 эмийн үйлдвэр, 12 аймгийн нэгдсэн эмнэлэг, 5 бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нийт 368 байгууллага, аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд 2022 онд хамгийн их хэмжээгээр импортлогдсон олон улсын нэршлээр 50, худалдааны нэршлээр 240 эмийн гаалийн үнээс жижиглэнгийн үнэ хүртэлх нэмэгдэх хувь хэмжээг судалсан байдаг.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр эмийн үнэ үйлдвэрлэгчтэй байгуулсан хэлцлийн үнээс эцсийн хэрэглэгчид хүрэхдээ дунджаар 2.1 дахин нэмэгдсэн, үнэлгээнд хамрагдсан эмийн 80 хувьд өртөг үнэ дээр 30 хүртэл хувь нэмж ханган нийлүүлэх байгууллагууд борлуулсан, 20 хувьд бөөний үнийн нэмэгдэл 30-аас дээш хувь байна.  Эмийн жижиглэнгийн үнийн хувьд үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгдсэн үзүүлэлт үзүүлэлт анхаарал татаж байна. Эрүүл мэндийн салбарын тогтолцооны зарим гажуудал иргэдийн нуруун дээр бодит ачаалал үүсгэж байгаа бөгөөд амьжиргааны доод түвшний орлоготой айл өрхийн орлогын 94 хувийг эмийн зардал эзэлж байгаа талаарх судалгааны дүнг анхаарч үзэх нэн шаардлагатай байна.

"ИЙМ ҮЕД 100 ТӨГРӨГ Ч ҮНЭ ЦЭНТЭЙ САНАГДДАГ ЮМ БАЙНА"

Нэгэнт байнгын асаргаатай болсон нөхрөө группт оруулахаар хөөцөлдөж байгаа боловч өмнө нь өвдөж байсан, эмчийн хяналтад байсан түүхгүй учраас 3-6 сарын хугацааны дараа групп тогтоолгох шаардлагатай гэжэээ. Тиймээс тэдэнд хүүхдүүдийнхээ мөнгөөр энэ хугацаанд амь зогоохоос өөр сонголт тэнд үлдээгүй байна.

“Өсвөр насны эмэгтэй хүүхдийн сарын тэмдэг ирэхэд ариун цэврийн хэрэгсэл авах, хоёр хоноод толгойгоо угаах саван шампуниас өгсүүлээд өмнө нь тэр бүр анзаарч байгаа зардлууд одоо бол чанга санагддаг юм байна. Хамгийн наад зах нь манай энд нийтийн тээврийн автобусны чиглэл байдаггүй учраас хүүхдүүд заавал жижиг унаанд 1000 төгрөгөөр сууж ирж очих болдог.

Хүүхдүүдийн гурав нь ахлах анги учраас 1000 төгрөгөөр, хамгийн бага нь бие жижиг учраас 500 төгрөгөөр явдаг. Тав хоногийн автобусны зардалд 35 мянган төгрөг зарцуулна.

Заримдаа найз нөхдийнх нь аав, ээжээс гуйгаад машинд нь суулгаад ирэх үе ч байна. Би яах вэ. Гадаа дулаарчихсан учраас эмнэлэг  гэр хоёрын хооронд алхчихдаг. Хүүхдүүд тэр бүр алхахгүй шүү дээ. Хоол хүнсээ бол дандаа л бусдын дэмээр болгож байна. Чанга байна шүү дээ амьдрал.  Ийм л үед төр засаг, хороо хорин, нийгмийн халамж хамгаалал гэж байдаг бол бидний амьдралд дэм болмоор байна.Хүмүүс сонсоод ямар арчаагүй юм бэ гэж бодож магадгүй. Гэхдээ хүний амьдралд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг өдрүүд тохиолддог юм байна. Хүнсний толанд орох боломж байгаа эсэхийг хорооны ахлагчаас асуухад “Өнгөрсөн жилийн талонд орох хүсэлт өгсөн хүмүүсийн асуудал шийдэгдээгүй байна. Яах бол доо. Ямартай ч группээ хөөцөлдөөд үз” гэсэн. Группт орохоор дөрвөн сар хөөцөлдөж байна.

Ирэх зургадугаар сард хэдэн хүнийг группт оруулах хурал болох сураг гарсан. Тэр үед нь нөхрийнхөө дүгнэлтийг бэлэн болгоод групп тогтоолгочихвол амьдралд дэм болохоор байна.  Ийм үед 100 төгрөг ч үнэ цэнтэй санагддаг юм байна” гээд уртаар санаа алдав.

"ХҮНСНИЙ ТАЛОНЫ ДЭМЖЛЭГЭД ХАМРАГДДАГ ХҮҮХДЭД САРД 8000 ТӨГРӨГ ОЛГОДОГ"

Монгол Улын нийт хүн амын 27.8 хувь нь 2022 онд ядуурлын шугамаас доогуур орлоготой гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл 100 өрхийн 28  өрх нь ядуурлын шугамаас доогуур орлоготой гэж ойлгож болно.  Харин 2023 онд уг үзүүлэлт 27.1 хувь болж буурсан гэдгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хэлж байна. Түүнчлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоогүй бол ямар үр дүн гарах байсан талаар Олон улсын валютын сангаас 2021 онд судалгаа хийхэд ядуурлын түвшин 15 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ. Тэгэхээр хүүхдийн мөнгөн тэтгэмж зарим айл өрхүүдийн амьжиргаанд бодит дэмлэг болдог гэдгийг судалгааны дүн болон сурвалжлагын гол дүр болох айлын амьдарлаас харж болохоор байна.

Амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэж тогтоогдсон айл өрхүүдэд хүнсний толаны дэмжлэг олгодог. Тухайлбал, 2020 онд дэмжлэгэд 240 мянган иргэн харагдаж байсан тоон үзүүлэлт бий.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газар, салбар яамнаас хүнсний толанд хамрагддаг хөдөлмөрийн насны иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх бодлого явуулж аль болох хүнсний толанд хамрадах иргэдийн тоог цөөлөх бодлого баримтласан. Хүнсний толанд хамрагддаг иргэнд хоёр удаа ажлын байр санал болгоход ажил эрхлээгүй бол хүнсний толанаас хасах зохицуулалт хийсэн.

Тэгвэл 2024 оны байдлаар 106 мянган иргэн хүсний толаны дэмжлэгэд хамрагдаж байгаа аж. Хүнсний толаны дэмжлэгэнд хамрагддаг насанд хүрсэн иргэнд сар бүр 16 мянган төгрөг, хүүхдэд 8000 төгрөг тооцон олгодог.

Энэ жишгээр хоёр том хүн, дөрвөн хүүхэд уг дэмжлэгэд хамрагдвал сард 58 мянган төгрөгөөр хүнс авах бололж үүснэ.

Зарим хүмүүсийн хувьд энэ тийм ч их хэмжээний мөнгө биш боловч ядарч яваа хүнд 3-5 хоног хоолтой хонох боломж олгох юм.

"ЗАРИМДАА ТАЛХ ТАЛЛААД ЗЭЭЛМЭЭР Ч ҮЕ БАЙНА"

Оны өмнөхөн эднийх бөмбөгөр цагаан гэртэй, эрүүл саруул, элэг бүтэн, ажилтай, орлоготой айл байв. Харин өнөөдөр эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн амьдралын чанар нь өдрөөс өдөрт уруудан доройтож байна. Саяхан бүтэн байсан бүрээс нь хаврын хавсарганд цохиулж урагдаж, цоорчээ. Нэг удаа нөхсөн боловч хоёр жилийн нүүр үзэж байгаа цагаан бүрээс нь нэгэнт сэхэл авахаасаа өнгөрчээ. Гэхдээ өнөөдөртөө тэдний хувьд гэрийнхээ цагаан бүрээсийг солихоос илүү нөхрөө эмчлүүлэх эм, хүүхдүүдээ тэжээх хоол гээд өдөр тутмынхаа амьжиргааг залгуулах нь юу юунаас илүү тулгамдсан асуудал болж байна.  Ирээдүйн тухай төсөөлөх нь бүү хэл өнөөдрийнхөө өл залгуулах хүндхэн ачааг нуруун дээрээ үүрч яваа бүсгүйд ирээдүйн тухай бодох сэхэл ч алга гэдгээ учирлан хэлж байна.

“Өмнө нь сайхан сайхан зүйл мөрөөдөж явсаан. Одоо бол үнэнийг хэлэхэд яаж хүүхдүүдийнхээ хичээлийг завсардуулчихгүй, хоосон хонуулчихгүй байх вэ л гэдэг миний зорилго болсон шүү дээ. Гэрийнхээ ойролцоо байрлах хүнсний дэлгүүрээс хоногийн хоолны хоёр төмс, жижиглэн, гурил будаа гэх мэт тавьсан өр ч бий. Заримдаа талх таллаад зээлмээр ч үе байна шүү дээ ” гэх зуураа нулимсаа шударч орхив.

“Яаж өрхийн орлогоо нэмэгдүүлж болох талаар тэр цаг үргэлж болно. Гар урлалын зүйл хийж зараад үзвэл яах бол, өөр юу хийж болох уу гээд л толгойгоо гашилгана. Хэвтрийн хүн асрах тийм ч цаг завтай ажил биш. Эмнэлэг гэрийнхээ хооронд шогшино. Угааж арчихаас авахуулаад ажил мундахгүй их. Нөхрөө хөл дээр нь босгоод авчихвал ажлаа хийгээд амьдралаа босгоно доо гэсэн итгэл үе үе цухалзана. Гэсэн ч санасанаар болдоггүй л хорвоо хойно амаргүй л байна” гэх аргаа барсан хүний сэтгэлийг засаад хэлчих сайхан үг аман дээр амархан гарсангүй. “Удахгүй бүх зүйл сайхан болно оо” гэсээр бидний яриа өндөрлөв. Угтаа улстөрчдийн өмнөөс гардаг уриа лоозонгийн шинжтэй эдийн засаг өсч байна, иргэдийн амьдрал сайхан байна гэх улиг болсон үг шиг л сонсогдсон байхыг үгүйсгэхгүй. Төрийн бодлого өрхийн хаалгаар орж, төрийн дэмжлэг очих ёстой хүмүүстээ бодитоор очдог бол нэг ч гэсэн айлын ядуурлын хар ангал руу орохоос өмнө аварч болмоор…

ЗЭЭЛ АВАХГҮЙ ОРОЙ НЬ “ЮУ ИДЭЖ ХОНОЖ БАЙГАА БОЛ ДОО” ГЭЖ БОДОГДОХ АЙЛ Ч БИЙ

Иргэн Т-ийн хэлсэн хүнсний дэлгүүр тэднийхээс ойролцоогоор 150 метрт байрлах аж. Хотын захын гэр хорооллын аль ч дэлгүүрт байдаг өрийн дэвтэрийн олон хуудас бичвэр, өрөө төлсөн айлын тооцоог баллаж зурсан хуудсыг худалдагч үзүүлнэ. Тус дэлгүүрийг түрээслээд 3-4 сар орчим болж байгаа бөгөөд эхэндээ огт зээл өгдөггүй байсан бол сүүлдээ айлуудын амьдрал, амьжиргааны нөхцөл байдлыг мэддэг болсон учраас хүнсний бүтээгдэхүүн зээлээр өгдөг болсон байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь иргэдийн амьжиргаанд  шууд нөлөөлж байгааг хэлж байна. Гэр хороололд иргэдийн амьдрал хүнд байна. Эдийн засгийн өсч байгаа гээд л зурагтаар гарах юм. Хэзээ иргэдийн амьдралд тэр өсөлт нөлөөлөхийг мэдэхгүй байна. Хоногийн хоолтой хонох гэж ядахдаа хүүхдүүдээ дагуулаад орж ирж байгаа хүнд “үгүй” гэж хэлж чадахгүй л байна. Хүүхдийн мөнгө буух, цалин тэтгэвэр буусан үед зээлсэн өрөө төлөөд дараагийн зээлээ тавиад эхэлж байна шүү дээ.

Иргэдийн бодит амьдарлыг яваад үзэх хэрэгтэй. Иргэд ажил хийгээд ч цалин, орлого нь амьдралд хүрэхгүй байна. Манайх өмнө нь байр хорооллын нэг давхарт дэлгүүр ажиллуулдаг байсан. Тэнд ч байдал ялгаагүй л байдаг. Байранд орчихоороо баяжчихаад байгаа юм биш. Өрнөөс өрний хооронд цалингаас цалингийн дунд иргэд амьдарч байгаа нь нууц биш шүү дээ. Мах гурил үнэтэй байна.

Дэнжийн мянгаас жижиглэнг 800-900 төгрөгөөр авч ирээд дээр нь 200 төгрөг нэмж зардаг. Өдөрт дунджаар 10 гаруй жижиглэн зарагддаг. Гэтэл 1100 төгрөгийн үнэтэй жижиглэн авч дийлэхүй ч хүмүүс байна.

Аль ч дэлгүүр рүү орсон өрийн дэвтэрээ нэгээр нь биш хэд хэдээр нь үзүүлнэ. Энэ чинь л иргэдийн амьдрал ямар байгааг харуулсан бодит байдал. Түүнээс биш том том тоо яриад сайхан сайхан статистик хэлээд тэр хэрээр иргэдийн амьдрал сайжирсан байдаггүй. Заримдаа орж ирж зээл авахгүй орой нь “юу идэж хонож байгаа бол доо” гэж бодогдох айл ч бий. Нүдний өмнө иргэд ядууралд живж байна. Арван хуруугаа савчуулаад ажил хийгээд байгаа ч амьдрал нь болж өгөхгүй байгаа олон айл өрх байна. Архинд амьдарлаа живүүлчихсэн хүмүүс ч байна. Манайх архи зээлээр өгдөггүй. Цаашид ч өгөхгүй. Энэ хавьд амьдардаг хүмүүс миний занг мэддэг учраас сүүлдээ асууж орж ирэхээ ч больсон” гэж шийдэмгий болоод шулуухан ярих худалдагч бүсгүйн яриа олон зүйл бодогдуулна. Хотын төвөөс хоёр километрийн зайд байрлах БЗД-ийн дугаар хорооны хэсэгхэн газарт амьдрал ийм л өнгөтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
9
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

61 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ChristineBuckley 2024-05-20 188.130.142.167

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferGrant 2024-05-20 45.90.196.46

Харуулах боломжгүй.

Avatar

KimLee 2024-05-20 46.8.111.61

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyGonzalez 2024-05-20 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

BrandiBowen 2024-05-20 185.181.247.217

Харуулах боломжгүй.

Avatar

AngelaSmith 2024-05-20 109.248.205.148

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieRomero 2024-05-20 45.86.1.66

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyTorres 2024-05-20 46.8.22.158

Харуулах боломжгүй.

Avatar

StaceyWilson 2024-05-20 188.130.136.88

Харуулах боломжгүй.

Avatar

JennaKing 2024-05-20 194.35.113.179

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaWilliams 2024-05-20 188.130.128.34

Харуулах боломжгүй.

Avatar

SusanJohnson 2024-05-20 109.248.138.187

Харуулах боломжгүй.

Avatar

CourtneyBray 2024-05-20 188.130.137.161

Харуулах боломжгүй.

Avatar

JulieSabo 2024-05-20 46.8.23.86

Харуулах боломжгүй.

Avatar

MarquitaWilcox 2024-05-20 46.8.23.120

Харуулах боломжгүй.

Avatar

KeriLane 2024-05-20 46.8.23.202

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleSanchez 2024-05-20 188.130.136.87

Харуулах боломжгүй.

Avatar

TracyCampbell 2024-05-20 109.248.166.67

Харуулах боломжгүй.

Avatar

JessicaFuller 2024-05-20 188.130.211.164

Харуулах боломжгүй.

Avatar

KimberlyCollins 2024-05-20 109.248.14.97

Харуулах боломжгүй.

Avatar

LauraSmith 2024-05-20 31.40.203.248

Харуулах боломжгүй.

Avatar

LeslieNguyen 2024-05-20 109.248.128.62

Харуулах боломжгүй.

Avatar

TamekaJones 2024-05-20 188.130.220.23

Харуулах боломжгүй.

Avatar

StephanieWilliams 2024-05-20 31.40.203.248

Харуулах боломжгүй.

Avatar

KarenSand 2024-05-20 46.8.107.87

Харуулах боломжгүй.

Avatar

KatyMorris 2024-05-20 46.8.223.213

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaJohnson 2024-05-20 109.248.15.132

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleFerguson 2024-05-20 95.182.127.146

Харуулах боломжгүй.

Avatar

LaniCaudel 2024-05-20 46.8.192.109

Харуулах боломжгүй.

Avatar

AubreyiaAviles 2024-05-20 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaLocke 2024-05-20 46.8.22.65

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyRojas 2024-05-20 109.248.139.155

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWatson 2024-05-20 109.248.13.176

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-20 46.8.23.218

Харуулах боломжгүй.

Avatar

LisaMiller 2024-05-20 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonHertler 2024-05-20 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMitchell 2024-05-20 109.248.49.164

Харуулах боломжгүй.

Avatar

LeahPrice 2024-05-20 188.130.136.200

Харуулах боломжгүй.

Avatar

IRGEN 2024-05-20 104.174.33.208

Uvduj zovoh tsag hamgiin hetsuu. ene ger buld bagahan ch bolov tuslah yumsan. Hevtriin hun asarna gedeg tiim amar bish shu. Enehuu niitleliig bichsen setguulch bolomjtoi bol busgyitei holbogdoh dugaariig tavibal saihan setgeltei olon hun tuslana daa.

Avatar

SusanLopez 2024-05-20 5.183.130.242

Харуулах боломжгүй.

Avatar

SarahWright 2024-05-20 109.248.15.154

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMarie 2024-05-20 46.8.222.154

Харуулах боломжгүй.

Avatar

ElisHernandez 2024-05-20 194.34.248.2

Харуулах боломжгүй.

Avatar

NormaSanchez 2024-05-20 188.130.128.146

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWebster 2024-05-20 188.130.189.167

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-20 202.21.109.5

энэ төр ядууруулах зорилготой МАН хулгайчдаа салахгүй бол үхнэ шүү

Avatar

SarahMoon 2024-05-20 45.15.73.105

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-20 103.168.34.6

ХОТЫН ЗАХААР ОРОМЖИНД АМЬДАРДАГ АРХИЧИД БОЛ ХӨДӨӨ СУМАНД АМЬДАРЧ ЧАДАХАА БОЛИОД ОЛНЫ ХӨЛ БАРААДСАН ЮУ ӨГӨӨД Ч ХЭРЭГГҮЙ ЮМ ЯРИАД ХЭРЭГГҮЙ СЭТГЭЦИЙ Н ӨВЧТЭЙ ЭРХИЙН ТЭНЭГ АРХИЧД БАЙНА …ЭР ЭМГҮЙ АРХИНД ЖИВЭГСЭД ШҮҮ…

Avatar

LaurenAllen 2024-05-20 5.183.130.121

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-05-20 66.181.187.16

зээлийн карт буюу данс банкнаасаа зээл бичүүлэх байтал дэвтэр.

Avatar

🍾🍷🥃🚬 2024-05-20 66.181.187.16

цус харвалт аймар их байнаа. дахиад дахар харвалт. тамхи архи дамжуулж битгий татаач. хувийн ариун цэвэр сахь

Avatar

Нэргүй 2024-05-20 66.181.187.16

жижиг атар угаасаа гарчихсон. ургамлын тос грамлана, майонез. өндөг, жимс ширхэглэнэ. бгд тз. заримдаа уид байцаа таллаж зардаг. байнаа байна. сүү элекс хагас литр. 100мл ундаа, тараг

Avatar

Нэргүй 2024-05-20 66.181.188.203

S avna bugdiig hiine mash tseverhen, baigaa gazar n ochino
99997605

Avatar

Нэргүй 2024-05-20 66.181.187.16

амаараа элдав өвчин тараана шдээ чи. арьсаараа ч хамуу бөөс арьсны өвчин. нийгмийн халдварт өвчнүүд

Avatar

Зочин 2024-05-20 103.57.95.31

Ингэж үндэслэлгүй эрээчих хэнд хэрэгтэй юм бол. 10 хүүхдээ хэнээс ч дутахгүй аваад явж байгаа эмэгтэй гээд нэг сэтгүүлч зураг нэртэй устай нь гаргасан байсан. Ийм жишээ бичээч. Олон халамж, амьдрах олон арга байгаалдаа. МАН халамж өгөөд улс өөдлөхгүй байна гэж бурдаг чинь хаачив. Тэгээд энэ халамжийн гол баатар нь хэн юм бол, энэ энэрэнгүй сэтгүүлч ганц сая төгрөг аваад өгсөн дөө хөөрхий

Avatar

Үнэн 2024-05-20 202.55.191.194

Нэвтрүүлэг хийгээд олон түмэндээ хандвал туслах хүмүүс зөндөө байгаа шүү, танайд хоноё нэвтрүүлэгийнхэн энэ айлд очиж хонооч, нэг л их нэр дэвшигч сурталчилсан нөхөр.

Avatar

зочин 2024-05-20 103.145.234.121

Бид байтугаа дэлхийн бүх орон зах зээлийн нийгэмд эргэлт буцалтгүй орж байна, Энэ нийгмийн нөхцөлд хүн бүрт улсаас бэлэн мөнгө байнга тарааж дэмжиж тэтгэх боломжгүй,Иргэд зах зээлийн энэ нөхцөлд ажил хөдөлмөрт санаачлага тавьж, онцгой анхаарч амьдарч сурах хэрэгтэй, Овсгоо самбаатай ажилсаг хүмүүс монголд талх авах чадваргүй болтлоо ядуурах үндэс байхгүй, Залуудаа суралц, Архи тамхинд донтож,зугаа цэнгэлд хэт дурлаж амьдралынхаа хамгийн сайхан үеийг хэрэггүй зүйлд хэт үр дүнгүй бүү үр

Avatar

JanMariana 2024-05-20 213.226.101.56

Харуулах боломжгүй.

Avatar

Irgen 2024-05-20 103.41.93.174

Emiin salbaruud ,emnelgiinkhen bugd em taria gaar mash tomortsgoodog bolood udaj bna .Ene arai kheterch bgaa .

Avatar

Нэргүй 2024-05-20 96.241.139.47

Hoorhii doo. Ene busguid yaj tuslahav?

Avatar

GinaRivas 2024-05-20 46.8.213.113

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж