Украины энхийн дээд хэмжээний уулзалт ирэх сарын 15-16-нд Швейцарьт болно. Уг уулзалтын зорилго нь ОХУ-д мөргөлдөөнийг зогсоох нөхцлийг тулгах гэж Путин үзэж байна.
Уулзалтад ОХУ-ыг уриагүй. Гэхдээ барууны орнууд Хятад улсыг төлөөлөгчөө Швейцарьт илгээнэ гэж найдаж байгаа аж.
ОХУ-ыг байнга зэмлэдэг атлаа бага хурлын урилга ирүүлээгүй гэж Путин дургүйлхжээ. "Оросын холбоотнууд болон дайтаж буй талууд энэ хуралд оролцохгүй бол үүнд тийм их ач холбогдол өгөх хэрэггүй. ОХУ хэлэлцээ хийхэд бэлэн. Цаашид яриа хэлэлцээ хийх үндэс болж чадах эцсийн бичиг баримт бий" гэж Путин хэлжээ.
Украины хэлэлцээний ахлах төлөөлөгч асан Дэвид Арахамиагийн хэлснээр мөргөлдөөнийг зогсоохын тулд Москвагаас тавьж буй шаардлага нь "Украины төвийг сахисан статустай болгох" явдал аж. Украин төвийг сахисан статустай болно гэвэл тус улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, НАТО-д элсэх явцыг цуцлах ёстой юм.
Эх сурвалж: DPA INTERNATIONAL