Пёньян чиглүүлэх технологитой шинэ пуужин туршив

Хуучирсан мэдээ: 2024.05.18-нд нийтлэгдсэн

Пёньян чиглүүлэх технологитой шинэ пуужин туршив

Пёньян чиглүүлэх технологитой шинэ пуужин туршив

Хойд Солонгос улс Баасан гаригт автономит навигацийн шинэ системээр тоноглогдсон тактикийн баллистик пуужин туршжээ. "KCNA" агентлагийн мэдээлснээр удирдагч Ким Жон Ун энэхүү туршилтыг удирдсан байна. Хэдэн пуужин харвасан нь тодорхойгүй байна. Энэхүү туршилтаар автономит навигацийн системийн нарийвчлал, найдвартай байдлыг баталгаажуулсан аж.

Өмнөд Солонгосын арми Хойд Солонгосын зүүн эргийн Вонсан хотоос ойрын тусгалтай хэд хэдэн баллистик пуужин харвасныг илрүүлснээ Баасан гаригт мэдэгдсэн. Пуужингууд 300 орчим километр нисч, Зүүн тэнгист унасан байна. Нислэгийн зайг тооцоод үзвэл Өмнөд Солонгосын цэргийн томоохон байгууламжуудыг харгалзан пуужин туршсан байж магадгүй юм. Тодруулбал, Пёньян ба Өмнөдийн Гиерёнг дахь цэргийн штабын хоорондын зай ойролцоогоор 330 км. Харин Пёньянаас Гунсан дахь АНУ-ын наймдугаар сөнөөгч жигүүр хоорондын зай 350 км орчим юм.

Энэ удаагийн туршилтаас өмнө Хойд Солонгос улс өнгөрсөн сарын 22-нд 600 мм-ийн хэт том олон пуужин харвагчаас Зүүн тэнгис рүү харвасан.

Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар Бээжинд дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ Хойд Солонгосыг дэмжихээ дахин нотолсон. Удирдагчид АНУ болон түүний холбоотнууд Хойд Солонгосын эсрэг цэргийн сүрдүүлгийн үйлдэл гаргаж байгааг шүүмжилсэн мэдэгдэл гаргажээ. Энэ үйл явдлаас нэг өдрийн дараа Хойд Солонгос пуужин харвасан юм.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж