Сүхбаатарын талбайд сонгуулийн туршилтын санал хураалт болно

Хуучирсан мэдээ: 2024.05.18-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайд сонгуулийн туршилтын санал хураалт болно

Сүхбаатарын талбайд сонгуулийн туршилтын санал хураалт болно

Сонгуулийн ерөнхий хороо Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй “Номын баяр”-т оролцож, иргэдэд сонгуулийн талаарх мэдээллийг өгөх юм байна. Тодруулбал,  санал авах загвар байр, сургалтын саналын хуудасны загварыг танилцуулахаас гадна сонгогчид сургалтын саналын хуудас бөглөж, санал тоолох төхөөрөмжид уншуулах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай танилцах боломжтой.

Саналын хуудасны загвар танилцуулах, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар иргэдэд нээлттэй мэдээлэл өгч, саналаа өгөх заавар, саналын хуудасны танилцуулга мэдээлэл өгөх юм байна.

УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр болно. Мөн энэ удаагийн сонгуульд олон нэр дэвшигчийг дугуйлах, намд санал өгөх гээд өөрчлөлтүүд орсон учраас иргэд сонгуульд хэрхэн санал өгөх талаарх мэдээллийг өнөөдөр, маргааш Сүхбаатарын талбайгаас авч болох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж