Баянзүрх дүүргийн 7, 17, 38 дугаар хорооны нутаг дэвсгэр ”Харуул алтай” хотхон орчмоос “Да хүрээ” гудамж хүртэлх авто замыг тавдугаар сарын 18-ны 22:00 цагаас тавдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж асфальт бетоноор хучин шинэчилнэ. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Баянзүрх дүүрэг, 42-р хороо "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг тавдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 23-ны 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучна. Мөн хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг тавдугаар сарын 21-ний 04:00 цагаас тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Холбоотой мэдээ