Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатар сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2024.05.18-нд нийтлэгдсэн

LiveНийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатар сонгогдлоо

Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатар сонгогдлоо
15 : 12
2024-5-18

Нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатар сонгогдлоо

Нийслэлийн МАН-ын хорооны хоёрдугаар хурал өнөөдөр /2024.05.18/ хуралдаж, нийслэлийн МАН-ын даргаар Х.Нямбаатарыг сонголоо. 

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, өөрийн хүсэлтээр намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн Д.Сумъяабазарын хүсэлтийг хүлээн авч, түүний оронд Хотын дарга Х.Нямбаатарыг томилохыг дэмжсэн шийдвэр гаргасан юм. 

Нийслэлийн МАН-ын Бага хурал 279 гишүүнтэй бөгөөд өнөөдөр 65 хувийн ирцтэй хуралдаж, ийнхүү шинэ намын даргаа сонголоо. 

 

14 : 20
2024-5-18

Хурал үргэлжилж байна

Нийслэлийн Монгол Ардын нам /МАН/-ын Бага хурал өнөөдөр /2024.05.18/ 12.30 цагт хуралдаж, даргын томилгоогоо хэлэлцэж шийдвэрлэх товтой байсан. Хурал дөнгөж сая 14:20 цаг эхэлж, Д.Сумъяабазар үг хэлж байна. 

13 : 37
2024-5-18

Нийслэлийн МАН хурал эхлээгүй байна

Нийслэлийн МАН-ын Бага хурал өнөөдөр /2024.05.18/ 12.30 цагт хуралдахаар товлогдсон ч одоогоор ирц хүрээгүй байна.

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, өөрийн хүсэлтээр намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн Д.Сумъяабазарын хүсэлтийг хүлээн авч, түүний оронд Хотын дарга Х.Нямбаатарыг томилохыг дэмжсэн шийдвэр гаргасан юм. Тиймээс нийслэлийн Бага хурлын 279 гишүүн хуралдаж, Тэргүүлэгчдээс санал болгож буй Хотын дарга Х.Нямбаатарыг томилох эсэхийг олонхын саналаар шийдвэрлэх учиртай. 

 

09 : 53
2024-5-18

Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр Д.Сумъяабазарыг чөлөөлнө

Нийслэлийн Монгол Ардын нам /МАН/-ын Бага хурал өнөөдөр /2024.05.18/ 12.30 цагт хуралдаж, даргын томилгоогоо хэлэлцэж шийдвэрлэнэ. Тодруулбал,  Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг өчигдөр Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, шийдвэрээ гаргаж бөгөөд Бага хурлаа товлосон юм. Ингэхдээ Хотын дарга Х.Нямбаатарыг нийслэлийн МАН-ын даргаар томилохоор болсон байна. Мөн Х.Нямбаатарын одоо удирдаж буй Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны даргад тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайг томилохоор тохирсон байна.

Хотын даргаар ажиллаж байсан С.Батболдоос 2018 оны есдүгээр сард Д.Сумъяабазар нийслэлийн намын хорооны даргын суудлыг авч байв. Үүний дараа 2020 онд нийслэлийн намаа удирдаж, сонгуульд ялалт байгуулсан бөгөөд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь энэ юм. Ингээд УИХ-д сонгогдсоныхоо дараа гишүүнээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэж, Хотын дарга болсон.

Харин өнгөрсөн 2022 оны нэгдүгээр сард Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хорооны даргаар улиран сонгогдож байсан бөгөөд ийнхүү тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон байна.

Хотын дарга Д.Сумъяабазар ногоон автобусны хэргээс болж, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, түүний оронд Х.Нямбаатар томилогдсон юм. Хотын даргаасаа огцорсны дараа нийслэлийн МАН-ын даргын ажлаа өгөх эсэх нь эргэлзээтэй байсан бөгөөд Д.Сумъяабазар 2024 оны УИХ-ын сонгуульд нийслэлийн намаа өөрөө удирдаж орно гэдгээ хэвлэлээр мэдэгдэж байсан ч ийнхүү нөхцөл байдал өөрчлөгдөж, сонгуулийн өмнө ажлаа өгөхөөр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж