3х3: Олимпод хүрэх аяллаа итгэл төгс, хожигдолгүй эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2024.05.18-нд нийтлэгдсэн

3х3: Олимпод хүрэх аяллаа итгэл төгс, хожигдолгүй эхлүүллээ

3х3: Олимпод хүрэх аяллаа итгэл төгс, хожигдолгүй эхлүүллээ

Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотод эхэлсэн. Тус тэмцээнд 16 улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөж байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван баг нийт зургаан улс эрхээ авах учиртай. Монголын эрэгтэй, эмэгтэй багууд тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр/2024.05.17/ эхний тоглолтуудаа хийлээ.

Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг D хэсэгт Бельги, Япон, Польштой орсон. Эхний тоглолтоо Польшийн эсрэг хийж, 21-14 гэсэн харьцаатай ялав. Тус тоглолтод Д.Дэлгэрням будагтай талбайд дийлдсэнгүй. Тэрбээр нийт арван оноо авсан бол А.Ананд долоо оноо нэмэрлэжээ.

Харин дараагийн тоглолтоо хүчирхэг Бельгийн эсрэг хийсэн. Тус тоглолтод Д.Дэлгэрням долоон оноо авсан бол шийдвэрлэх мөчид А.Ананд онцгойрч, найман оноо авсан нь хожил байгуулах гол шалтгаан байлаа.

Ийнхүү тэмцээний хоёр дахь өдөр Монголын эрэгтэй баг 2-0 гэсэн амжилтыг үзүүлж, хэсгээ тэргүүлж байна. Өнөөдөр тэд 19:45 цагаас Японы эсрэг хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Хожвол итгэл төгс хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд шалгарна.

А.Ананд тэмцээний хоёр дахь өдрийн онцлох тоглогчоор тодорчээ.

Харин Монголын эмэгтэй шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Испанийн эсрэг хийж, 7-21 гэсэн харьцаатай хожигдсон. Харин дараагийн тоглолтоо Египетийн эсрэг хийж, 17-15 гэсэн харьцаатай хожлоо. Тоглолтын эхнээс Египетийн баг ялимгүй илүү байсан ч Монголын баг төгсгөл сайн хийж, ялалт байгуулж чадав. Тус тоглолтод О.Хулан 14 оноо авч, гоцгойрчээ.

Өнөөдөр 18:30 цагаас Монголын Японы эсрэг хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ. Хожсон нь хасагдах шатанд шалгарах учиртай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж