Монгол Улсын Засгийн газраас соёлын талаар баримтлах бодлогыг шинэ шатанд гаргах зорилгоор Соёлын яамыг байгуулсан. Засгийн газраас соёлын талаар баримтлах бодлогыг шинэ шатанд гаргах зорилгоор соёлын салбарт томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх зорилт тавьсан. Энэ зорилтынхоо хүрээнд соёлын өв, үнэт зүйл зүйлээ хадгалж, ирээдүйд өвлүүлэхийн тулд барилга байгууламжийг нь шинэчлэх, шинээр байгуулах, засварлахад өнгөрсөн дөрвөн жил онцгой анхаарчээ. “Эзэнгүй”, устах аюул нүүрлэсэн соёлын биет болон биет бус олон мянган өвийг авран хамгаалахад барилга байгууламж, тэдний засвар шинэчлэлт хамгийн чухал нь. Тэгвэл өнгөрсөн жилүүдэд соёлын салбарт ирүүдүйд өвлөгдөх соёлын өв, үнэт зүйлээ хамгаалах томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн чухал жилүүд байлаа гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН “ЧИНГИС ХААН” ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
Соёлын салбарт сүүлийн 30 жил хийгээгүй хамгийн том бүтээн байгуулалт бол “Чингис хаан” музей. Шинэ музейн албан ёсны нээлтийн ёслол 2022 оны аравдугаар сарын 11-нд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, “Чингис хаан” Үндэсний музейн захирал С.Чулуун нарын албаны хүмүүс, төр нийгэм, соёл урлаг, спортын нэрт зүтгэлтнүүд, иргэд оролцсон.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулж, монгол үндэстний суу алдрыг дэлхий дахинаа тунхаглан бадраасан Эзэн Богд Чингис хаан мэндэлсний түүхт 860 жилийн ой энэ жил тохиож байна. Түүний түүхэн гавьяаг олон улсын түүхч, судлаачид онцлон тэмдэглэсээр ирсэн билээ. "Чингис хаан" музейг олон улсын судалгааны төв болгон хөгжүүлэх нь зүйтэй юм” гэдгийг онцолсон бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэхүү бүтээн байгуулалт нь сүүлийн 30 жилд Монголын нийгэм, соёлын салбарт хийсэн хамгийн том бүтээн байгуулалт” гэдгийг тодотгож байв.
Мөн Соёлын сайд Ч.Номин үг хэлэхдээ “Чингис хаан” Үндэсний музей бол нэгэн зууны түүхэнд Монголын соёлын салбарт хийж байгаа дэлхийн жишигт нийцсэн хамгийн том бүтээн байгуулалт бөгөөд монголчууд бидний соёлын үнэт зүйлийг бүртгэн цуглуулж, хадгалан хамгаалж, судлан сурталчлах үүргийг дээд зэргээр гүйцэтгэх, мөн Чингис хаан судлал, Монгол судлалын гол зангилаа төв болж үйл ажиллагаа нь өргөжин тэлнэ” гэдгийг онцлон хэлж байв. Энэ музей нь нийт 11 мянга гаруй үзмэртэй. Нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, төрт ёсны музей гэдгээрээ Ази тивдээ томоохонд тооцогдоно.
Музейд дэлгэсэн үзмэрүүдийн 93 хувь нь эх хувиараа бол үлдсэн хувь нь орчин үеийн техник ашигласан, тодорхой сэргээн засварлалтыг хийсэн гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байдаг.
Нийтдээ 200 гаруй уран бүтээлчид таван багц ажлыг хийсэн. Музейн орой хэсэгт 5.8 метр өндөртэй алтан шонхор байрлуулсан бол музейн хаалга уран дархны хийц агуулсан, алтадмал, эрдэнийн чулуу шигтгэсэн гээд дангаараа цогц бүтээл болж буй. Мөн барилгын хоёр талд 748 Монголын эртний овог аймгуудын тамгыг байрлуулж, уран барилгад шингээсэн соёлын салбарын томоохон хэмжээний бүтээн байгуулалтаар нэрлэгдэж байна. Мөн “National Geographic”-аас 2024 онд заавал зочлох соёлын 20 байгууламжийн нэгээр “Чингис хаан” Үндэсний музейг нэрлэсэн юм.
ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРЫГ 27 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН НЭЭЛЭЭ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд байрлалтай Хүүхэд, залуучуудын театрын бүтээн байгуулалт дуусч, албан ёсны нээлтээ 2024 оны дөрөвдүгээр сарын 25-нд хийлээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд соёлын салбарт ашиглалтад орсон 88 дахь бүтээн байгуулалт бол Хүүхэд, залуучуудын театр.
Соёлын салбар “эзэн”-тэй болсноор хот, хөдөөгүй бүтээн байгуулалт өрнөж, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд нийт 87 барилга байгууламжийг барьж, ашиглалтад оруулжээ.
Тэгвэл шинээр үүд хаалгаа нээсэн Хүүхэд, залуучуудын театр салбарынхаа 88 дахь бүтээн байгуулалт болж, хүүхэд залууст зориулсан мэргэжлийн урлагийн байгууллага 27 жилийн дараа дахин үүдээ нээлээ.
Анх 1951 онд Хүүхдийн төв театр нэртэйгээр байгуулагдаж, 1967 онд Хүүхэд, залуучуудын театр болгон өргөжүүлэн ажиллаж байсан ч 1997 онд хувьчлагдсанаар үйл ажиллагаагаа зогсоож улмаар улсын хэмжээнд хүүхэд залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих театргүй болоод байсан юм. Тэгвэл 2021 оны зургадугаар сард Засгийн газрын хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороонд Хүүхэд, залуучуудын театрыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, ашиглалтад ороод байна.
ӨВ СОЁЛЫН ЦОГЦОЛБОР БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙГ СЭРГЭЭН ЗАСНА
Богд хааны ордон музейг сэргээн засварлах ажил Соёлын яамны санаачлагаар 2022 онд эхэлсэн. Музейн сэргээн засварлалтын ажил одоо 65 хувьтай үргэлжилж байна. Уг музейг хамгийн сүүлд 1961-1962 онд бүрэн хэмжээгээр сэргээн засварласан бөгөөд сүүлийн 60 жилийн хугацаанд жижиг хэмжээний сэргээн засварлах ажил хийж иржээ.
Энэ удаад Бурхдын сүм, Найдан сүм, Лавиран сүмүүдийг сэргээн засварлаж байгаа бөгөөд вааран дээврийг 100 хувь засварлах, хуучин банзан шал, дүүжин тааз, хаалга, цонх зэргийг сэргээн засварлах юм.
Соёлын яамнаас "Богд хааны ордон" музейг сэргээн засварлахад 2022 онд нийтдээ 2.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байдаг. Энэ музей нь Монголын хаант төрийн гүн бэлгэдэлтэй, шашны хосгүй үнэт эдлэл, түүхэн дурсгалуудыг агуулсан, уран хийц бүх сонгодог өв соёлын цогцолбор гэдгээрээ онцлог. Соёлын яамнаас Энэтхэг болон Өмнөд Солонгос улсаас түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварлагч мэргэжилтнүүдийг урьж, хамтран ажилласан.
Богд хааны ордон музей нь 1893-1903 оны хооронд баригдсан бөгөөд XVII-XX зууны үеийн Монголын хаант төр, шашин түүх, урлаг соёлын давтагдашгүй, хосгүй үнэт дурсгалууд хадгалагдаж буй түүхэн дурсгалт барилга юм.
2020-2024 онд 158.2 мянган м.кв бүхий 87 барилга шинээр ашиглалтад орсноор орон нутагт 370.5 мянган хүнд, нийслэлд 1.7 сая хүнд соёлын төв, музейгээр үйлчлүүлэх боломжтой болжээ. Энэ онд гэхэд л соёлын 20 барилга ашиглалтад орохоор төлөвлөж байгаа аж.
Соёлын өвөө авран хамгаалж буй ТООН мэдээллийг ТОВЧ өгүүлбэрээр танилцуулъя.
- Үндэсний төв номын сангийн шинэ 11 давхар барилгыг 2024 оны тавдугаар сарын 1-нд албан ёсны нээлтээ хийсэн.
- Үзүүр гялангийн хадны оршуулгаас олдсон 70 гаруй олдворыг сэргээн засварлаж байна.
- Монголын уран зургийн галерейн 2009 онд галд өртөж, гэмтсэн 900 орчим бүтээлээс 600 орчмыг нь сэргээн засварлажээ.
- Түүх, соёлын хосгүй үнэт ангилалд багтсан 200 орчим дурсгалын 70 хувийг хадгалдаг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг сэргээн засварлах ТЭЗҮ-г боловсруулжээ.
- Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах зураг төслийг 2022 онд баталж, ажлын явц 50 хувьтай үргэлжилж байна.
- Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын барилгын их засварын ажил 90 хувьтай үргэлжилж байна.
- Сүүлийн 60 гаруй жил огт сэргээн засварлаагүй Улсын драмын эрдмийн театрын барилгыг сэргээн засварлав.
- Говь-Алтай аймгийн “Жангар” музейн 2 давхар шинэ барилгыг барьж, 2500 гаруй үнэт үзмэр татан төвлөрүүлжээ.
- Хэнтий аймгийн Чингис хотод 1100 дэсийн 2100 гаруй үзмэртэй Орон нутаг судлах музейн шинэ барилга ашиглалтад орсон.
- Нийт 600 хүний суудалтай 9 танхимтай Хэнтий аймгийн ардын дуу, бүжгийн Хан Хэнтий чуулгын барилга үүдээ нээсэн.
- Өмнөговь аймагт 10.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4000 гаруй үзмэртэй Говийн байгаль, түүхийн музей байгуулж, ашиглалтад оруулсан.
- Соёлын өвийн төвийн 8000 орчим м.кв талбайтай шинэ барилгыг 2021 онд ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа явуулж байна.
- Төв аймгийн Зуунмод суманд барьж буй Үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгын явц 75 хувьтай үргэлжилж байна.
- Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд 6.6 га газарт 39000 м.кв талбайг хамарсан бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн.
- Байгалийн түүхийн музей байрлаж буй Лениний музейг 2023 онд бүрэн хэмжээнд засварлах зураг төслийг боловсруулж, ажлыг гүйцэтгэж байна.
- Улаанбаатар хотын нийтийн төв номын санг өргөтгөж, 4 давхар 2500 м.кв талбайтай шинэ байр барихаар төлөвлөжээ.
JulieSabo 2024-05-18 46.8.23.86
Харуулах боломжгүй.
MarquitaWilcox 2024-05-18 46.8.23.120
Харуулах боломжгүй.
KeriLane 2024-05-18 46.8.23.202
Харуулах боломжгүй.
DanielleSanchez 2024-05-18 188.130.136.87
Харуулах боломжгүй.
TracyCampbell 2024-05-18 109.248.166.67
Харуулах боломжгүй.
JessicaFuller 2024-05-18 188.130.211.164
Харуулах боломжгүй.
KimberlyCollins 2024-05-18 109.248.14.97
Харуулах боломжгүй.
LauraSmith 2024-05-18 31.40.203.248
Харуулах боломжгүй.
LeslieNguyen 2024-05-18 109.248.128.62
Харуулах боломжгүй.
TamekaJones 2024-05-18 188.130.220.23
Харуулах боломжгүй.
StephanieWilliams 2024-05-18 31.40.203.248
Харуулах боломжгүй.
KarenSand 2024-05-18 46.8.107.87
Харуулах боломжгүй.
KatyMorris 2024-05-18 46.8.223.213
Харуулах боломжгүй.
ChristinaJohnson 2024-05-18 109.248.15.132
Харуулах боломжгүй.
DanielleFerguson 2024-05-18 95.182.127.146
Харуулах боломжгүй.
LaniCaudel 2024-05-18 46.8.192.109
Харуулах боломжгүй.
AubreyiaAviles 2024-05-18 31.40.203.75
Харуулах боломжгүй.
MelissaLocke 2024-05-18 46.8.22.65
Харуулах боломжгүй.
EmilyRojas 2024-05-18 109.248.139.155
Харуулах боломжгүй.
MichelleWatson 2024-05-18 109.248.13.176
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-18 46.8.23.218
Харуулах боломжгүй.
LisaMiller 2024-05-18 46.8.222.201
Харуулах боломжгүй.
ShannonHertler 2024-05-18 45.15.73.126
Харуулах боломжгүй.
BrittanyMitchell 2024-05-18 109.248.49.164
Харуулах боломжгүй.
LeahPrice 2024-05-18 188.130.136.200
Харуулах боломжгүй.
SusanLopez 2024-05-18 5.183.130.242
Харуулах боломжгүй.
SarahWright 2024-05-18 109.248.15.154
Харуулах боломжгүй.
JenniferMarie 2024-05-18 46.8.222.154
Харуулах боломжгүй.
ElisHernandez 2024-05-18 194.34.248.2
Харуулах боломжгүй.
NormaSanchez 2024-05-18 188.130.128.146
Харуулах боломжгүй.
TiffanyWebster 2024-05-18 188.130.189.167
Харуулах боломжгүй.
SarahMoon 2024-05-18 45.15.73.105
Харуулах боломжгүй.
LaurenAllen 2024-05-18 5.183.130.121
Харуулах боломжгүй.
JanMariana 2024-05-18 213.226.101.56
Харуулах боломжгүй.
GinaRivas 2024-05-18 46.8.213.113
Харуулах боломжгүй.
TiffanyDuncan 2024-05-18 109.248.129.30
Харуулах боломжгүй.
TeresaSmith 2024-05-18 185.181.246.101
Харуулах боломжгүй.
FeliciaRobinson 2024-05-18 46.8.212.167
Харуулах боломжгүй.
TinaThibodeaux 2024-05-18 46.8.222.201
Харуулах боломжгүй.
ChristineSantos 2024-05-18 188.130.129.18
Харуулах боломжгүй.
BiancaWaterman 2024-05-18 95.182.127.238
Харуулах боломжгүй.
PatriciaCook 2024-05-18 109.248.204.81
Харуулах боломжгүй.
ShelleyKurtz 2024-05-18 45.11.21.12
Харуулах боломжгүй.
LourdesHamilton 2024-05-18 194.35.113.55
Харуулах боломжгүй.
CrystalJones 2024-05-18 188.130.128.149
Харуулах боломжгүй.
YolandaAbney 2024-05-18 188.130.188.128
Харуулах боломжгүй.
KathyVega 2024-05-18 46.8.213.113
Харуулах боломжгүй.
DawnMoss 2024-05-18 94.158.190.151
Харуулах боломжгүй.
AshleyWhite 2024-05-18 185.181.245.74
Харуулах боломжгүй.
MirandaBurns 2024-05-18 109.248.54.183
Харуулах боломжгүй.
TiffanyWing 2024-05-18 188.130.218.232
Харуулах боломжгүй.
Зочин 2024-05-18 66.181.177.212
Энэ Оюунхэн ерөнхий сайдын хажууд дандаа байгаад байгаа хүүхэн эхнэр нь юм уу?
Нэргүй 2024-05-18 59.153.115.150
МАНгуу МАНгас МАНгаруудаа гэж.
ЗОЧИН 2024-05-18 66.181.176.92
Ард түмэн нь ядуу өлөн зэлмэн амьдарч улс нь гадаад өрөнд баригдаж байхад хөшөө шавар баримал , музей гэж тойрч эргэлдээд элийрцгээгээд ХЭНТИЙд нэг жилд таван аймгийн төсөв тавьж байгаад хөшөө барьж буулгаж тоглосон доо
JIRIIN IRGEN 2024-05-18 202.9.47.13
TSAXILGAAN STANTSAA BARIACHEEE… SHAL DEMII YUMNUUD XIIGEED BAIX YUMAA
Bold o 2024-05-18 116.120.126.36
соёлын сайд Номин гуай хууль бус сонгуулийн сурталчилгаагаа зогсооно уу…
ҮРГЭЛЖЛЭЛ 3 2024-05-18 103.212.118.35
ДҮГНЭЖ ХЭЛЭХЭД, 1/Гадаадын компаниудыг АВРАЛЫН ЭЛЧ, эсвэл МӨЛЖИГЧ ЭТГЭЭДҮҮД гэж харахаа болъё.2/Шатраар бол гадаадын компаниуд цагаанаар, бид хараар нүүж байна гэж бодоод улам туршлагажин урагшаа алхацгаая. Өөр зам байхгүй.,
ҮРГЭЛЖЛЭЛ 2 2024-05-18 103.212.118.35
Асуудлын нэг тал нь энэ.Харин асуудлын нөгөө тал нь бидэнд хэдэн зуу, мянган метрийн гүний уурхайгаас ашигт малтмал олворлох ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, БОЛОВСОН ХҮЧИН, ХӨРӨНГӨ МӨНГӨ, ТУРШЛАГА байхгүй. Тэгэхээр үндэстэн дамнасан уул уурхайн компаниудтай хамтрахаас аргагүй болж байгаа нь ГАРЦААГҮЙ БАЙДАЛ маань юм.Гадаадын компаниудад ашиг хэрэгтэй, Монголд ашигт малтмалаа ашиглаж улс орноо хөгжүүлэх хэрэгтэй.Энэ хоёр сонирхлын уулзвар дээр л хамтын ажиллагааны бүх порцесс явагдаж таарн
Нэргүй 2024-05-18 202.9.47.37
Гарчгийг нь хараад ёжлоод байна гэж бодлоо шд. Ичиж үхмээр үзээрийн муухай барилгууд. Наадуул дээрээ бас шинэ номын сангийн бхрилгаа нэмчихээрэй. Гадаадад гахай шувууны мах идэж үзсэн бол тэдний байшин барилгыг бас анзаардаг л байлгүй. Улсын хэмжээний ач холбогдолтой, чухал, том барилгуудыг барихдаа олон улсад архитектурчдын дунд тендэр зарлаж загварыг нь гаргуулж баймаар байна. Одоо эрхбиш хөлс мөнгийг нь дийлэх байлгүй. Манай бүх салбар одоохондоо «би чадна» гэдэг шатандаа явна.
ҮРГЭЛЖЛЭЛ 1 2024-05-18 103.212.118.35
төлөвлөлт, санхүүгийн тайлан тооцоо, үүний дотор орлого, зарлага, зээл, татвар зэргийг нууцлах, үүний тулд тухайн улсын банкаар бус, гадаадын банкаар гүйлгээ хийх, маргаан гарсан тохиолдолд тухайн улсын бус, олон улсын хуулийн байгууллагаар шийдүүлэх, гэрээ байгуулахаас эхлээд өөрийн талын зөвлөх компаниудаар тухайн улсын ЗГ-т зөвлөгөө өгүүлэхийг хичээх гэх мэт олон зүйл мэдэгдлээ. Гэхдээ жирийн иргэн надад төрсөн сэтгэгдэл. Манай хариуцсан дарга, мэргэжилтнүүд үүнээс илүү сургамж аваа биз
ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа 2024-05-18 103.212.118.35
Үндэстэн дамнасан уул уурхайн компаниуд буурай хөгжилтэй орнуудын ашигт малтмалаас ашиг хүртэх асуудал арга зүйн хувьд ТОГТОЛЦОО болсон байна. Өөрсөддөө эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, шийдвэр гаргах түвшний хүмүүсийг нь өөрийн талд татах, тухайн улсад танхим гэх мэт нэртэй ТББ байгуулж сурталчилгаа явуулах, үүнд мөнгө гаргах, мэргэжил их шаардахгүй ажилд, мөн зарим нэгжийн удирдлагад тухайн улсын иргэдийг ажиллуулах, орон нутгийн иргэдийн эсэргүүцлийг намжаахын тулд хандив тусламж үзүүлэх,