Хятад: Үл хөдлөхийн салбарын хямралыг шийднэ

Хуучирсан мэдээ: 2024.05.18-нд нийтлэгдсэн

Хятад: Үл хөдлөхийн салбарын хямралыг шийднэ

Хятад: Үл хөдлөхийн салбарын хямралыг шийднэ

Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар сүүлийн жилүүдэд хямралд нэрвэгдээд буй. Тэгвэл тус улсын эрх баригчид хямралыг шийдвэрлэх хамгийн чухал алхмуудыг танилцууллаа. Үүнд, орон сууц худалдан авагчдын барьцаанд шаардагдах хэмжээг бууруулах, орон нутгийн удирдлагуудыг зарагдаагүй үл хөдлөх хөрөнгийг худалдан авахыг дэмжих зэрэг багтана.

Хятадын Ардын банк хямд үнэтэй орон сууцыг дэмжих зорилгоор 300 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдлээ. Орон нутаг дахь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд зарагдаагүй орон сууцнуудыг борлуулахад энэ мөнгө зарцуулагдана. Орон нутгийн засаг захиргаа боломжийн үнээр үл хөдлөх хөрөнгө худалдан аваад, хямд үнэтэй орон сууц болгон зарах боломжтой аж. Гэхдээ худалдан авах боломжтой үл хөдлөх хөрөнгийн тоо болон санаачлагын хэрэгжих хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Мөн анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэдийн урьдчилгаа төлбөрийн доод хэмжээг 20-15 хувь болгон бууруулжээ. Хоёр дахь орон сууцны барьцааны доод хэмжээ 30 байсныг 25 хувь болгосон байна.

Үл хөдлөх хөрөнгийн салбар нь саяхныг хүртэл Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч байсан. Гэвч өдгөө салбарын хямрал нь дэлхийн хоёр дахь том эдийн засагт ихээхэн нөлөөлж байна.

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаас харахад шинэ орон сууцны үнэ дөрөвдүгээр сард 10 дахь сардаа дараалан буурчээ. Тодруулбал, сарын 0.6 хувиар буурсан нь 2014 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн огцом уналт юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж