Хэнтий аймаг төрийн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд “Асуудлаас шийдэлд” тэмцээнийг зохион байгуулжээ. Тус тэмцээнд нийт 131 төрийн байгууллагын 3389 албан хаагчид гар бие оролцож, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэн дараах үр дүнг гаргасан байна.
Тодруулбал, 11 албан хаагч газартай болсон төдийгүй 20 албан хаагч өөрийн гэсэн гэртэй болжээ.
Мөн дөрвөн албан хаагч байшинтай болж, 41 албан хаагч хашаа, 42 албан хаагчийн гэр орон сууцыг засч, тохижуулж амьдрах орчныг нь сайжруулсан байна. Үүнээс гадна 66 албан хаагчийн амьдрал ахуйд нэн шаардлагатай байгаа санхүүгийн болон эд материалын дэмжлэг үзүүлжээ. Тэмцээний дараагийн шатанд төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаагаар өрсөлдөх бөгөөд үүнд төрийн 39 байгууллага шалгарч ажилдаа ороод байгаа аж.
Холбоотой мэдээ