"Эрдэнэс Оюутолгой" ХХК "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, "Олон улсын эко цэцэрлэг"-т хүрээлэнд гурван төрлийн 200 орчим мод тарив
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын Оюутолгой төслийн Засгийн газрын 34 хувийн хувьцааг эзэмшигч “Эрдэнэс Оюутолгой” ХХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 2023 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд суманд нийт 35га талбайд 4900 улиас, 1535 бургас, 200 ширхэг гацуур буюу 6635 мод тариад байна.
“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.ГАНХҮҮ:
-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, цөлжилтийг бууруулах “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнд манай компани нэгдэж, өмнөх жилүүдэд 6600 гаруй мод тарьса. Бид энэ жилийн “Арчлахгүй бол ургахгүй” уриан дор зохион байгуулагдаж буй бүх нийтийн мод тарих өдрүүдийг тохиолдуулан өнөөдөр албан хаагчдаараа нэгдэн Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр байгуулагдаж буй Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд хус, буйлс, мөнгөлөг жигд төрлийн 200 орчим модыг тарьж “БАЯЛАГ” бичил төгөл байгууллаа. Түүнчлэн Хэрлэн тооно төслийг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хэрлэн гол дээр ус хуримтлуулах усан сан байгуулж, урсцын тохируулга хийн, ус дамжуулах хоолойгоор дамжуулан усаар хангах нь Говийн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хот суурин, хүн ам, хөдөө аж ахуй, байгаль хамгаалах зориулалтаар ашиглах, томоохон уул уурхайн үйлдвэрийн ус хангамжтай хамтад нь шийдвэрлээд зогсохгүй ногоон байгууламжуудыг дахин сэргээх, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд усны эх үүсвэрийг шинээр бий болгох, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулж, нөхөн сэргээхэд чиглэсэн асуудлуудыг хамтад нь шийдвэрлэх боломжтой “Хэрлэн тооно” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү төслийн хүрээнд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Тооно уулын урд хэсэгт Хэрлэн голын урсацад олон жилийн тохируулга хийж 2400м урт, 40 метр өндөр олон зориулалт бүхий усан цогцолбор байгуулан 1.6 тэрбум.м3 эзлэхүүнтэй хиймэл нуур байгуулах юм. Одоогоор төслийн ТЭЗҮ боловсруулах шатандаа явж байна.
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн дендрологич Ц.ГАНСҮХ:
-Манай цэцэрлэгт хүрээлэн 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хавар, Намрын бүх нийтийн мод тарилтаар нэг улиралдаа 15-16 нэр төрлийг 12-15 мянган нэр төрлийн модыг 300 га талбайд тарьж байна. Хаврын мод тарилтад “Эрдэнэс Оюутолгой” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж гурван нэр төрлийн модыг тарьж, байгаль орчин, ногоон байгууламжийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бий болгох үйлсэд гар бие оролцсон явдалд бидний зүгээс талархаж байна.
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн ундны усны эх үүсвэр дээр байрлаж буй бөгөөд өмнө нь иргэдэд газар олгочихсон байсныг дүүргийн удирдлагууд 2022 онд цуцалж, газрыг орон нутгийн хэрэгцээнд авч, нийслэлийн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлжээ.
Одоогийн байдлаар 300 га газрыг хашаалж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьсан байна. Мөн явган хүний болон гүйлтийн, дугуйн зам, автомашины зогсоол зэргийг шийдэхээр төлөвлөжээ.
TamekaJones 2024-05-17 188.130.220.23
Харуулах боломжгүй.
StephanieWilliams 2024-05-17 31.40.203.248
Харуулах боломжгүй.
KarenSand 2024-05-17 46.8.107.87
Харуулах боломжгүй.
KatyMorris 2024-05-17 46.8.223.213
Харуулах боломжгүй.
ChristinaJohnson 2024-05-17 109.248.15.132
Харуулах боломжгүй.
DanielleFerguson 2024-05-17 95.182.127.146
Харуулах боломжгүй.
LaniCaudel 2024-05-17 46.8.192.109
Харуулах боломжгүй.
AubreyiaAviles 2024-05-17 31.40.203.75
Харуулах боломжгүй.
MelissaLocke 2024-05-17 46.8.22.65
Харуулах боломжгүй.
EmilyRojas 2024-05-17 109.248.139.155
Харуулах боломжгүй.
MichelleWatson 2024-05-17 109.248.13.176
Харуулах боломжгүй.
LisaSmith 2024-05-17 46.8.23.218
Харуулах боломжгүй.
LisaMiller 2024-05-17 46.8.222.201
Харуулах боломжгүй.
ShannonHertler 2024-05-17 45.15.73.126
Харуулах боломжгүй.
BrittanyMitchell 2024-05-17 109.248.49.164
Харуулах боломжгүй.
LeahPrice 2024-05-17 188.130.136.200
Харуулах боломжгүй.
SusanLopez 2024-05-17 5.183.130.242
Харуулах боломжгүй.
SarahWright 2024-05-17 109.248.15.154
Харуулах боломжгүй.
ElisHernandez 2024-05-17 194.34.248.2
Харуулах боломжгүй.
NormaSanchez 2024-05-17 188.130.128.146
Харуулах боломжгүй.
TiffanyWebster 2024-05-17 188.130.189.167
Харуулах боломжгүй.
SarahMoon 2024-05-17 45.15.73.105
Харуулах боломжгүй.
LaurenAllen 2024-05-17 5.183.130.121
Харуулах боломжгүй.
JanMariana 2024-05-17 213.226.101.56
Харуулах боломжгүй.
GinaRivas 2024-05-17 46.8.213.113
Харуулах боломжгүй.
TiffanyDuncan 2024-05-17 109.248.129.30
Харуулах боломжгүй.
TeresaSmith 2024-05-17 185.181.246.101
Харуулах боломжгүй.
FeliciaRobinson 2024-05-17 46.8.212.167
Харуулах боломжгүй.
TinaThibodeaux 2024-05-17 46.8.222.201
Харуулах боломжгүй.
BiancaWaterman 2024-05-17 95.182.127.238
Харуулах боломжгүй.
PatriciaCook 2024-05-17 109.248.204.81
Харуулах боломжгүй.
ShelleyKurtz 2024-05-17 45.11.21.12
Харуулах боломжгүй.
LourdesHamilton 2024-05-17 194.35.113.55
Харуулах боломжгүй.
CrystalJones 2024-05-17 188.130.128.149
Харуулах боломжгүй.
YolandaAbney 2024-05-17 188.130.188.128
Харуулах боломжгүй.
Зочин 2024-05-17 66.181.191.10
Сайн байна. Модоо сайн услаарай. Оюутолгой 7000, Эрдэнэт нэг сая мод тарилаа бусад хот хөдөөд зөндөө мод тариад байна. Баяр хүргэе улам их мод ургуулаарай.
KathyVega 2024-05-17 46.8.213.113
Харуулах боломжгүй.
DawnMoss 2024-05-17 94.158.190.151
Харуулах боломжгүй.
AshleyWhite 2024-05-17 185.181.245.74
Харуулах боломжгүй.
MirandaBurns 2024-05-17 109.248.54.183
Харуулах боломжгүй.
TiffanyWing 2024-05-17 188.130.218.232
Харуулах боломжгүй.