Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох сүүлийн тэмцээн өчигдөр/2024.05.16/ Унгарын Дебрецен хотод эхэлсэн. Тус тэмцээнд 16 улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөж байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван баг нийт зургаан улс эрхээ авах учиртай.
Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг D хэсэгт Бельги, Япон, Польштой өрсөлдөнө. Эхний тоглолтоо өнөөдөр 21:40 цагаас Польшийн эсрэг хийх бол дараагийн тоглолтоо 23:55 цагаас Бельгийн эсрэг хийнэ.
Харин эмэгтэйчүүдийн шигшээ баг С хэсэгт Испани, Япон, Египетийн багууд хамт оржээ. Тэд эхний тоглолтоо 00:30 цагаас Испанийн эсрэг, дараагийн тоглолтоо 02:20 цагаас Египетийн эсрэг тус тус хийнэ.
Монголын эрэгтэй баг А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар гэсэн үндсэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа бол эмэгтэй багт Б.Ариунцэцэг, О.Хулан нараас гадна М.Булбул, Ц.Болорцэцэг нар нэмэгджээ.