Орос цэргүүд Карабахаас явлаа

Хуучирсан мэдээ: 2024.05.17-нд нийтлэгдсэн

Орос цэргүүд Карабахаас явлаа

Орос цэргүүд Карабахаас явлаа

Азербайжан, Армений хооронд дайн хийхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүс нутагт хоёр жилийн турш үүрэг гүйцэтгэсэн орос цэргүүд Лхагва гаригт нутаг буцаж, цэргийн баазаа хаалаа. Азербайжаны арми өнгөрсөн жил маргаантай бүсийг эргүүлэн авсны дараа ОХУ 2000 орчим цэргээ байрлуулаад байв. Аянгын дайралт гэх цэргийн ажиллагааны үр дүнд 100 мянган армен угсаатан дүрвэхэд хүрсэн юм.

Оросын 1960 энхийг сахиулагч Карабах бүс нутгийн Хожалы дахь баазад 10 хуаранд байрлаж байсан.

"Оросын энхийг сахиулагчид байгаа нь Азербайжаны нутаг дэвсгэрт энх тайван тогтоох боломжийг олгосон. Оросын арми хүмүүнлэгийн тусламж үзүүлж, 30 мянга гаруй тэсрэх бөмбөгийг устган, 110 гаруй олзлогдогчийг эргүүлэн авсан. Мөн амь үрэгдсэн 1900 гаруй цэргийг тус тусын талд нь буцаан өгөх ажлыг зохион байгуулсан. Оросын арми өгөгдсөн даалгавраа биелүүлсэн" гэж ОХУ-ын хурандаа генерал Евгений Никифоров хаалтын ёслолын үеэр хэлжээ.

Харин Азербайжаны Жанжин штабын дарга, хурандаа генерал Керим Валиев хэлэхдээ "Карабахын эдийн засгийн бүс нутагт энх тайвныг тогтоохын тулд ОХУ бүх хүчээ дайчилж, олон 10 жил үргэлжилсэн мөргөлдөөнийг эцэслэлээ" гэв.

Гэвч Армен улс Оросын үүрэг ролийг тэс өөрөөр хүлээж авч байна. Карабахыг азербайжанчууд хүчээр авахаас сэргийлж юу ч хийгээгүй, угсаатны цэвэрлэгээ л хийсэн гэж ОХУ-ыг Армен буруутгасан юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж