Дэлхийн банк 2022 онд Монгол Улсын Засгийн газраас төслийн хүрээнд үр ашиггүй зарцуулсан 1,7 сая ам.доллар /ойролцоогоор 5,5 тэрбум/ нэхэмжилсэн тогтоолыг Засгийн газарт ирүүлсэн байдаг. Яагаад гэнэт, ийм хэмжээний төлбөрт Монгол Улсын Засгийн газар орсноо эрэл болж, сандарчээ.
Тухайн үед Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт үүрэг өгч энэ асуудлыг яаралтай судалж, шалгах, холбогдох мэдээллийг АТГ-т хүсэлт гаргуулах чиглэл өгчээ.
Асуудлыг нягталж үзэхэд, Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2015 онд Монгол Улсын Эрүүл мэндийн байгууллагуудад “Цахим Эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор хэлэлцээр байгуулсан байна. Төслийн хүрээнд хийгдэх HIEP буюу Эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, хэрэгжүүлэх туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтын жишгээр урьдчилсан сонгон шалгаруулалт зарлаж, тэнцсэнийг тендер сонгон шалгаруулалт оролцуулж шалгаруулах гэсэн хоёр үе шаттай явуулсан байна. төсөлд БНСУ-ын “Таёкун” ХХК шалгарч, төслийн санхүүжилтийг тухайн компанийн KEB HANA банкин дахь дансанд шижлүүлсэн байна.
Мөн "Таёкун" ХХК төслийн санхүүжилтээс 200 орчим мянган ам.долларыг өөртөө үлдээгээд үлдсэнийг нь Монгол дахь туслан гүйцэтгэгч “Акс” ХХК руу шилжүүлсэн байна.
Засгийн газраас Хууль зүйн сайд, Хууль зүйн сайдаас АТГ-т шилжсэн энэ асуудлыг шалгаж, Дэлхийн банкны мөрдөн шалгах хороотой хамтран ажилласнаар “Таёкун” ХХК компани нь залилан хийсэн гэж дүгнэж, хохирлыг тус компанийн эзэмшигчдээс гаргуулахаар болсон байна. Ингэхдээ Засгийн газраас зарласан 5Ш ажиллагааны хүрээнд тухайн компаниас мөнгийг шилжүүлэн авахаар болсон байна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран Settlement буюу тохиролцоо хийж, дараагийн хулгайлагдсан хөрөнгийг эргүүлэн авахаар тохиролцжээ.
Хэрэв 5Ш ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтарч, шуурхай ажиллагаагүй бол 1,7 сая ам.долларыг Засгийн газрын нөөцөөс төлөх эрсдэлтэй тулгарах байсан юм.
Дэлхийн банкнаас санхүүжүүлсэн энэхүү төсөл нь эрүүл мэндийн салбарын цахимжилт, иргэдийн эрүүл мэндийн мэдээлэл нэгдсэн санд бүртгэгдэж, нийслэл, орон нутгийн аль ч эмнэлэгт очсон тухайн өвчтөний эрүүл мэндийн мэдээллийг эмч нар үзэх боломжтой болж, цаг алдахгүй байх боломж бүрдэх байсан юм. Гэхдээ Засгийн газраас энэ мөнгийг эргүүлэн авсны дараа эрүүл мэндийн цахим шинэчлэлийг хийхээр төлөвлөөд байгаа аж.
Өмнө нь буюу 2015 онд Азийн хөгжлийн банкнаас эрүүл мэндийн салбарт мөн төсөл хэрэгжүүлэхээр 4,7 сая ам.долларыг нэхэмжилж, Засгийн газрын нөөц сангаас олгож байсан гэх мэдээлэл цацагдаж байсан юм.
Холбоотой мэдээ