ЕХ: "Facebook", "Instagram" хүүхдүүдэд аюултай гэв

Хуучирсан мэдээ: 2024.05.17-нд нийтлэгдсэн

ЕХ: "Facebook", "Instagram" хүүхдүүдэд аюултай гэв

ЕХ: "Facebook", "Instagram" хүүхдүүдэд аюултай гэв

Европын холбоо "Facebook", "Instagram"-ыг хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж, аюулгүй байдалд нь заналхийлж байж магадгүй гэж үзэн, шалгалт явуулах болов. Тус платформуудын алгоритмын систем нь хүүхдүүдийн "сул тал, туршлагагүй байдлыг" ашиглаж, "донтуулдаг зан үйлийг" өдөөж болзошгүй гэж санаа зовж байгаагаа мэдэгджээ.

Мөрдөн байцаалтыг Дижитал үйлчилгээний тухай хуулийн (DSA) дагуу явуулж байна. Уг хууль нь  Европын хэрэглэгчдийг онлайнаар хамгаалах хүчин чармайлтыг сайжруулахыг шаарддаг. Мөн цахим орчинд хүүхдийг хамгаалах, тэдний хувийн нууц, аюулгүй байдлыг онлайнаар хангах хатуу дүрэмтэй.

Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах хугацаа тодорхойгүй байна. Хэрэв зөрчил илэрвэл тус платформын ашгаас дэлхийн зургаан хувьд хүрч болох торгууль оногдуулна. Ноцтой, давтан зөрчсөн тохиолдолд хориг тавихад хүргэж болзошгүй юм. "Facebook" болон "Instagram" нь "DSA"-ын хуулийг  дагаж мөрдөх ёстой 23 "маш том" онлайн платформуудад ордог. Европын холбооны зургадугаар сард болох сонгуулийн өмнө "Facebook" болон "Instagram хуурамч мэдээллийн эсрэг тэмцэж чадахгүй байна гэсэн болгоомжлолын улмаас тус холбоо мөрдөн байцаалтын давлагааг эхлүүлсэн. Мөн өнгөрсөн сард "Мета" дээр дахин шалгалт хийсэн байна. "TikTok"-ыг хоёрдугаар сараас эхлэн шалгаж эхэлсэн бөгөөд алдартай видео хуваалцах программ нь залуучуудад үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгахад хангалтгүй байж магадгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж