Хүнсний барааны үнэ 8.6 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2024.05.17-нд нийтлэгдсэн

Хүнсний барааны үнэ 8.6 хувиар өсчээ

Хүнсний барааны үнэ 8.6 хувиар өсчээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний дөрвөн сарын үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2024.05.17/ мэдээллээ.


 УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГО 44.5 ХУВИАР ӨСЧЭЭ

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 10.3 их наяд төгрөгт хүрч,  өмнөх оны мөн үеэс  3.2 их наяд төгрөг буюу 44.5 хувиар өсжээ. Түүнчлэн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 9.9 их наяд төгрөгт хүрч, 3.2 их наяд төгрөг буюу  47.8 хувиар тус тус өссөн байна.

Татварын нийт орлого 2024 оны эхний дөрвөн сард 9.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.0 их наяд төгрөгөөр өсөхөд орлогын албан татварын орлого 1.5 их наяд төгрөг, нэмэгдсэн  өртгийн  албан  татвар  480.4 тэрбум төгрөг, ашигт  малтмалын  нөөц ашигласны төлбөр 411.3 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 173.2 тэрбум төгрөг, онцгой албан татвар 142.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

ЭКСПОРТ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 2.9 ХУВИАР БУУРЛАА

Экспорт  2024 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 148.6 сая ам.доллароор буурчээ. Тодруулбал, нүүрс 89.1 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 72.3 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 41.8 сая  ам.доллар, адууны  мах  34.5 сая  ам.доллароор тус  тус  буурсан байна. Харин боловсруулаагүй  буюу хагас боловсруулсан  алт 85.3 сая  ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 39.0 сая ам.доллароор тус тус өссөн үзүүлэлт гарчээ.

Монгол улсад сүүлийн жилүүдэд гадаад худалдааны тэнцэл хэлбэлзэлтэй байгаа нь цар тахлын нөхцөл байдалтай холбоотой. Гадаад худалдааны статистикийн мэдээллийг гаргах үндсэн бүртгэл нь гаалийн мэдүүлэг бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийсэн эцсийн өдрөөр экспорт, импортыг бүртгэж, статистикийн албан ёсны мэдээнд тусгадаг.

Монгол Улс 2024 оны эхний дөрвөн сарын хугацаанд нийт 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт барааны эргэлт 8.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 4.9 тэрбум ам.доллар, импорт 3.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

ИНФЛЯЦАД ИМПОРТЫН БАРААНЫ ҮНЭ 34.1 ХУВИАР НӨЛӨӨЛЖ БАЙНА

2024 оны дөрөвдүгээр сард инфляци 6.4 хувь гарсны 2.5 нэгж буюу 39.5 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна. Хүсний бүлгийн барааны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.5 хувиар, барааны бүлгийн үнэ 6.4 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 6.6 хувиар тус тус өсжээ. Мөн инфляцид импортын барааны үнэ 34.1 хувиар нөлөөлж байна гэсэн үзүүлэлт байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж