Баянгол дүүргийн Ардчилсан намын гишүүдэд зориулсан сургалт өнөөдөр /2024.05.17/ болж байна. Энэ үеэр АН-ын гишүүн С.Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
АН-ын гишүүн С.ЭРДЭНЭ:
-Сонгуулийн уур амьсгал эхэлснээс хойш Баянгол дүүрэгт олон сургалт зохион байгуулж байна. Нийслэлийн Баянгол дүүрэгт УИХ-ын сонгуульд ялах шаардлага хэр их байна вэ гэдгийг сонгогчдын хэлж байна. Ялангуяа өнгөрсөн он жилүүдэд эрх баригчдын засаглаж ирсэн алдааны тухайд иргэд маш их гомдолтой байгаагаа хэлж байна. Баянгол дүүргийн Засаг дарга өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд авлигын хэргээр хоёр удаа огцорсон. Буцаад хоёр удаа хүчээр шахуу тавигдсан. Сая гурав дахь удаагаа буцаж сонгогдлоо.
Удаа дараа хэрэгт холбогдоод л хоцордог, удаа ч үгүй буцаад гараад ирдэг.
Баянгол дүүрэг нийт 34 хороотой. 34 хороон дээр тус бүрд нь Засаг дарга үүрэг гүйцэтгэгчээр явж ирсэн. Жинхлээгүй гэсэн үг. Хуулиараа бол тухайн хорооны иргэд нийтийн хурлаа хийж, хорооны Засаг даргаа нэр дэвшүүлж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг дүүргийн Засаг даргад уламжилдаг. Улмаар томилдог хуультай. Гэтэл Баянгол дүүрэг дөрвөн жил Иргэдийн нийтийн хурлаа хийгээгүй. Яагаад хуралдуулахгүй байна гэхээр болгоомжлоод байна. Юунаас болгоомжилж байна вэ гэхээр тэрийгээ хэлдэггүй. Баянгол дүүрэг 265 мянган хүн амтай байж, дөрвөн жил иргэдийн эрх ашгийг хясан боож байна.
Холбоотой мэдээ