Өнчин охидыг хүчээр гэрлүүлэхийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2024.05.17-нд нийтлэгдсэн

Өнчин охидыг хүчээр гэрлүүлэхийг эсэргүүцэв

Өнчин охидыг хүчээр гэрлүүлэхийг эсэргүүцэв
2023 онд гэрлэх гэж буй охид

Нигерийн хүний эрхийн төлөөх тэмцэгчид насанд хүрээгүй 100 охиныг хүчээр гэрлүүлэх арга хэмжээг зогсоох хүсэлт гаргажээ. Энэ нь зарим иргэдийн дургүйцлийг хүргэсэн байна. Нигери муж улсын үндэсний ассамблейн дарга Абдулмалик Саркиндажи энэ арга хэмжээг ивээн тэтгэж байгаа аж.

Үүнийг эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан сайд Ужу Кеннеди Оханье шүүмжилж, ирэх долоо хоногт ёслолын ажиллагааг зогсоож, охидын аль нэг нь насанд хүрээгүй эсэхийг тогтоохын тулд шүүхэд хандахаа мэдэгдэв.

Охидын гэр бүл, эцэг эх нь тэнүүлч дээрэмчдийн гарт амиа алдсан тул гэр бүлтэй болгон, сүйт залуу бүрд инж өгнө гэж ассамблейн дарга Абдулмалик Саркиндажи хэлжээ. Хүний эрхийн төлөөх тэмцэгчид Лхагва гариг гэхэд гэрлэлтийг эсэргүүцсэн 8000 гарын үсэг цуглуулж чадсан. "Бид албадан гэрлэлтийг зогсоож, оронд нь эдгээр охидыг нэр төртэй, боловсролтой,  сэтгэл хангалуун амьдрах боломжийг олгох арга хэмжээ авахыг нэн даруй шаардаж байна" гэж идэвхтнүүд мэдэгджээ. Гол санаа зовниож буй асуудал гэвэл насанд хүрээгүй охид болон санхүүгийн асуудлаас болж дарамтад өртөж буй охид гэрлэлтийг зөршөөрөх магадлалтай.

Саркиндажи болон Нигерийн имамуудын форумаас гэрлэх ёслол тавдугаар сарын 24-нд болох бөгөөд охидыг насанд хүрээгүй гэж мэдэгджээ. Лалын шашинт нигерчүүд голдуу хойд зүгт охид, эмэгтэйчүүдээ эхнэр болгохоор илгээдэг. Холбооны хуулиар гэрлэлтийн хууль ёсны нас нь 18 байдаг ч Нигерийн мужууд өөрсдийн мэдлээр гэрлэх насыг тогтоож байна. Мэдэгдлийн дараа Ужу Кеннеди Оханье насанд хүрээгүй охидыг гэрлүүлэх төлөвлөгөөг буцаахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэж дахин мэдэгдсэн. Үүний хариуд Абдулмалик "Бидний эсрэг мэдүүлэг гаргаж буй Ужу Кеннеди Оханьед долоо хоногийн хугацаа өгч байна. Манай улсын шашин, төлөөлөгч, ёс журмыг буруутгасан мэдэгдлээ буцааж авах хэрэгтэй" гэж буруутгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж