"Хамгийн хийцгүй хүн" шалгаруулах тэмцээн болжээ

Хуучирсан мэдээ: 2024.05.17-нд нийтлэгдсэн

"Хамгийн хийцгүй хүн" шалгаруулах тэмцээн болжээ

"Хамгийн хийцгүй хүн" шалгаруулах тэмцээн болжээ

Өмнөд Солонгосын завгүй өдөр хоногуудын эсрэг зохион байгуулдаг "Юу ч хийхгүй байх өдөр"-ийг тэмдэглэж, "Хамгийн хийцгүй хүн"-ийг тодруулах тэмцээн Сөүл хотод зохион байгуулжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зохиосон "Space-Out" тэмцээний гол шалгуур бол 90 минутын турш унтахгүй, утсаар болон хүмүүстэй ярилгүй зүгээр л суух ёстой.

Оролцогчдын зүрхний хэмнэлийг хэмжиж, тэмцээний турш жигд зүрх нь цохилж буй 10 хүн ялагч болох юм. Тэдний дунд Олимпийн хошой мөнгөн медальт, хурдан гулгагч Квак Юн Ги багтжээ.

Гуравдугаар байрт шалгарсан тэрбээр “Би 30 жилийн турш бэлтгэл сургуулилалтаа хийхдээ нэг ч удаа олигтой амарч үзээгүй. Энд хэсэг хугацаанд оюун ухаанаа цэгцэлж, амарч чаддаг гэж сонсоод "Хөөх, энэ надад маш их хэрэгтэй гэж бодоод ирсэн" гэжээ. Хотын захиргаанаас зохион байгуулдаг уг тэмцээнд 4 мянга гаруй хүн оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Сонгогдсон 117 оролцогч дунд хоёрдугаар ангийн хүүхдээс эхлээд 60 гаруй насныхан багтжээ.

Оролцогчдын хувьд уг тэмцээн сурлагын өндөр ачаалал, амжилтад хүрэхийн тулд маш их дарамттай байхаас зайлсхийж, ядаргаа, стрессээс ангижрах арга байсан юм.

Анхны "Space-out" тэмцээн 2014 онд Сөүл хотноо зохион байгуулснаас хойш олон улсын хэмжээнд өргөжин тэлж, Бээжин, Роттердам, Тайбэй, Хонгконг, Токио зэрэг янз бүрийн хотуудад зохион байгуулж байна. Энэ жилийн Сөүлд болсон тэмцээнд олон ажил хийдэг, чөлөөт хөтлөгч Квон Со-А түрүүлж, Огюст Родины "Сэтгэгч" баримал шиг хэлбэртэй цомыг гардан авлаа. Тэрбээр "Солонгос бол үнэхээр өрсөлдөөнтэй нийгэм. Хэрэв юу ч хийхгүй бол амьдралаас хоцорсон мэт мэдрэмж төрүүлдэг. Би хүн бүр нийгмээс ирэх дарамтгүй, өөрсдийн замналаараа яваасай гэж боддог. Юу ч хийхгүй байх нь сэтгэл болон биеийн ядаргааг тайлдаг шүү дээ. Тархиа түрдээ ч болов ачаалуулахгүйгээр юу ч хийхгүй байцгаая" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж