"ОХУ-д нийлүүлэх бус Өмнөдийг онилох гэж зэвсэг үйлдвэрлэдэг"

Хуучирсан мэдээ: 2024.05.17-нд нийтлэгдсэн

"ОХУ-д нийлүүлэх бус Өмнөдийг онилох гэж зэвсэг үйлдвэрлэдэг"

"ОХУ-д нийлүүлэх бус Өмнөдийг онилох гэж зэвсэг үйлдвэрлэдэг"

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон өнөөдөр Пёньян, Москвагийн цэргийн хамтын ажиллагааны талаарх мэдээллийг үгүйсгэжээ. Тэрбээр "Хойд Солонгосын зэвсэгийг ОХУ руу экспортлох зорилгогүй. Зөвхөн Өмнөд Солонгосыг онилж байгаа" гэдгийг онцлов.

"Бид цэргийн техникийн хүчин чадлаа аль нэг улс руу экспортлох эсвэл олон нийтэд нээлттэй болгох бодолгүй байна. Энэ бол хамгийн утгагүй парадокс.

Хойд Солонгосын пуужин харвагч, пуужин зэрэг тактикийн зэвсэг нь Өмнөд Солонгосыг дэмий зүйл бодохоос сэргийлэх зорилготой. Бидний хувьд ямар нэг зүйлийг сурталчлах эсвэл экспортлох нь чухал биш. Харин армийн дайны бэлэн байдлаа чанар, тоо хэмжээгээр төгөлдөржүүлж, дайсныг даван туулах чадваргүй болгох явдал юм" гэж Ким Ё Жон хэллээ.

Удирдагч Ким Жон Ун саяхан зэвсгийн үйлдвэрлэлтэйгээ танилцахдаа Өмнөд Солонгосын эсрэг ямар нэгэн дайсагнасан мэдэгдэл хийгээгүй. Энэ байдал нь Хойд Солонгос зэвсгээ ОХУ руу экспортлох гэж байна гэсэн таамагийг улам нэмэгдүүлсэн юм. Тэрбээр тавдугаар сарын 10-нд 240 мм-ийн олон пуужин харвагч системийн шинэчилсэн хувилбарын туршилтын ажиллагааг удирдсан. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдээр Батлан хамгаалахын томоохон аж ахуйн нэгжүүдээр зочилж, үйлдвэрлэлийн дамжааны шинэчлэл, жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй танилцсан байна. Хамгийн сүүлд Мягмар гаригт шинэ тактикийн пуужингийн зэвсгийн системийг шалгаж, дайны бэлтгэлд өөрчлөлт хийхийг уриалжээ.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж