"Төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд бага байна"

Хуучирсан мэдээ: 2024.05.17-нд нийтлэгдсэн

"Төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд бага байна"

"Төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд бага байна"

Нийгмийн бодлого, хөгжил судалгааны хүрээлэнгээс "Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа II"-г өнөөдөр /2024.05.17/ танилцууллаа.

Жендерийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.ЭНХБАЯР:

-2021 онд эхний судалгааг бид зохион байгуулж байсан. Гурван жилийн дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн талаарх үр дүнг танилцуулж байна. Өмнөх тайлан долоон аймгийн 24 сумыг хамарсан бол энэ удаагийн судалгаа зургаан дүүргийг нэмж 1006 хүнээс таван сарын хугацаанд судалгааг авсан. 46 хувь нь эрчүүд, 56 нь эмэгтэйчүүд оролцсон. Судалгааны тухайд шийдвэр гаргах түвшинд яагаад эмэгтэйчүүд улс төрд цөөн байгаа, төр дэх эмэгтэйчүүд нэг нэгнээ дэмждэг эсэх зэрэг асуулга багтсан.

Судалгаагаар эмэгтэйчүүд нэгнээ дэмждэг гэдэг нь тодорхой болсон.

Парламентэд эмэгтэйчүүдийн оролцоо 17.1 хувь байгаа нь хангалттай юм уу гэдэгт эрэгтэйчүүд харин хангалалттай гэдэг хариултыг өгсөн байгаа юм. Эмэгтэйчүүд бол хангалтгүй гэдэг хариултыг сонгосон байна. Тэгэхээр манай судалгаа өнөөдөр эрэгтэйчүүд төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийг дэмждэггүй юм байна гэдгийг тодорхойлсон.

Сүүлийн 33 жил төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо маш бага хэвээр байна.

Эмэгтэйчүүдийн квотыг нэмээд өгөөч гэхээр төрд эмэгтэй гишүүд гараад юу хийгээд байгаа юм? гэдэг. Бид иргэдийн төлөөллийг оруулах хүсэлт тавьж байгаа болохоос эмэгтэй гишүүдийн тоог нэмэхийг яриагүй гэдэг. Угтаа бол эмэгтэйчүүд нийгмийн төлөөлөл. Эмэгтэй хүн малчин, газар тариаланч байхаар хүн биш төрөлдөө хамаарчихдаг. Төсөөллийн судалгааны дүнгээс эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг нийгэм дэх гэр бүл, ээжийн үүргээ л гүйцэтгэх нь зүйтэй. Улс төрд оролцоотой байх төдийлөн шаардлагагүй гэж дүгнэсэн. Өнөө цаг үед энэ бол маш харамсалтай дүн мэдээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж