Бен Аффлек эхнэр Женнифер Лопестой нэгэн дээвэр дор амьдрахаа больсон бололтой. Жүжигчин Аффлек тавдугаар сарын 16-ны өглөө Калифорниа мужийн Брентвуд дахь байшингаас гарч явж буй нь папараци нарын дуранд өртжээ. "In Touch" сэтгүүлд тэрбээр эхнэртэйгээ хамт амьдрахгүй байгаа ба гэж ярилцлага өгсний дараа гэрлэлтэд нь асуудал үүссэн гэж хүмүүс таамагласан.
Хосууд Беверли Хиллсийн 60 сая ам.долларын үнэтэй харшид хамтран амьдардаг. Гэхдээ нэрээ нууцалсан эх сурвалж сэтгүүлд ярилцлага өгөхдөө "Бен хэдийнээ хамаг юмаа аваад явсан. Тэд хоёр жилийн турш хайж, олсон мөрөөдлийн байшингаа зарж магадгүй. Тэд шүүхээр салах магадлалтай байгаа гэхдээ салалт нь дан ганц Бений буруугаас болоогүй. Тэр хоёр нэгнээ хайрлахаа хэзээ ч болихгүй нь үнэн. Гэхдээ Женнифер түүнийг хянаж чадахгүй. Бен Женниферийг өөрчилж чадахгүй. Ийм харилцаа удаан үргэлжлэхгүй нь тодорхой байсан" гэжээ.
Бен Аффлек, Женнифер Лопес нар 2022 оны долдугаар сард гэрлэсэн.
Гэвч энэ оны гуравдугаар сарын 30-наас хойш хамтдаа байгаа нь тодорхойгүй байсан. "Met Gala 2024" арга хэмжээний үеэр мөн хамтдаа улаан хивсний ёслолд оролцоогүй нь бүх зүйлийг бататгасан бололтой.