Ч.Хүрэлбаатар: Гадаадын банк оруулж ирснээр зээлийн хүү буурна

LiveЧ.Хүрэлбаатар: Гадаадын банк оруулж ирснээр зээлийн хүү буурна

Ч.Хүрэлбаатар: Гадаадын банк оруулж ирснээр зээлийн хүү буурна
19 : 48
2024-5-17

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөцийг 10 тэрбум долларт хүргэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэн, дэмжлээ.

Танилцуулгад дурдсанаар эдийн засгийн өсөлтийг 2025 онд 8.0 хувь, 2026, 2027 онд 6.5 хувьд байхаар төсөөлсөн бол инфляци 2025 онд 6 хувь, 2026 онд 4 хувь, 2027 онд 3 орчим хувьд хүргэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Мөн гадаад валютын улсын нөөцийг 10 тэрбум ам.долларт хүргэхээр тусгасан байв.  

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Эдийн засгийн төсөөлөл хэр бодитой вэ?

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гаргасан зөвлөмжөөс юу зөрчилдөж байгаа вэ гэвэл нүүрсний экспортын хэмжээ юм. 2024 онд 75 сая тонн, ирэх жил 80 сая тонн нүүрс экспортод гаргана гэдэг төсөөллийг хийсэн. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирэх онд экспортод гаргах нүүрсний хэмжээг 50 сая тонноор тооцсон.

Монгол Улс 2023 онд 69 сая тонн нүүрс экспортолсон. Энэ оны гүйцэтгэлийг аваад үзвэл нүүрсний экспорт сайн байна. 2023 оны тавдугаар сард 23 сая тонн нүүрс экспортод гаргасан бол 2024 оны тавдугаар сарын 15-ны байдлаар 28 сая тонн нүүрс экспортолсон.

Эдийн засаг хөгжлийн яам өөрсдийн тооцоон дээрээ итгэлтэй байгаа. Хятадын эдийн засгийн өсөлт тааруу байгаа, эргээд сөрөг нөлөө үзүлэхий вий гэдэг болгоомжлолыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хэлж байгаа. Хятадын эдийн засаг өсөлтөө 5 хувиар тооцсон, гүйцэтгэлээр 5,3 хувь гарсан.

Монголын экспортод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг Хятадын хойд хэсгийн эдийн засгийн өсөлт дунджаас дээшээ буюу 6-7 хувьтай байгаа нь манайд экспорт өнөөдрийнх шиг өндөр байхад нөлөөлж байгаа учраас ирэх жил нүүрсний экспорт дээр эрсдэл бага гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Эдийн засагт хамгийн чухал асуудал бол зээлийн хүү. Арилжааны банкны зээлийн хүү жилийнх нь 22 хувьтай байна.

Төрөөс банкуудыг дэмжиж, хөнгөлөлттэй зээл явдаг болсон. Энэ бол буруу тогтолцоо. Ний нуугүй ярихад банкуудыг л дэмжиж байна.

Ирэх жил зээлийн хүү хэдэн хувьтай байна гэж тооцсон бэ. Ирэх онд нүүрс, зэс, алт дэлхийн зах зээлд үнэ нь хэд байх төсөөлөл гарсан бэ. Уул уурхайн гол бүтээгдэхүүний үнийг хэт өндөр тооцсон байна гэж Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс анхааруулж байгаа. Үнийг бодитой төсөөлж чадсан уу. Инфляци ирэх онд 6 хувь гэж тооцож. Инфляцыг тогтворжуулахгүй бол иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байгаа. Цалин тэтгэврийг нэмэх үү. Хөрөнгө оруулалтыг ямар хэмжээнд авч үзэж байгаа вэ. Хөрөнгө оруулалтыг энэ онд амсуулах төдий шийдсэн. Ирэх онд яаж төлөвлөсөн бэ?

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Инфляцийн төвшинг бага байлгаж чадвал зээлийн хүү буурна. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгаж чадвал зээлийн хүү буурна. Гурван зүйл буюу инфляци валютын ханшийн тогтворгүй байдал, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банкны тоо эдийн засагт нөлөөлж байгаа. Валютын нөөцийг 10 тэрбум ам долларт хүргэвэл ханш өсөхгүй, тогтвортой байна. Инфляцийг 3 хувьд барьчихвал зээлийн хүү нэг оронтой тоо руу буугаад ирнэ. Аль болох олон банк ажиллах чиглэлд анхаарах ёстой.

Гадаадын банк орж ирэх ажиллагааг дэмжих ёстой. Тэгж байж зээлийн олдоц нэмэгдэж, зээлийн хүү буурна. Энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадвал зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах боломжтой.

2025 онд 7 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад төсөвлөсан. Уул уурхайн гол бүтээгдэхүүнүүдээс нүүрсний үнийг буулгасан. Алт, зэсийн хувьд боломжийн хэмжээнд өндөр төвшинд төсөвлөсөн.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Эдийн засгийн өсөлт 8 хувь, инфляци 6 хувиар орж ирсэн нь бүтэц зөв орж иржээ.

2023 онд 4 их наяд төгрөгөөр төсөв төлөвлөснөөсөө давсан. Үүнд Биржийн хуулийн үйлчлэл нөлөөлсөн. Өнгөрсөн хугацаанд боломжийг бүрэн ашигласан бол 36, 37 их наядын төсөв ярьж болох байсан.

Ирэх онд халамжид төсвөөс өгөх хөрөнгийн хэмжээ 2,8 их наяд төгрөг болж, 2024 оныхоос 550 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Халамжаас хөдөлмөр эрхлэлтэд гэдэг бодлого дэвшүүлээд байгаа хэрнээ халамжийн зардлыг нэмэгдүүлсэн нь юутай холбоотой вэ.

2024 онд 1,2 их наяд төгрөгийн зээлийн хүүгийн төлбөр төлнө. 2025 онд зээлийн хүүгийн төлбөрт хэдэн төгрөг төсөвлөсөн бэ. Оюутолгой компани 2025 онд ямар хэмжээний мөнгө нийлүүлэх вэ.

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Гадаад өрийн дарамтаас эхэлье. 2016 онд Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ДНБ-ийн 79 хувьтай тэнцэж байсныг 2019 онд 53 хувь болгож бууруулж чадсан. 2023 онд Засгийн газрын гадаад өрийн хэмжээ ДНБ-ийн 39 хувийг эзэлж байгаа, эдийн засагт дарамт үзүүлэхээргүй буугаад ирсэн.

Олон төрлийн бондууд болоод гадаадаас авсан зээлийн хүүгийн төлбөрт 2024 онд 1,1 их наяд, 2025 онд 1.3 их наяд төгрөгийн төлбөр төлнө.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр макро эдийн засгийн тогтвортой байдал хангагдвал хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлдэг. Цаашдаа бид ажлын байрыг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулалтыг тууштай тэмцэх ёстой. Монгол залуусын гадаад руу гарч ажиллаад байгаа үйлдвэр нь Моноглд орж ирээд ажилладаг болох. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чухал.

Оюутолгойн өгөөж нэмэгдэнэ. 2025 оноос эхлээд агууламж сайтай хэсэг рүү орж байгаа учраас олох орлого нэмэгдэнэ. Засгийн газар Оюутолгой хооронд маргаан бий,  журмаараа шийдэгдээд явна.

Гадаад өрийн тухайд Засгийн газрын өр 35 хувьтай байснаа 28 хувь болж буурсан.

Монгол Улсын нийт гадаадын өрийн 72 хувь хувийн хэвшлийнх бол 28 хувь нь Засгийн газрын өр. 

Биржийн тогтолцоонд шилжсэнээс хойш нүүрсэн дээр өдөр тутамд худалдан авалт явж байна. Бирж дээр тав орчим компани нүүрсээ борлуулж байна. Биржийн тогтолцоо Монгол Улсыг мөнгөтэй болгож, эдийн засгийг сэргээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн. Үүнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам онцгой үүрэг гүйцэтгэсэн. Зэсийг биржээр арилжаалаад эхэлсэн. Бүх татварыг бирж дээр тогтсон үнээр аваад эхэлнэ. Цаашдаа ч хувийнхныг нүүрс, зэсээ биржээр зардаг болгоно.

Бирж нь ил тод байдлыг хангаж өгч байна, өрсөлдөөн дээр тогтож нүүрсний үнэ тогтож байна. Хамгийн өндөр үнийн санал өгсөн компанид нүүрсээ өгч байгаа учраас эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна, валютын нөөцөд эерэг нөлөө үзүүлж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссанаар хуралдааныг өндөрлүүлэв. 

 

17 : 03
2024-5-17

Мэдээлэл технологийн инженерийг төрд ажиллуулъя гэвч босго давдаггүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал хуулийн төслийн танилцуулгыг хийв.

Монгол Улс НҮБ-ын  хоёр жил тутмын “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2018 болон 2020 онд тус байгууллагын гишүүн 193 орноос 92 дугаар байранд орсон бол 2022 онд 74 дүгээр байранд орж, 18 байр урагшилсан.

Харин Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас жил бүр гаргадаг улс орнуудын инновацын чадавх, амжилтаар нь эрэмбэлдэг “Дэлхийн инновацын индекс”-ээр 2022 онд 71 дүгээр байр эзэлж өмнөх онуудаас 10 гаруй байраар хойшилж, 2023 онд 132 улсаас 68 дугаар байранд жагслаа. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, үйлчилгээнээс эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр 0.24 хувьтай байна. Энэ нь мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын ихэнх нь дэлхийн бусад улс орны компаниудтай харьцуулахад бүрэн төлөвшиж амжаагүй, манай улсад инновац, нэмүү өртөг шингэсэн бизнес эрхлэлтийг дэмжих, хөрөнгө оруулалтын талаарх хууль, эрх зүйн таатай орчингүй, төрөөс үзүүлэх дэмжлэг хангалтгүй байгаатай холбоотой юм. Мэдээллийн технологийн хөгжил нь инновацыг идэвхжүүлж, тухайн салбарын үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, ажлын байр, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд ашиг тус, үр шимээ өгч, цахим эдийн засгийг бий болгон, энэ нь нийгмийн бүх салбарт нэвтэрч, бүтээмжийг нэмэгдүүлэн өргөн хүрээтэй өөрчлөлтийг авчирч байна. Тиймээс энэхүү хуулийн төсөлд сэндбокс орчны талаар тодорхойлж, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгон, холбогдох журмыг Засгийн газар батлахаар тусгажээ. Мөн мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих үйл ажиллагаанд баримтлах зарчим, тэр дундаа мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах, төр мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзах, мэдээллийн технологийн үйлдвэрлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг нь ил тод, шударга, нээлттэй байх талаар тогтоожээ. Салбарын бодлого, чиглэлийг тодорхойлоход мэргэжлийн холбоо, хувийн хэвшил, мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар хүлээх үүргийг тогтоож, салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэдээлэл, технологийн үндэсний паркийн чиг үүргийг тодорхой болгон, гарааны бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.

Төрийн байгууллага нь худалдан авсан программ хангамжийн ЭХ КОД-ын эзэмших эрхийг харилцан тохиролцож, тендер шалгаруулалтын баримт бичигт заахаар, Мэдээлэл, технологийн үндэсний парк нь виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх. Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс, түүний удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг виртуал бүсэд бүртгэх, тавигдах шаардлага, бүртгэлээс хасах үндэслэл, виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэг зэргийг тусгасан юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Мэргэжилтнүүд байж л энэ салбар ажиллана. Мэдээлэл технологийн мэрэгжилтнүүд бэлтгэхэд хэр анхаарч байна вэ. Мэдээлэл технологи ашиглаад улс орныг хооронд нь талцуулдаг, ард иргэдийг талцуулдаг, шантааж хийдэг, нийгмийн сэтгэл зүй яг тийм байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж чаддаг технологиуд байна. Буруу талаар ашиглаж байна. Энийг хууль тогтоох байгууллагад оруулж ирэх аюул байна. Энэнд хэр зэрэг анхаарч байна вэ?

Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал:

-Төрийн албаны тухай хуулийг өөрчилж, салхи оруулахгүйгээр мэдээллийн технологийн салбарынхан Төрийн албаны тухай хуулийн босго давах бололцоо байхгүй.  Яаманд мэргэжилтэн авъя гэхэд технологийн том сургууль төгссөн байна уу хамаагүй Төрийн албаны шаардлагад нийцэхгүй гээд буцаачихдаг. Үнэхээр төвөгтэй болсон. Жишээ нь, Тэнгис гээд энэ залуу миний зөвлөх л гээд байгаа боловч яаманд газрын дарга, хэлтсийн дарга хийж болох хүн. Олон жил инженер хийсэн, олон компанид ажилласан,  гадаадад мэргэжил дээшлүүлсэн залууг ажилд авъя гэхээр төрд ажилласан жилээ хангадаггүйгээс төрийн албаны шаардлагад нийцдэггүй.  

Төрийн албаны тухай хуулиа шинэчилж мэдээлэл технолгийн салбарынханыг төрд оруулж ирэх. Мэргэжлийн холбоогоор дамжуулан төрд ажиллуулах бололцоог бий болгох ёстой.  

Энэ хууль батлагдсанаар яам систем хөгжүүлэхээс татгалзаж, бодлогын дэмжлэг үзүүлдэг хэлбэр лүү шилжинэ.

Google-тэй хамтын ажиллагаа сайн явж байна. Мэдээлэл технологийн 1000 мэргэжилтэн бэлтгэх хүрээнд эхний 350 ажилтан бэлтгэгдээд сертифкат авах гэж байна. Япон улстай Кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтарч ажиллаж байна.

Арабд хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу боловсон хүчин бэлтгэх гэх мэт сайн мэдээ олон байгаа.

Улмаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

 

16 : 18
2024-5-17

"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуул тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Шүүх засаглал бие даасан байх ёстой, шүүгч итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргадаг байх ёстой. Гэтэл шүүх заримдаа улс төрд нөлөөлөх гээд байгаа юм гардаг. Өвөрхангай аймагт болсон УИХ-ын сонгуульд 2012 онд Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгогдсон байсан. Маргаан үүсээд шүүхийнхэн дотроо ярьж байгаад харьяаллыг нь өөрчилж, Улаанбаатар хотод авч ирж шүүгээд сонгогдсон хоёр гишүүний эрхийг байхгүй болгоод оронд нь өөр хүмүүсийг УИХ-д оруулж ирж байсан.

Хоёр дахь тохиолдол нь УИХ-ын гишүүн газар дээрээ л гэмт хэрэг үйлдэж байгаад баригдчихаагүй бол хорих хориотой. УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байгаа хүн ийм дархлаатай, барьж хорь болдоггүй юм аа гээд байхад "Дархлаа гэдэг чинь УИХ-ыг хэлдэг юм аа" гээд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өрсөлдөөд явж байхад нь шоронд хийгээд сонгуулийг нь тасалдуулж байсан.  Одоо энэ сонгуулиар ийм зүйл гарахгүй гэх баталгаа байна уу.

Дээрх шийдвэрийг гаргасан шүүгч шүүгчээсээ больсон гэсэн, ял хүлээсэн үү. Шүүгчээ хийхээ болихоор тэр нь шийтгэл болдог юм уу. Шүүхийн ерөнхий зөвлөл цаашдаа ямар арга хэмжээ авах вэ.  

Сонгууль болох гэж байна, мөнгөөр жагсалтад орох эрхээ худалдан авч байна гэдэг яриа их явах боллоо. Мэдээлэл байна уу, хянаж л байх ёстой. УИХ-ын сонгуулийн тухай хуулиа өөрчлөөд байдаг, ямар ч нүх цоорхойгүй хийлээ гэтэл мөнгө чихээд байвал сонгууль юу болж таарах вэ?

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Парламент бол ард түмний төлөөллийн дээд байгууллага. Ард түмний сонголт эцсийнх байдаг. Шүүхэд ард түмний сонголтыг засварлах эрх байхгүй тэр тусмаа нэг шүүгчид. Таны хэлсэн Өвөрхангай аймагт болсон сонгуулийн үр дүнг нэг хоногийн дотор харьяаллыг нь өөрчилж байгаад Хан-Уул дүүргийн шүүгч засварлаж Өвөрхангай аймгийн 100 мянга гаруй иргэний сонголтыг засварлаж, ард түмний төрөө мэдэх эрхэд халдаж байсан асуудал байдаг. Энэ өдрүүдэд шүүх засаглал ямар хэмжээнд хонгил угсрагдаж явж байгаа вэ гэдэг асуудал илүү тодорхой болж байна. УИХ-аас 2001 онд Шүүхийн тухай хуулийнг баталж байсан нь зөв байжээ гэдэг нь улам бүр тодорхой болж байна.

Шүүхийн тухай хуулийн үзэл санаа бол нэг хүний буюу Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч зэрэг өндөр албан тушаалтнуудаас шүүх эрх мэдлийг хараат бус дарга хэв шинжтэй байдлыг халахад бүх зорилго чиглэж байсан.

2008-2012 оны парламентаас хоёр хүнийг хонгилдоод чирэхэд сөрөг хүчин байсан нам нь олонхи болж байсан. Энэ явдлыг давтан гаргахгүй байхад онцгой анхаарч байгаа.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг улс төрийн шалтгаанаар баривчлах саатуулах ард түмний сонголтод нөлөөлөх асуудлыг гаргуулахгүй.

Харин жагсаалтаа зарах гээд байгаа, зараад байгаа уул уурхайн том компаниудаас мөнгө гуйгаад явж байгаа, 10 тэрбум төгрөг өгчихвөл жагсаалтын тавд орох гээд байна гээд явж байгаа хүмүүс энэ санаархлаа зогсоогоорой.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг:

-Шүүн таслах үйл ажиллагаатай холбоотой асуулт асуусан учраас хариулах боломжгүй байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Шүүгч биш хүн ч ойлгомоор заалт шүү дээ. Ж.Эрдэнэбат гишүүн хулгай хийж яваад газар дээрээ баригдсан гэж ойлгохгүй байна. УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн хүн нь дархлаатай гэдгийг мэдсээр байж хуурамч тайлбар хийгээд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад Шүүхийн сахилгын хороо,  Шүүхийн ерөнхий зөвлөөс авсан арга хэмжээ гэж байна уу. Тэр нь бидэнд хамаагүй Ерөнхийлөгч нь мэддэг юм байгаа биз гээд орхичихдог юм уу?

Шүүхийн сахилгын хорооны гишүүн С.Энхтөр:

-2021 оны гуравдугаар сарын 1-ээс Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болж, Шүүхийн сахилгын хороо нь тухайн оны сүүлээр шинэ гишүүнтэйгээр байгуулагдсан. Шинээр байгуулагдсан Шүүхийн сахилгын хороонд өмнөх Шүүхийн ёс зүйн хорооноос шүүгч, шүүх байгууллагатай холбоотой 283 өргөдөл гомдол шилжиж ирсэн. Түүнийг хороогоор хэлэлцэхэд таны ярьсан асуудалтай холбогдох гомдол ирээгүй байсан. Өргөдөл гаргавал Сахилгын хороо шалгах ажиллагаа явуулж байж, тухайн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой материал авч байж, санал дүгнэлт бичиж, Сахилгын хорооны хурлаар оруулж байж сахилгын зөрчил мөн биш эсэхийг шийдэх боломжтой. Өргөдөл ирээгүй учраас шалгах ажиллагаа яваагүй гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Өнгөрсөн онд Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхад 2022 оны Шүүхийн сахилгын хорооны тайланг сонсоход Шүүхийн сахилгын хороо ажиллаж эхэлсэн нэг жилийн хугацаанд сүүлийн 10 жилийн хугацаатай дүйцэхүйц хэмжээний шүүгч нарт хариуцлага тооцсон дүн мэдээ гарсан. Өөрөөр хэлбэл, 2019 онд Шүүхийн сахилгын хороог хараат бусаар байгуулсан нь үр дүнгээ өгч эхэлж байгаа гэдэг нь харагдаж байгаа.

Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лобби хүчтэй явсаар байгаа.

Үндсэн хуулийн Цэцийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа. Бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа гишүүн шүүгчдэд хариуцлага тооцдог Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэж маргаан үүсгэж, Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан зарласан байгаа. Чоно борооноор гэгчээр шүүгчид хариуцлага тооцдог болсон энэ заалтыг нурааж унагах ажиллагаа хийх гэж байгаа гэлээ.

Үүний дараа Шүүх байгуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдтэй холбоотой ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 26 саналаар санал хураалаа. Уг төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед гишүүд дэмжсэн юм байна.

Шүүхийн тухай хуулиар давж заалдах шатны шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болохоор хуульчилсан боловч Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр баталгаажсан хүний үндсэн эрхийг хангах, хамгаалах хүрээнд давж заалдах шатын шүүхийн одоогийн тогтолцоо байрших газрыг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзжээ.

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дагаж мөрдөх хугацааны талаар дараах өөрчлөлтийг тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. 21 аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх, сум дахь сум дундын 8 шүүх, Багануур дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатын шүүхийг байгуулах зохицуулалтыг ердийн журмаар, аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх, Дүүргийн эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхийг байгуулах зохицуулалтыг 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шүүхийг байгуулах зохицуулалтыг 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх авлигын хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар, хяналтын шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэх талаарх зохицуулалтыг хуулийн төслөөс хасахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулсан байна.

Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар Шүүх байгуулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

 

 

14 : 03
2024-5-17

Б.Энхбаяр: Намын жагсаалтыг наймаалцаж байгаад гардуулбал битгий харамсаарай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Улс төр сонгуулийн үеэр мөнгөний хамааралтай байдаг асуудал их байна. Улс төрийн намууд жагсаалтад орох хүмүүсээсээ санаанд багтахааргүй их мөнгө дансанд байршуулахыг шаардаж байгаа тухай яригдах боллоо. Аудитын газраас УИХ-ын сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг зарласан, маш их мөнгө хэлсэн. Сонгууль мөнгөний хамааралтай боллоо. Цаанаа авлига ашиг сонирхлын хүлээнд байна гэсэн үг. УИХ-д сонгогдлоо гэхэд мөнгө өгсөн хүндээ үйлчилнэ.

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Ирэх Даваа гаригт улс төрийн намууд 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулж дуусна. Зарим нам нэр дэвших зөвлөлөө байгуулаад байгаа. Хувийн хэвшил өндөр ёс суртахуунтай байх шаардлага тулгарна. Урьд урдьдын сонгуулиудаар гарч байсан шиг хүмүүсийг УИХ-ын сонгуульд нэр дэвшингүүт хонгилддог, барьдаг, хуулийн байгууллага ийм байдлаар сонгуульд дам нөлөөлдөг ийм байдлыг гаргуулахгүй. Аль ч намын тухайтад ийм асуудал гаргахгүй гэдгийг хэлье.

Зарим нам мөнгө цагаан нүд улаан болоод жагсаалтын эхний тавыг 10-15 тэрбумаар зарж байгаа мэдээлэл байгаа. Энэнтэй холбоотой хувийн хэвшлийн томоохон бизнесийн байгууллагаас мөнгө цуглуулж байгаа асуудал авагдаж байгаа. Хэрэг төвөгт орсных нь дараа биш хэрэг төвөг гарахаас урьдчилан сэргийлүүлж, ялангуяа улс төрийн намын удирдлагууд, бизнесийн томоохон компанийн захирлуудад хандаж, өнөөдөр, маргааш нөгөөдөр гэсэн гурван өдрүүдэд хэрэгт орж гогдуулав. Энэ тохиолдолд саяны асуудал яригдахгүй. Төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг болно. Олон тэрбум төгрөгөөр жагсаалтыг наймаалж, баялаг бүтээгчээс мөнгө авч байгаад гардуулбал тухайн нам, намын удирдлага, тухайн компанийн захирал битгий харамсаарай. Хууль өөрөө үйлчилж таарна шүү гэдэг зүйлийг урдчилж хэлье гэлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь дээрх төслийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

 

13 : 53
2024-5-17

УИХ МҮХАҮТ-ын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэж эхэллээ. Энэхүү хуулийн төсөлд Худалдаа, аж үйлдвэрийн танхим нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө аж ахуйн нэгж, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах зорилгыг хэрэгжүүлэх бөгөөд Монголын Үндэсний танхим, аймаг, нийслэлийн болон салбарын танхим, гадаад улс дахь төлөөлөгчийн газраас бүрдэхээр заажээ.

Тухайлбал, Аймаг, нийслэлийн танхимын тухайд тухайн аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 50-иас доошгүй тооны аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулж болох бол салбарын танхимыг эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой нэг салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мөн тооны аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэн байгуулах боломжтой байхаар төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Тэдгээр нь үйл ажиллагаагаа бие даан хэрэгжүүлэх боломжтой байх аж. Түүнчлэн аймаг, нийслэлийн болон салбарын танхимууд нь Монголын үндэсний танхимын гишүүн байх бол аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд нь Монголын Үндэсний танхимд гишүүнээр элсэхгүй. Өөрийн үйл ажиллагаа явуулж буй эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой нэг салбарын танхим, эсхүл харьяа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах аймаг, нийслэлийн танхимд сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэх замаар Монголын үндэсний танхимын үйл ажиллагаанд оролцох юм байна.

Мөн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын санхүүгийн бие даасан байдлыг хангах хүрээнд Монголын үндэсний танхимын үзүүлэх үйлчилгээ болох гарал үүсэл тодорхойлох, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдлыг гэрчлэх, бараа тээврийн хэрэгслийг түр хугацаагаар нэвтрүүлэх баримт бичиг олгох, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлчилгээ болон арбитр, эвлэрүүлэн зуучлал зэрэг үйлчилгээний хөлсний хэмжээг Монголын үндэсний танхимын Удирдах зөвлөл тогтоохоор тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бие даасан байдлыг хангах, аж ахуй эрхлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, төр хувийн хэвшлийг хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэж байна.

13 : 13
2024-5-17

Малаа хамгаалж байгаад эндсэн малчинд төрөөс нөхөн олговор олгодог болно

Малчны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 16 гишүүн санаачлан боловсруулжээ.

Хуулийн төсөлд малчныг ипотекийн зээлд хамруулахын зэрэгцээ байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж малчин амиа алдвал төрөөс нөхөн олговор олгохоор тусгаж өгсөн аж.

Энэ талаар хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Г.Ганболд дараах байр суурийг илэрхийллээ.

-Хуулийн төслийн гол санаа нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж эрсдэлд орж байгаа малчинд төрөөс багахан хэмжээний нөхөн олговор олгохоор заасан. Энэ нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх ёстой.  Онцгой байдлын албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин буюу 330 орчим сая төгрөгийн нөхөн олговрыг ар гэрт нь олгож байгаа. Хүүхэд нь 18 нас хүртэл цалинг нь авна. Малчид мал сүргийнхээ араас явж байгаад эрсдэлд орж байна. Мал сүрэг хувийн өмч ч гэлээ Үндсэн хуулиар мал бол төрийн хамгаалалтад байна гэж заасан. Төрийн хамгаалалтад байх ёстой өмч хөрөнгийг хамгаалж яваад малчин эрсдэлд орж байгаа.  Өнгөрсөн жил Төв аймгийн Эрдэнэсант суманд малынхаа хойноос явж байгаад байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тулгарч зургаан хүн эндсэн. Тийм учраас нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх ёстой.

Ипотекийн зээлийг инженерийн шугам сүлжээтэй газарт олгоно гээд байдаг. Малчдад олгох ипотекийн зээлийг өвөлжөө, хаваржаан дээрээ тохьтой тухтай амьдрах барилга барихад нь дэмжлэг үзүүлэхээр нарийвчлан оруулж ирэх ёстой гэв.

Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

 

 

11 : 56
2024-5-17

Малчны зээлийн хүүгийн 75 хувийг сайдын багцаас гаргаж, төлнө

Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн санаачлан мэдүүлсэн юм. 

Төсөлд малчин өрхүүд нь газар нутгийн онцлог, бэлчээрийн нөхцөл байдлаас хамаарч 20-иос доошгүй өрх нэгдэж, малчин өрхийн анхдагч холбоог байгуулахаар тусгасан. Анхдагч холбоо нь гишүүдийнхээ боловсрол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдгээрт төрийн үйлчилгээг хүргэх, гэрээт бэлчээрийн газар, байгалийн нөөц зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, малын эрүүл мэнд, үржил ашиг шимийг дээшлүүлэх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулахад дэмжлэг үзүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн үйл ажиллагаанд гишүүн, малчин өрхүүдийг зохион байгуулж оролцоно. Малчдын сайн дурын энэ холбоо нь ашгийн бус бөгөөд зөвхөн хөдөлмөрөө хорших замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурь болсон бэлчээр нутгаа хамгаалах, нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх аж.

Анхдагч холбоо нь гишүүдийнхээ мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хоршоо, аж ахуйн нэгж, хөдөө аж ахуйн бирж зэрэг этгээдэд борлуулахад нь зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, хоршоо хөгжүүлэхэд хөшүүрэг, түлхэц болохоос гадна малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Малчдын малчны зээлийн хүүгийн 75 хувийг төрөөс дааж, зээл төлөлтийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гарсан ч орон нутагт хэрэгжихгүй байна. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

-Одоогоос арав хоногийн өмнө малчдын хагас жилийн зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах гэрээнд Монголбанк, арилжааны банк, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар гарын үсэг зурсан. Тогтоолоор Хүнс хөдөө аж ахуйн яамны батлагдсан төсвөөс малчдын зээлийн хүүний 75 хувийг төлөх шийдвэр гаргасан. Гэхдээ хүсэлт гаргасан малчны хүсэлтийг харгалзан гэж тогтоолд дурдсан. Энэ дагуу манай яамнаас арилжааны банкинд хандан малчны зээлийн хүүнийхээ зөрүүг авах хүсэлт гаргасан малчдын мэдээллийг ирүүл гэсэн бичиг явуулсан.  Манай яаманд өчигдрийн байдлаар 16 мянган малчны 170 тэрбумын хөнгөлөлт хүссэн бичиг ирсэн. Ирэх долоо хоногийн эхнээс хүсэлтийнх нь дагуу шилжүүлээд явна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгав. Улмаар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ. 

11 : 19
2024-5-17

С.Одонтуяа: Төр хувийн хэвшлээ үзэн яддаг, өрсөлддөг чинь хэрээс хэтэрлээ

Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан, ажлын хэсгээс оруулж ирсэн найруулгын чанартай санал хураах үед гишүүд дараах байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Энэ хууль төр нь хувийн хэвшилтэйгээ дахиад өрсөлдөж байгаа хууль болж байгаа шүү. Хувийн хэвшлүүд баяжих гээд байна, хувийн хэвшлүүд ашиг олоод байна гэх. Тэд маш их татвар төлдөг, маш их ажлын байр бий болгодог. Эмийн үнийг буулгах гээд байгааг ойлгож байна. Үнэ буулгах гэсэн та нарын сайхан санааны ард дарга нарын авлига дээд цэгтээ тулна. Дарга нарын оруулж ирсэн эмээр өрхийн эмнэлэг үйлчилдэг болно, дарга нарын авч ирсэн чанаргүй эмээр Монгол Улс үйлчлүүлэх болчихоод байгаа шүү.

Төр нь хувийн хэвшлээ үзэн яддаг, өрсөлддөг чинь хэрээс хэтэрлээ. Энэ хуулин дээр маш их асуудал гарна, авлига улам өснө гэдгийг анхааруулъя.

Эрүүл мэндийн даатгалд хамруулж байгаа эмийн үнийг тодорхой хэмжээгээр хөнгөлөх маш олон арга байгаа шүү. Дэлхийн бүх улс орон хэрэглээд болж байна. Заавал төр бүгдийг худалдан авна гээд дайраад байх юм. Зах зээлийн зарчмаасаа ухарч байгаа хууль шүү.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад хэн нь хэн бэ гэдэг нь одоо харагдаж эхэлж байна.  Эрүүл мэндийн яам өөрөө компанийн ашиг сонирхлын төвлөрөл болчихсон, аалзны тор мэт энэ зах зээл мафижсан гэдгийг шинжээчид, хянан шалгагч нар баримтаар гаргаад ирсэн.

Зарим нэг компанийн төлөөлөл энд суучихаад аймаар юм ярьж байна шүү, болохгүй шүү дээ.

Утасдаад энийг унагаарай гээд. Өмнөх парламентаар Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг хэлэлцэхэд яг ингэж яриад унагасан. Түүн шиг хуулийг унагах бодлого одоо явж байна.

Бид зөвхөн эмийн үнэ буулгах тухай яриагүй, эмийн чанарыг нэгдүгээрт тавьж байна. Эмийн лабораторио чанаржуулъя, энийгээ төр бодлогоор хяналтандаа аваад  хувийн хэвшил гүйцэтгээд явъя. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд эмийнхээ зах зээлийг бодлогоор бариад чанаржуулъя гэж байгаа. Одоо ямар ч хууль хэрэгжихгүй байгаа, хуулийн хугацаа дууссан байгаа.

Эздийн төлөөлөл сууж байгаа нь харагдаад байна, одоо боль. Эмийн 70, 80 хувь нь чанаргүй эмийн лаборатори ажиллахгүй байна. Энэ хуулийг батлах ёстой шүү.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үед та нар энэ саналаа хэлэх ёстой байсан. Санал хураалттай холбоогүй асуудлаар байр суурь илэрхийлж байна гэв.

Эцэст нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.  

 

10 : 25
2024-5-17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.05.17/ нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр эхлээд байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 16 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээс санал хураалгаж байна. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөлд зарчмын томоохон өөрчлөлтүүдийг тусгажээ. Эмийн чанар, аюулгүй байдал, эмийн үнийг бууруулах зохицуулалтыг тодорхой болгож хуульчлахаар оруулжээ. Эмийн чанарыг хянах зорилгоор эмчилгээний идэвхийг төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд болон эмийн чанарын лабораторид хийх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж үзжээ. Эмийн үйлдвэрүүд чанарын хяналтын итгэмжлэгдсэн лабораторитой байх талаар эмийн үйлдвэрүүдэд тавигдах шаардлагад тусгасан байна.

Төрөөс зохицуулалт хийх аргуудыг хуульд нарийвчлан тусгажээ. Тухайлбал, бүх түвшинд эмийн үнийн ил тод, нээлттэй байдлыг хангах олон улсын чанарын шаардлага хангасан эм эмнэлгийн хэрэгслийг олон улсын байгууллага болон гадаад орноос худалдан авах үнийн хэлцэл хийх үнийн дээд хязгаар, нэмэгдэх хувь хэмжээг тогтоох арга зэргийг нарийвчлан тусгажээ. Мөн эмийн үнийг цахимаар хянах салбар дундын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдох асуудлыг ч тусгасан байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгааны хувьд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдийг хэт төөрөгдүүлсэн үйлчилгээг нь хэт дөвийлгөсөн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлахыг хязгаарлах заалт оруулжээ. Үүнтэй зэрэгцүүлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ч гэсэн үйлчлүүлэгчдийн эм, эмнэлгийн хэрэгслийг сурталчлах асуудлыг хязгаарлахаар тусгасан байна.

Улсын хэмжээнд эмийн зохицуулалтын чиглэлээр ажиллаж байгаа зөвлөл комиссын эрх үүргийг илүү тодорхой болгон тэдгээрийн ажиллах журмыг сайдын тушаалаар баталдаг байсныг өөрчлөхөөр тусгажээ. Тухайлбал, Эмийн зөвлөлийн гишүүдийг олон нийтэд ил тод, нээлттэй байдлаар сонгох, эмийн зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах шалгуур, Эмийн зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаа зэргийг тодорхой болгохоор оруулжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KarenSand 2024-05-17 46.8.107.87

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

KatyMorris 2024-05-17 46.8.223.213

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

ChristinaJohnson 2024-05-17 109.248.15.132

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

DanielleFerguson 2024-05-17 95.182.127.146

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

LaniCaudel 2024-05-17 46.8.192.109

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

AubreyiaAviles 2024-05-17 31.40.203.75

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

MelissaLocke 2024-05-17 46.8.22.65

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

EmilyRojas 2024-05-17 109.248.139.155

Халуун охид таныг хүлээж байна ->> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

MichelleWatson 2024-05-17 109.248.13.176

Халуун охид таныг хүлээж байна —- https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

LisaSmith 2024-05-17 46.8.23.218

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

LisaMiller 2024-05-17 46.8.222.201

Халуун охид таныг хүлээж байна —> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

ShannonHertler 2024-05-17 45.15.73.126

Халуун охид таныг хүлээж байна —– https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

BrittanyMitchell 2024-05-17 109.248.49.164

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

LeahPrice 2024-05-17 188.130.136.200

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

SusanLopez 2024-05-17 5.183.130.242

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

SarahWright 2024-05-17 109.248.15.154

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

ElisHernandez 2024-05-17 194.34.248.2

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

NormaSanchez 2024-05-17 188.130.128.146

Халуун охид таныг хүлээж байна ____ https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

TiffanyWebster 2024-05-17 188.130.189.167

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

SarahMoon 2024-05-17 45.15.73.105

Халуун охид таныг хүлээж байна ~~ https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

LaurenAllen 2024-05-17 5.183.130.121

Халуун охид таныг хүлээж байна >> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

JanMariana 2024-05-17 213.226.101.56

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

GinaRivas 2024-05-17 46.8.213.113

Халуун охид таныг хүлээж байна – https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

TiffanyDuncan 2024-05-17 109.248.129.30

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

TeresaSmith 2024-05-17 185.181.246.101

Халуун охид таныг хүлээж байна -> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

FeliciaRobinson 2024-05-17 46.8.212.167

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

TinaThibodeaux 2024-05-17 46.8.222.201

Халуун охид таныг хүлээж байна ~~~ https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

ChristineSantos 2024-05-17 188.130.129.18

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

BiancaWaterman 2024-05-17 95.182.127.238

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

PatriciaCook 2024-05-17 109.248.204.81

Халуун охид таныг хүлээж байна >>>>>> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

ShelleyKurtz 2024-05-17 45.11.21.12

Халуун охид таныг хүлээж байна ~~~~~ https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

LourdesHamilton 2024-05-17 194.35.113.55

Халуун охид таныг хүлээж байна >>> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

CrystalJones 2024-05-17 188.130.128.149

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

YolandaAbney 2024-05-17 188.130.188.128

Халуун охид таныг хүлээж байна _____ https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

KathyVega 2024-05-17 46.8.213.113

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

DawnMoss 2024-05-17 94.158.190.151

Халуун охид таныг хүлээж байна _ https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

AshleyWhite 2024-05-17 185.181.245.74

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

MirandaBurns 2024-05-17 109.248.54.183

Халуун охид таныг хүлээж байна —-> https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

TiffanyWing 2024-05-17 188.130.218.232

Халуун охид таныг хүлээж байна __ https://news.mn@ok.me/95WG1?2723133

Avatar

Hurelbaatar - gadnii troll 2024-05-17 65.206.73.166

Ene hurelbaatar gegch l@l@r gadnii hurungu oruulaltiin huulid maaash notstoi evgui zaalt shurguulj baahan j****a nariig oruulahiig sanaarhasan, gazar nutagaa 90jileer bas ogoh siimhii gargasan, odoo bank of china -g oruulahaar ulairan temtsej bga n henii tuluu ve. Uvsiin malchid mal bolchoogyi boo ene gulgiig 2024 ond ulsiin ih hurlaas hovholoh heregtei

Avatar

Нэргүй 2024-05-17 103.168.34.89

hujaa sheess zlrai

Avatar

зочин 2024-05-17 66.181.181.46

Хувийн хэвшилийнхэн ард иргэд түмэн олноо үнийн өсөлтөөр дарангуйлж цалин тэтгэвэр нэмэх үед үнэ өсгөж улам дарамтанд оруулж байгаа шдэ

Avatar

Зочин 2024-05-17 103.212.118.35

Иргэд бид ч өдөр бүр адалт явдалт кино үзэх юм.Өчигдөр ТВ-ээр дэд сайд Солонгоогийн ярилцлага гарлаа.Сүүлийн үед түүн лүү дайрсан мэдээлэл их гараад байгаа учраас хариу өгч байгаа бололтой.Тэр Оюутолгойг хамгаалдаг гадаадын байгууллагын салбар манайд ажилладаг. Уг байгууллагаас Баабар, Цэнддоо нар мөнгө авдаг мэдээлэл бидэнд бий гэв. Баабарын хувьд энэ нь гайхах зүйл биш. Үндэстэн дамнасан уул уурхайн компаниуд тухайн улс дотор дэмжих бүлэг байгуулж мөнгөөр хахуулддаг нь нийтлэг зүйл л дээ.

Avatar

Нэргүй 2024-05-17 103.71.100.228

АН-хан эдийн засгийг -0 болгодог.. тэгсэнээ ичихүй асуулт их тавинаа годончимэг ..

Avatar

Нэргүй 2024-05-17 202.9.47.6

Олон жил ярьлаа. 1911 онд Данжаадын пүүсний жилийн хүү 11 хувь байсан. Өнөөдрийн зээл бол 20% байгаа нь үнэ. ХААН банк Японых, Худалдаа Хөгжлийн Банк Люксимбургийнх, Хас банк Европынх… Яахав өнөөдөр эдгээр жижиг банкуудыг эзэмшдэг жижиг Гадаадуудыг тэжээе гэвэл зах зээлээ хаагаад л сууя. Өндөр үнэтэй зээлийг дагаж бүх юмны үнэ тэнгэрт хадсан байна. Хямд үнэтэй зээл ашиглавал үнэ буурч, өрсөлдөөн сайжран, байгууллагууд цалингаа нэмэх ч бололцоотой болдог

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2024-05-17 202.21.110.94

ЗА, ЮУ ҮНЭН ГАГЦХҮҮ ЭНЭ Л ҮНЭН . ХАРИН ОРЖ ИРСЭН ХОЙНО НЬ НИЙЛЖ ХӨРӨНГӨНӨӨС НЬ ХУЛГАЙ ХИЙВЭЛ ЮУ ХЭЦҮҮ ТЭР Л ХЭЦҮҮ ДЭЭ……….

Avatar

Нэргүй 2024-05-17 66.181.160.43

1910-аад оны үед Монголд үйл ажиллагаа явуулж байсан Даашинхүүгийн пүүсний зээлийн хүү жилийн 1% байсан!!!

Avatar

Дорж 2024-05-17 103.212.118.148

Хүрэлбаатараа чи олон хүний х****л идэж байгаа хурдан үхэж далд ороорой

Avatar

Нэргүй 2024-05-17 103.212.116.228

100 жилээр газар гадныханд эзэмшүүлнэ гадны банк оруулж ирнэ гадных гэж юү байхав хятадууд гэсэн үг энэ юү болоод байнадаа

Avatar

Нэргүй 2024-05-17 103.71.100.228

зи энхболд элбэгдорж алтанхуяг 3 жилээр эзэмшүүлнэ гэсэн хууль 2013 онд баталсан. Түүнийг энэ хүрэлбаатар ашиглуулна гэдэг үгээр солиод буруудсан. тэгүүл яагаад өмнөх 3 тогжгорыг буруутгахгүй байгаам бэ улс төр үү?

Avatar

Зочин 2024-05-17 122.201.31.158

Хамаарал бүхий бол тэгээл босго даваад явчийшдээ. Яаманд ажилд орохоор анкет бөглөе гэхээр урдаас таныг хэн гэж хүн явуулсан бэ гэж асуудаг. Энэ бол Монгол төрийн үндсэн шалгууршдээ. Таныг хэн явуулав? Та хэний хүн бэ? Хэрэв би хэний ч хүн биш гэвэл, жуумалзаад за та явж бай даа гэдэг. Бид ярина, холбогдоно. Гэвч яах нь ойлгомжтой шүү дээ.

Avatar

Зочин 2024-05-17 66.181.187.112

шүүхийн хонгил угсардаг байдлыг яаж зогсоох вэ? яаж нураах вэ?! одоо байгаа ШЕЗөвлөлийг татан буулгах ер нь одоо байгаа шүүгч нарыг халах. ингэхээр яах вэ гарц нь МОНГОЛ УЛСЫН ҮҮҮХ ЯАМ байгуулъя.

Avatar

Нэргүй 2024-05-17 66.181.178.33

Төр нь гэж хулгайч луйварчидийн бөөгнөрөл болчихсон байхад шүүх шүүгчид нь аргагүй бус уу

Avatar

Нэргүй 2024-05-17 66.181.188.31

малчдыг маллаж байгаа

Avatar

Нэргүй 2024-05-17 122.201.31.158

Эндэх биш эрсдэх. Төрөөс нөхөн төлбөр өгөх ёсгүй. Даатгалтай холбоотой асуудал.

Avatar

chek 2024-05-17 103.57.92.14

тэртэй тэргүй наймаалцаад бэлэн болчихоод хууль гээчээр баталгаажуулчихсан

Avatar

Нэргүй 2024-05-17 202.55.191.130

МАл нь малчнаа идээд, малчин нь улсаа идээд энэ улс дуусах нь дээ.

Avatar

Иргэн 2024-05-17 66.181.179.140

Мал нь хүнийхээ дээр гарчихсан улс болж гүйцлээ

Avatar

Иргэн 2024-05-17 66.181.179.140

За больж үз. Хувийн хөрөнгөө хамгаалах эсэх нь эзнийх нь өөрийн хэрэг биз дээ???

Avatar

Нэргүй 2024-05-17 66.181.161.121

МАН ч сонгууль дөхөхөөр малчдад хайр зарлаад эхэлдэг дээ.

Avatar

зочин 2024-05-17 202.21.120.66

Одонтуяа авгай хуурамч эм нийлүүлэгчдийн төлөөлөл байхнээ бузар чинь

Avatar

Нэргүй 2024-05-17 66.181.187.145

МАН малчдын саналыг ямар ч тендергүйгээр шууд худал дан авалт хийж бна шүү дээ, хө !!!

Avatar

Нэргүй 2024-05-17 14.1.81.88

Сонгуулийн санал худалдан авах заль

Avatar

Нэргүй 2024-05-17 66.181.176.88

Бузар юмаа

Avatar

Харьцуулагч 2024-05-17 49.0.139.175

ЯГ ЭЛБЭГДОРЖ ШИГ АЖИЛЛАЖ Л БАЙЖ БОЛНО ДОО, ТИЙМ ЭЭ ХА ТУГ ТАЙ

Avatar

Зочин 2024-05-17 66.181.184.88

Хувийн хэвшил төр ард түмнээ дээрэмдэж бна ш тээ.

Avatar

Нэргүй 2024-05-17 202.21.104.178

МАН улс эх орноо, ард түмнээ тонон дээрэмдэж байна шүү!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж