Монголд IT-ийн салбарыхныг "жаргааж", үндэсний паркийг томруулна

Монголд IT-ийн салбарыхныг "жаргааж", үндэсний паркийг томруулна

Монголд IT-ийн салбарыхныг "жаргааж", үндэсний паркийг томруулна

Монголд мэдээллийн технологийн старт-апууд бойжиж, тэрбумын үнэлгээтэй юникорн болоход дэмжлэг үзүүлэх эхний мөр "код"-ыг бичих гэж байна. Старт-апууд ч гэлтгүй өдгөө үйл ажиллагаа нь жигдэрч, салбартаа хэдийнэ байр сууриа эзэлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ манлайлж буй компаниудад эерэг нөлөө үзүүлэх учиртай Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг болов.

Өмнө нь хууль эрх зүйн тогтолцоо, бодлогын орчин нь бүрэн бүрдээгүй, ойлголт тааруу байх үед мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлнэ, холын "Цахиурын хөндий" ойртлоо гэж ярьж байсан гэхээр монголчууд үнэхээр үнэнээсээ хол байжээ. Тэгвэл оройтсон хэдий ч дахин хугацаа алдаагүй тун чухал хуулийг УИХ-д өргөн барьж, батлуулах ажил эхэлсэн аж. Сэндбокс гэх ойлголтоос эхлээд төр хувийн хэвшлийн түншлэл, үндэсний парк, виртуал бүс, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих дэмжлэг гээд анхны гэхэд өргөн цар хүрээ, чухал заалтуудыг багтаасан хуулийн төслийг боловсруулжээ.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төсөлд тусгагдсан ОНЦЛОХ ЗААЛТУУД:

  1. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансар судлал зэрэг дэвшилтэт технологийн хөгжлийг түлхүү дэмжиж, энэ чиглэлийн хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, мэдээлэл технологийн компаниудыг татварын болон татварын бус хэлбэрээр төрөөс нэгдсэн бодлогоор дэмжинэ.
  2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт, оюуны өмчийн шагнал урамшуулал, грант олгоно.
  3. Мэдээллийн технологийн дэмжлэг үзүүлэх виртуал бүс байгуулж, гадаад дотоодын технологийн компаниуд, хөрөнгө оруулагчдыг бүртгэж, олон улсад гарах зорилготой бүс нутгийн хэмжээний мэдээлэл технологийн хаб байгуулна.
  4. Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксын орчин бий болгоно.
  5. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, гарааны компанийн зах зээлийн үнэлгээг Сангийн яам, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институттэй хамтран хийж эдийн засгийн эргэлтэнд оруулахад дэмжлэг үзүүлнэ.
  6. Монгол Улс нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар цахим эдийн засгийг дэмжиж, хөдөлмөрийн зах зээл дахь шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх юм.

ВИРТУАЛ БҮСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ОЛОН ТӨРЛИЙН ДЭМЖЛЭГ ХҮРТЭНЭ

Юуны түрүүнд виртуал бүс гэдэг ойлголтыг анхаарах хэрэгтэй. Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх бүс нутгийг ийн нэрлэнэ. Энэхүү бүс нутагт орсон үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс татварын болон татварын бус олон төрлийн урамшуулал, дэмжлэг хүртэнэ. Хууль хөрсөн дээрээ бууж, хэрэгжилт нь сайн байвал дан ганц Монгол ч гэлтгүй олон улсын компаниуд Монголд гэрээ засах, шуурах боломж бүрдэхээр харагдана.

Виртуал бүст бүртгэлтэй компанийн бүтээгдэхүүнийг патентжуулах зардлаас эхлээд нийгмийн даатгалын шимтгэлийг нь нөхөн олгох, зээлийн батлан даалт гаргах, зээлийн хүүний тодорхой хувийг санхүүжүүлэх, гарааны бизнест нэг удаагийн дэмжлэг олгох, байрны түрээсийн зардлыг нь санхүүжүүлэх зэрэг олон дэмжлэгийг төрөөс өгөх аж.

Бүр олон улсад бүтээгдэхүүн, үйлчилгээг нь сурталчлах маркетингийн зардлыг нь хүртэл төрөөс санхүүжүүлэхээр хуульд тусгажээ.

13 дугаар зүйл.Татварын болон татварын бус дэмжлэг

  • 13.1.Виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээд нь санхүүгийн болон татварын тайланг холбогдох журмын дагуу гаргаж, Ажлын албанд жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан хүргүүлнэ.
  • 13.2.Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд үзүүлэх татварын дэмжлэгийг холбогдох хуульд заасны дагуу үзүүлнэ.
  • 13.3.Виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд улсын төсвөөс санхүүжүүлэх дараах татварын бус дэмжлэг үзүүлнэ:
  • 13.3.1.мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын холбогдох байгууллагуудад патентжуулах зардлыг санхүүжүүлэхэд грант олгох;
  • 13.3.2.экспортод чиглэсэн мэдээллийн технологийн бүтээгдэхүүний олон улсын чанар стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн грант олгох;
  • 13.3.3.виртуал бүсэд бүртгэгдсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох;
  • 13.3.4.хиймэл оюун ухаанд суурилсан төсөл, арга хэмжээний нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсэгт грант олгох;
  • 13.3.5.дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгох;
  • 13.3.6.Батлан даалтын сангийн тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу зээлийн батлан даалт гаргах;
  • 13.3.8.экспортонд гаргасан болон оюуны өмчид бүртгүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрт судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьтай тэнцэх 1 удаагийн дэмжлэгийг дотоодын мэдээлэл технологийн гарааны бизнест олгох;
  • 13.3.9.мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүний тодорхой хувийг санхүүжүүлэх;
  • 13.3.10.мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж гарааны компанид эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцох;
  • 13.3.11.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэгдсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаа явуулах байрны түрээсийн зардлын 50 хүртэлх хувийг санхүүжүүлэх;
  • 13.4.Энэ хуулийн 13.3-т заасан улсын төсвөөс санхүүжүүлэх татварын бус дэмжлэгийн хувь, хэмжээг цахим хөгжил, харилцаа холбооны болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

ҮНДЭСНИЙ ПАРК ХЭНИЙГ ВИРТУАЛ БҮСТ ОРОХЫГ ШИЙДНЭ

Мөн одоо байгаа мэдээлэл, технологийн үндэсний паркийн эрх мэдэл, хариуцах ажил ихээхэн нэмэгдэх шинжтэй. Тус паркийн удирдлагууд л виртуал бүсэд хэнийг бүртгэх, хуульд заасан үндэслэлээр хэнийг бүртгэлээс хасахаас эхлээд хөрөнгө оруулалт татах тэргүүтэй олон чиг үүргийг гүйцэтгэх аж.

9 дүгээр зүйл. Мэдээлэл, технологийн үндэсний паркийн чиг үүрэг
  • 9.1. Мэдээлэл, технологийн үндэсний парк нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
  • 9.1.1. дэвшилтэт технологийг хөгжүүлэх, экспортын чиг баримжаатай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн судалгаа хийх, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах;
  • 9.1.2. гарааны компанийг бойжуулах, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, гарааны компаниудын үйл ажиллагааг уялдуулах;
  • 9.1.3. мэдээллийн технологийн тэмцээн, уралдаан зохион байгуулах, хүний нөөц бэлтгэх чиглэлээр дотоод, гадаадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон хувь хүн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах;
  • 9.1.4. мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд биет болон биет бус хэлбэрээр хөрөнгө оруулалт татах;
  • 9.1.5. үндэсний мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлах, гадаад аутсорсингийн үйлчилгээг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах;
  • 9.1.6. мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүн, хуулийн этгээдээс худалдан авахад шаардлагатай нэг цонхны бүртгэлийн системийг хариуцан ажиллуулах;
  • 9.1.7. мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдэд зориулан инкубатор, хамтын оффис ажиллуулах, инкубаторт элсэх хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг тодорхойлох;
  • 9.1.8. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг гүйцэтгэх;
  • 9.1.9. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд хуулийн этгээдийг бүртгэх, хуульд заасан үндэслэлээр бүртгэлээс хасах;
  • 9.1.10. мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдийн зах зээлийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
  • 9.1.11. гадаад болон дотоодын зах зээлд нийлүүлэх мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ангилал, төрөл, зориулалт, зохиогчийн эрх болон бусад нэмэлт мэдээллийн хамт бүртгэх.

Та бүхэн Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөлтэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл энд дарна уу

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KarenSand 2024-05-17 46.8.107.87

Харуулах боломжгүй.

Avatar

KatyMorris 2024-05-17 46.8.223.213

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaJohnson 2024-05-17 109.248.15.132

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleFerguson 2024-05-17 95.182.127.146

Харуулах боломжгүй.

Avatar

LaniCaudel 2024-05-17 46.8.192.109

Харуулах боломжгүй.

Avatar

AubreyiaAviles 2024-05-17 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaLocke 2024-05-17 46.8.22.65

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyRojas 2024-05-17 109.248.139.155

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWatson 2024-05-17 109.248.13.176

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-17 46.8.23.218

Харуулах боломжгүй.

Avatar

LisaMiller 2024-05-17 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonHertler 2024-05-17 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMitchell 2024-05-17 109.248.49.164

Харуулах боломжгүй.

Avatar

LeahPrice 2024-05-17 188.130.136.200

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLopez 2024-05-17 5.183.130.242

Харуулах боломжгүй.

Avatar

SarahWright 2024-05-17 109.248.15.154

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMarie 2024-05-17 46.8.222.154

Харуулах боломжгүй.

Avatar

ElisHernandez 2024-05-17 194.34.248.2

Харуулах боломжгүй.

Avatar

NormaSanchez 2024-05-17 188.130.128.146

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWebster 2024-05-17 188.130.189.167

Харуулах боломжгүй.

Avatar

SarahMoon 2024-05-17 45.15.73.105

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenAllen 2024-05-17 5.183.130.121

Харуулах боломжгүй.

Avatar

JanMariana 2024-05-17 213.226.101.56

Харуулах боломжгүй.

Avatar

GinaRivas 2024-05-17 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyDuncan 2024-05-17 109.248.129.30

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaSmith 2024-05-17 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaRobinson 2024-05-17 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

TinaThibodeaux 2024-05-17 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineSantos 2024-05-17 188.130.129.18

Харуулах боломжгүй.

Avatar

BiancaWaterman 2024-05-17 95.182.127.238

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaCook 2024-05-17 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

ShelleyKurtz 2024-05-17 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

LourdesHamilton 2024-05-17 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalJones 2024-05-17 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaAbney 2024-05-17 188.130.188.128

Харуулах боломжгүй.

Avatar

KathyVega 2024-05-17 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

DawnMoss 2024-05-17 94.158.190.151

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaBurns 2024-05-17 109.248.54.183

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWing 2024-05-17 188.130.218.232

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж