"Гэр бүлтэй болоход бэлэн эсэхээ тооцох хэрэгтэй"

"Гэр бүлтэй болоход бэлэн эсэхээ тооцох хэрэгтэй"

"Гэр бүлтэй болоход бэлэн эсэхээ тооцох хэрэгтэй"

                       “Гэрэлт ирээдүй” төвийн сэтгэлзүйч Б.Дариймаатай Монголын гэр бүлд тулгамдаж байгаа асуудлаар ярилцлаа.


-Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд өнгөрсөн жил 4776 хос гэрлэлтээ цуцлуулсан гэсэн харамсалтай тоо дурдагдсан. Ер нь Монголд гэр бүл салалт ямар хэмжээнд байна вэ. Гэр бүл салалтад юу нөлөөлж байна вэ?

-Нийгмийн хамгийн жижиг бүлэг бол гэр бүл. Тэр ч утгаараа зөвхөн гэр бүл ч гэлтгүй бусад нийгмийн бүлгүүдийн дунд ч зөрчилдөөн үүсдэг. Гэхдээ энэхүү асуудлыг ямар хэмжээнд аваачих вэ гэдэг чухал. Зөрчилдөөн, маргаан гэж харахгүйгээр ойлголцож чадаж байна уу, эсвэл бүр дээд түвшинд нь хүргэж байна уу гэдгээ анзаарах хэрэгтэй. Дээд түвшинд хүргэсэн зөрчилдөөн л аажмаар салалтад хүргэдэг. Зайлшгүй тохиолдолд салалт зөв гаргалгаа байж болно. Маш олон төрлийн дасан зохицолтоос болоод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэг тохиолдлууд бий. Үүнээс шалтгаалаад амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох гэх мэт хүнд хэлбэрийн үр дагаврууд гарч байдаг. Тиймээс үнэхээр энэ гэр бүл цаашаа оршин тогтнох боломжтой юу, эрүүл гэр бүл байж чадах уу гэдгийг мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваад тодорхойлох боломжтой.

-Гэр бүлийн харилцаагаа дуусгавар болгохоор шийдсэн хосод та ямар зөвлөгөө хэлдэг вэ?

-Салалтаас хойш тухайн гэр бүлийн гишүүд аз жаргалтай болдог уу гэвэл үгүй. Нэг талаараа таарамжгүй харилцаатай гэр бүлд өссөнөөс эрүүл орчинд өсөх нь хүүхдэд илүү дээр гэх боловч, нөгөө талаас тухайн гэр бүлийн маргааныг шийдвэрлэхгүйгээр шууд салах сонголт хийж байгаа нь хүүхдэд илүү хортой. Угтаа бол хүүхдэд эрүүл мөн элэг бүтэн орчинд өсөх эрхтэй. Гэтэл манайхан шууд бид хоёр таарахгүй, ойлголцохгүй байгаа болохоор салсан гэж ярьдаг. Хоорондоо таарахгүй болохоор салсан гэх шалтгааны цаана хүүхэд аль нэг талдаа хоосон орон зайг мэдрээд үлддэг. Энэ нь зарим тохиолдолд тухайн хүүхдээр дамжуулан дараагын гэр бүл салах ирээдүйг бий болгож байдаг. Үнэхээр хүнд түвшний хүчирхийлэлтэй гэр бүл биш бол салах гэдгээсээ урьтаад мэргэжлийн хүмүүсийн зөвөлгөөг аваад үзээрэй гэж зөвлөе.

-Хүүхэдтэй болсны дараа гэр бүлийн харилцаанд маш олон асуудал үүсдэг. Үүнийг хэрхэн давах ёстой вэ?

-Хүн дунджаар 18 насандаа гэр бүл зохиодог гэж үзвэл тэр хүртлээ ганц бие явчихсан хүн эсрэг хүйснийхээ хүнтэй хамт байгаад эхлэхээр сайхан мэдрэмжүүдийг хамгийн түрүүнд олж хардаг. Тиймээс бие биедээ хамгийн сайхан зан ааш, давуу талаа илэрхийлдэг. Бие, биенээ сайн, сайхнаар харж хамтдаа амьдралаа эхлүүлдэг. Харин хамтдаа амьдраад эхлэх үед илүү сул талууд нь ил болдог. Хоёрдугаарт, амьдрал зохиогоод явахаар эдийн засгийн, сэтгэл зүйн асуудал үүснэ. Асуудал үүсэхээр самаргаддаг, айдаг. Улмаар яахаа мэдэхгүй будилсанүедээ буруу сонголт хийх тохиолдол их байдаг. Залуу хос хүүхэдтэй болоод салж байна гэж хүмүүс боддог. Гэхдээ асуудал нь хүүхдэд байгаа юм биш. Хүүхэд ямар ч буруугүй. Тухайн хүн өөрөө гэр бүлтэй болоход бэлэн байна уу, хүүхэд өсгөж хүмүүжүүлэх үүрэг хүлээхдээ бэлтгэгдэж чадсан уу гэдээ мэдэхгүйгээр үр хүүхэдтэй болдог. Үүнийгээ тооцож байж гэрлэх ёстой. юм. Тэгэхгүй бол тухайн гэр бүлийн харилцаа цаашид зөв үргэлжлэх үү, буруу үргэлжлэх үү гэх асуудал яригдана.

-Монголчууд гэр бүлийнхээ талаар тэр болгон хүнтэй хуваалцдаггүй. Танаас жилдээ хэр олон хүн үйлчилгээ авдаг вэ?

-Монголд сүүлийн үед л сэтгүүлзүйчдэд ханддаг болсон. Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд манайд олноор ханддаг. Хүүхэдтэйгээ ярилцаж, ойлголцож чадахгүй байна гэдэгтээ маш их санаа зовдог болсон нь анзаарагдсан. Ихэвчлэн эмэгтэй хүмүүс зөвөлгөө авдаг. Шалтгаан нь гэр бүлийн байдалдаа сэтгэл хангалуун бус, нөхөртөө маш олон төрлийн хүлээлт тавьсан байдлаасаа болоод зөрчилдөөн үүсгэсэн байдаг. Эмэгтэй хүнд маш олон төрлийн хэрэгцээ бий. Хайрлуулах хэрэгцээ, халамжлуулах хэрэгцээ, сайхан үг сонсох хэрэгцээ гэх мэт. Харин эрэгтэй хүмүүсийн хувьд илүү санхүүгийн байдлаас шалтгаалсан дарамтад орох хандлагатай байдаг. Наанаа илэрхийлдэггүй ч гэсэн маш олон асуудлыг нуруун дээрээ үүрч явдаг. Үүнээсээ шалтгаалаад гэр бүлдээ цаг гаргаж чаддаггүй, зөрчилдөөн үүсэх гол нөхцлийг бий болгодог. Энэ нь хувь хүнээсээ болон нийгмээс маш их шалтгаалж байгаа гэж хэлж болно. Нийгэм эдийн засгийн байдлаас шалтгаалсан янз бүрийн асуудлууд гэр бүлүүдийн дунд зөрчилдөөн үүсгэдэг. Наад зах нь бидний худалдаж авч байгаа талхны үнэ, авч байгаа цалинтай дүйцдэггүй шүү дээ. Энэ нь эрэгтэй, эмэгтэй гэхгүй маш уялдаа холбоотой асуудал. Гол нь тухайн хоёр хүн маань өөрсөддөө байгаа асуудлаа ил гаргаж хоорондоо ярилцах нь л хамгийн зөв гаргалгаа юм.

-Гэр бүлийг "хэврэг" болгоход нөлөөлж буй нийгмийн асуудлууд юу байж болох вэ?

-Манай төвөөр үйлчлүүлж байгаа гэр бүлүүдийн хувьд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг байхгүйгээс хоорондоо хөндийрч эхэлсэн, түүндээ бухимддагаа ярьдаг. Өглөө ажилдаа гараад орой ирэхэд хүүхэд нь унтчихсан байх жишээтэй. Та бүхэн мэдэж байгаа, манай нийгэм өөрөө маш их асуудалтай, эдийн засаг хүнд нөхцөлд байсаар ирсэн. Яалтчгүй гэр бүлийн хоёр хүн зэрэг ажиллаж байж амьдралаа авч явдаг. Ялангуяа залуу гэр бүлүүд хамтдаа ажил хийнэ, гэртээ ирээд ядраад хоёулаа хоорондоо ярилцах боломж байдаггүй. Боломж байсан ч ярилцахыг хүсдэггүй. Нийгэм өөрөө гэр бүлийн харилцаа цаашилбал гэр бүл салалтанд шууд болоод шууд бусаар маш хүчтэй нөлөөлж байна. Залуу гэр бүлүүдэд хамтдаа байх боломж бага байна.

-Гэр бүл тогтвортой болоход тодорхой хугацаа шаарддаг уу? 

-Сэтгэл зүйн шинжлэх ухаанаар гэр бүл гэдэг зүйл эхний 5-10 жилд зөрчилдөөн, маргаантай байдаг гэж үздэг. Эдгээр үеүдэд ихэнх хүн би төвтэй, бусдыг ойлгож таньж сураагүй байх нь хэвийн зүйл. Мөн өөрийнхөө юу хүсэж байгааг илэрхийлэх арга нь төлөвшөөгүй байдаг учраас эсрэг хүнээ юу хүсээд байгааг ойлгоно гэдэг маш хэцүү. Харин удаан хугацаандаа хүмүүс дасан зохицох, хүлээн зөвшөөрөх дадал зуршил суудаг. Зөвхөн сайн сайхан биш, муу муухайг нь ч хүлээн зөвшөөрч, дасан зохицож сурдаг гэж хэлж болно. Ингэснээр хамт байхад тухтай, тайван харилцаатай болдог. Нас тогтсон хүмүүс залуу гэр бүлүүдэд хандан эхлээд маргаатай байж болно, яваандаа ойлголцдог гэж хэлдэг нь ийм учиртай.

-Гэр бүлүүдэд хандан зөвлөгөө өгөхгүй юу?

-Гэр бүлүүдэд өгөх мөнхийн зөвлөгөө гэж байдаг. Тэр бол харилцан яриа. Залуу гэр бүлүүд ч гэлтгүй ер нь бүхий л гэр бүлүүд хоорондоо маш сайн ярилцдаг байх хэрэгтэй. Долоо хоногтоо биш юм аа гэхэд сардаа нэг өдрийг гэр бүлийн өдөр болгон зориудаар өнгөрүүлдэг болох нь тогтвортой гэр бүлийн харилцаанд эерэг нөлөөтэй. Заавал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах шаардлагагүйгээр нэгэндээ итгээд, хайрлаад, нэгнээ илүү найз шигээ харж сурах хэрэгтэй гэж зөвлөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

KarenSand 2024-05-17 46.8.107.87

Харуулах боломжгүй.

Avatar

KatyMorris 2024-05-17 46.8.223.213

Харуулах боломжгүй.

Avatar

ChristinaJohnson 2024-05-17 109.248.15.132

Харуулах боломжгүй.

Avatar

DanielleFerguson 2024-05-17 95.182.127.146

Харуулах боломжгүй.

Avatar

LaniCaudel 2024-05-17 46.8.192.109

Харуулах боломжгүй.

Avatar

AubreyiaAviles 2024-05-17 31.40.203.75

Харуулах боломжгүй.

Avatar

MelissaLocke 2024-05-17 46.8.22.65

Харуулах боломжгүй.

Avatar

EmilyRojas 2024-05-17 109.248.139.155

Харуулах боломжгүй.

Avatar

MichelleWatson 2024-05-17 109.248.13.176

Харуулах боломжгүй.

Avatar

LisaSmith 2024-05-17 46.8.23.218

Харуулах боломжгүй.

Avatar

LisaMiller 2024-05-17 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ShannonHertler 2024-05-17 45.15.73.126

Харуулах боломжгүй.

Avatar

BrittanyMitchell 2024-05-17 109.248.49.164

Харуулах боломжгүй.

Avatar

LeahPrice 2024-05-17 188.130.136.200

Харуулах боломжгүй.

Avatar

SusanLopez 2024-05-17 5.183.130.242

Харуулах боломжгүй.

Avatar

SarahWright 2024-05-17 109.248.15.154

Харуулах боломжгүй.

Avatar

JenniferMarie 2024-05-17 46.8.222.154

Харуулах боломжгүй.

Avatar

ElisHernandez 2024-05-17 194.34.248.2

Харуулах боломжгүй.

Avatar

NormaSanchez 2024-05-17 188.130.128.146

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWebster 2024-05-17 188.130.189.167

Харуулах боломжгүй.

Avatar

SarahMoon 2024-05-17 45.15.73.105

Харуулах боломжгүй.

Avatar

LaurenAllen 2024-05-17 5.183.130.121

Харуулах боломжгүй.

Avatar

JanMariana 2024-05-17 213.226.101.56

Харуулах боломжгүй.

Avatar

GinaRivas 2024-05-17 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyDuncan 2024-05-17 109.248.129.30

Харуулах боломжгүй.

Avatar

TeresaSmith 2024-05-17 185.181.246.101

Харуулах боломжгүй.

Avatar

FeliciaRobinson 2024-05-17 46.8.212.167

Харуулах боломжгүй.

Avatar

TinaThibodeaux 2024-05-17 46.8.222.201

Харуулах боломжгүй.

Avatar

ChristineSantos 2024-05-17 188.130.129.18

Харуулах боломжгүй.

Avatar

BiancaWaterman 2024-05-17 95.182.127.238

Харуулах боломжгүй.

Avatar

PatriciaCook 2024-05-17 109.248.204.81

Харуулах боломжгүй.

Avatar

ShelleyKurtz 2024-05-17 45.11.21.12

Харуулах боломжгүй.

Avatar

LourdesHamilton 2024-05-17 194.35.113.55

Харуулах боломжгүй.

Avatar

CrystalJones 2024-05-17 188.130.128.149

Харуулах боломжгүй.

Avatar

YolandaAbney 2024-05-17 188.130.188.128

Харуулах боломжгүй.

Avatar

KathyVega 2024-05-17 46.8.213.113

Харуулах боломжгүй.

Avatar

DawnMoss 2024-05-17 94.158.190.151

Харуулах боломжгүй.

Avatar

AshleyWhite 2024-05-17 185.181.245.74

Харуулах боломжгүй.

Avatar

MirandaBurns 2024-05-17 109.248.54.183

Харуулах боломжгүй.

Avatar

TiffanyWing 2024-05-17 188.130.218.232

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2024-05-17 66.181.178.254

Одоо залуучууд илүү хялбар амьдархыг хүсдэг. Гурил зуурч хоол хийдэг гэрийн эзэгтэй бараг байхгүй дээ.
Гаднаас пица авчраад идчихнэ. Пица үнэтэй. Энэ бол ганцхан жишээ. Тэгэнгүүт мөнгөгүй болчихно. Бөөн хэрүүл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж