“Болзооны апп”-аас хөөгдсөн Зейн Малик

Хуучирсан мэдээ: 2024.05.17-нд нийтлэгдсэн

“Болзооны апп”-аас хөөгдсөн Зейн Малик

“Болзооны апп”-аас хөөгдсөн Зейн Малик

“One Direction” хамтлагийн дуучин Зейн Малик “Nylon” сэтгүүлд нэгэн сонирхолтой түүх хуваалцжээ. Тэрбээр хэд хэдэн удаа “Tinder” болзох аппликейшнээс “хөөгдөж” байсан.  Учир нь хүмүүс түүний хэрэглэгчийн зургийг хараад “хуурамч хаяг” гэж бодоод “блок” хийдэг байжээ.

Зейн “Хүмүүс намайг бусдыг хуурахын тулд дуучны зураг ашигласан гэж бодсон. Тэр эмэгтэйчүүд надтай болзох эрхээ алдсан нь хайран” гэжээ.

“One Direction” хамтлагийн гишүүн асан тэрбээр мөн хувийн амьдрал, тэр дундаа өмнөх хайр дурлалын тухайгаа илэн далангүй ярьсан байна. Зейн “Би 17-21 настайдаа үерхэж байсан. Би сүй тавьсан бас гэрлэхээр төлөвлөж байсан. Тэр үед би юу ч мэдэхгүй хүүхэд байжээ. Би 21 настай байсан болохоор тэгсэн гэж бодсон. Би хууль ёсоор бүх зүйлийг хийх эрхтэй байсан, гэхдээ би юу ч мэддэггүй байжээ” гэв. Энэ харилцаа нь “Little Mix” охидын хамтлагийн гишүүн дуучин,  ая зохиогч Перри Эдвардстай холбоотой байв. Тэдний хайр дурлал Малик эрэгтэй хамтлагийн гишүүн байх үетэй давхцаж байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж