"Playtime"-ын зохион байгуулагчид хөдөлмөрийн мөлжлөг хийдэг үү?

Хуучирсан мэдээ: 2024.05.17-нд нийтлэгдсэн

"Playtime"-ын зохион байгуулагчид хөдөлмөрийн мөлжлөг хийдэг үү?

"Playtime"-ын зохион байгуулагчид хөдөлмөрийн мөлжлөг хийдэг үү?

Залуусын хүсэн  хүлээж, зорьж очдог томоохон фестивалийн нэг бол "Playtime". Уг арга хэмжээ нь жилээс жилд хүрээгээ тэлж буй. Энэ ч утгаараа маш олон хүний хүч хөдөлмөр зарцуулж, наадмыг зохион байгуулагчид сайн дурын ажилчдыг урьж ажиллуулдаг. Ихэвчлэн залуус сайн дураараа ажилладаг гэж хэлж болно. Тэгвэл "Playtime" наадамд ажиллах сайн дурын ажилчдыг бүртгэнэ гэх зар олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагууллаа.

Энэ талаар Сайн дурынхны хөгжлийн төвөөс тодруулахад, ашиг олж байгаа аливаа үйл ажиллагаанд сайн дурын ажилтан авч ажиллуулах нь хүүхэд, залуусын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, сайн дурын ажлын утга учрыг алдагдуулж байгаа хэлбэр. Энэ бол нийгмийн хөгжилд чиглэсэн, олон нийтэд тустай ажил биш. Энэ хөгжмийн наадам нь шоу арга хэмжээ. Туслах хүмүүс авмаар байвал цалин хөлсийг нь өгч ажиллуулах хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.

Харин тус наадмын зохион байгуулагчдын зүгээс, залуус өөрсдийн сонголтоор очиж ажилладаг. Хэн ч очиж ажил гэж тушаадаггүй. Тасалбар нь өндөр үнэтэй байдаг учраас фестивалийг үзэх дуртай залууст үнэ төлбөргүй үзэх боломж гэж гардаг гэдэг байр суурийг илэрхийлэв.

Сайн дурын ажилтан хийх хэд хэдэн үндэслэл байдаг байна. Тухайн арга хэмжээний зорилго нь нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн байх. Эх орноо олон улсад сурталчилсан гэх мэт. Жишээлбэл, Олимпийн наадамд олон мянган сайн дурын ажилчныг ажиллуулдаг. Олимпийн наадам бол дэлхийн эв нэгдлийн наадам. Улс орноо олон улсад таниулах чухал ач холбогдолтой учир үүнд залуус сайн дурын ажил хийж болдог байх нь. Энэ мэт зохиож байгаа арга хэмжээний зорилгоосоо хамаардаг аж. Мөн аливаа арга хэмжээг тасалбар борлуулж ашиг олоод, олсон орлогоо нийгмийн сайн сайхны төлөө зориулдаг.

Сайн дурын ажилд хамруулахад баримтладаг хэд хэдэн зарчим бий.

Тус зарчмын 2.1.8-д заасан ашгийн төлөө бус, арилжааны шинж чанар агуулаагүй гэдэг заалт байгаа юм.

2.1.11.уян хатан цагийн хуваарьтай байна.

Залуучуудын сайн дурын ажил нь дараах үндсэн чиглэлтэй байна:

  • 3.1.1.орчны бохирдол, цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулах;
  • 3.1.2.зорилтот бүлгийн залуучуудад нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нийгмийн оролцоог дээшлүүлэх;
  • 3.1.3.залуучуудад нийтийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, амьдрах ухааны чадвар олгох, хариуцлагатай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх;
  • 3.1.4.хараа хяналтгүй хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучуудыг нийгэмшүүлэх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асрамж, халамжийн байгууллагуудыг дэмжих;
  • 3.1.5.эрх ашиг нь зөрчигдсөн залуучууд, хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, эргэн нийгэмшихэд туслах;
  • 3.1.6.аливаа хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучууд, иргэдэд туслах, нийгэм,сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх
  • 3.1.7.гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх;
  • 3.1.8.нийгмийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл, дадал хэвшил төлөвшүүлэх;
  • 3.1.9.нийтийн боловсролыг дээшлүүлэх, уламжлалыг хөгжүүлэх, өв соёлыг хадгалах, сурталчлах
  • 3.1.10.нийгмийн хэв журмыг сахиулах;
  • 3.1.11.замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах;
  • 3.1.12.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх; 3.1.13.бусад.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж