Танилц: АН-ын нэр дэвшигчдийг тодруулах баг

Хуучирсан мэдээ: 2024.05.16-нд нийтлэгдсэн

Танилц: АН-ын нэр дэвшигчдийг тодруулах баг

Танилц: АН-ын нэр дэвшигчдийг тодруулах баг

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид ирэх даваа гариг буюу тавдугаар сарын 20-нд тодрох бөгөөд улс төрийн намууд ч мөн энэ өдөр намын хурлаа хийхээр товлоод буй. Тодруулбал, МАН-ын Бага хурал, Ардчилсан намын Үндэсний бодлогын хороод Даваа гаригт хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулах юм. Түүнээс өмнө намын удирдлага хуралдаж, нэр дэвшигчдийг тодруулах сонгон шалгаруулалтын хорооны гишүүдийг сонгож, томилдог.

Ардчилсан намын хувьд мөн өнөөдөр хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах Сонголн шалгаруулах хороог байгуулсан байна. Тус хороонд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Эрдэнэбат, Д.Мөнх-Эрдэнэ, С.Батзаяа нар сонгогдсон байна. Сонгон шалгаруулалтын хороо нь намын Үндэсний бодлогын хорооны хуралдаанаас өмнө 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ өгсөн нэр дэвшигчдээс сонгох, намын судалгаа, бүлэг, фракциудын эв нэгдлийг хангаж, сонголтоо хийж, Үндэсний бодлогын хорооны хуралд танилцуулах юм. Тус хорооноос сонгогдсон хүмүүсийг Үндэсний бодлогын хорооны гишүүдийн олонхиор сонгож, нэр дэвшүүлэх юм.

Ардчилсан намын Сонгон шалгаруулалтын хороонд фракциудын төлөөллийг багтаахаас гадна эмэгтэйчүүд, залуучууд зэрэг бүх талын төлөөллийг багтаасан багийг сонгожээ.

АН-ын нэр дэвшигч тодруулах Сонгон шалгаруулалтын хороонд:

  • Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр
  • Тэргүүн дэд дарга С.Баярцогт
  • Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр
  • Нийслэлийн АН-н дарга Т.Батцогт
  • Улс төрийн зөвлөл гишүүн Г.Эрдэнэбат
  • Улс төрийн зөвлөл гишүүн  Д.Мөнх-Эрдэнэ
  • Улс төрийн зөвлөл гишүүн  С.Батзаяа нар сонгогдсон байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
7
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж